­
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

2021 оны технологийн чиг хандлага: Робот, автомат жолоодлого, хиймэл оюун ухаан

  • Технологи
  • 2021-01-15 12:09:00
  • 1971
Zoom тэсрэлт хийсэн, Amazon, TikTok салбартаа ноёрхож, цахилгаан автомашин, робот, хиймэл оюун ухаан, 5G хэрэглээнд нэвтэрсэн гээд 2020 он шинэлэг технологиудаар дүүрэн жил байсан.

Тэгвэл 2021 онд ямар шинэ технологи, нээлтүүд биднийг хүлээж байна вэ? Хүн төрөлхтөн энэ жил технологийн ямар дэвшлийг тэсэн ядан хүлээж, чиг хандлага юунд төвлөрч байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
 
ГЭРЭЭСЭЭ ИЛҮҮ ТУХТАЙ АЖИЛЛАНА
 

Хойд Америк, Баруун Европын орнууд дахь бизнесийн удирдлагуудын 60 хувь, ажилчдын 25 хувь нь гэрээсээ ажиллаж байна. 2021 онд ч энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа юм. 

Ялангуяа харилцаа холбооны салбарт гэрээсээ ажиллах боломж хамгийн өндөр байгаа нь Dropbox, Twitter, Microsoft тэргүүтэй компаниудын гаргасан ажилчдыг гэрээс нь ажиллуулах шинэ дотоод журам нотолно.

Гэрээсээ ажиллах илүү тухтай орчныг бүрдүүлэх шинэлэг технологиуд олноороо нээлтээ хийх магадлалтай бөгөөд одоогоор Amazon, Samsung компаниуд энэ чиглэлд анхаарлаа хандуулаад байна.
 
АВТОМАТ ЖОЛООДЛОГО



Өнөөдрийн байдлаар АНУ-ын Финикс, Аризона мужуудад 300 гаруй автомашин жолоочгүйгээр ажиллаж байна. Waymo компанийн бүтээсэн алсын удирдлага, хиймэл оюун ухаант машинууд такси үйлчилгээнд яваад хоёр сар өнгөрсөн бөгөөд энэ онд үйлчилгээгээ илүү тэлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Тэдний гол өрсөлдөгч нь цахилгаан автомашинаар танигдсан Tesla болон General Motors компани юм. Тус компаниудын автомат жолоодлогын туршилт маш амжилттай байгаа бөгөөд үйлчилгээнээс илүү хувь хэрэглэгчид зориулж бүтээж байна.

Түүнчлэн Aurora Technologies, Lyft, Auto X, Nuro компаниуд жолоочгүй машинаар бараа хүргэлт, такси үйлчилгээ эрхлэх зах зээлд хүч түрэн орж ирлээ. Жолооны ард хүн байх шаардлагагүй болох ирээдүй ойртсоор байна.
 
ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА РОБОТЫН ЭРИН ҮЕ


 

Хүн төрөлхтөнд автомат гэдэг үг сонин санагдахаа болиод уджээ. Болох бүхнийг автоматжуулж, хүний хэрэглээг хөнгөвчилсөөр байгаа технологийн хурдацтай хөгжил улам түргэссээр байна. 

Цар тахлын хөл хорио ч энэ хөгжлийг улам түлхэж өглөө. Халуун хэмжих, өрөөг ариутгах, цэвэрлэх гээд ахуйн энгийн үйл боловч цаг хугацаа шаарддаг ажлуудыг хиймэл оюун ухаант роботууд хийгээд эхэлсэн.

Танд илүү гар хэрэг болоход туслаад өгөх роботыг ч бүтээлээ. Амны хаалт хэрэг болоход хамгийн ухаалаг нь аль вэ гэж өрсөлдөж байна.

Роботууд цаашид юу хийж чаддаг болох вэ? "I Robot", "Star Wars", "Wall E" зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд биеллээ олох уу? Мөдхөн таны хоолыг бэлдэж, ажилд тань хүргэн, хүүхэд асарч, онгоц жолоодох нь дамжиггүй.

 
ИЛҮҮ ИХИЙГ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ
 

 
 
Цар тахлын нэгэн эерэг нөлөө нь хүн төрөлхтөн эрүүл мэндийн салбарт илүү их анхаарах хэрэгтэйг сануулсан явдал байв. Коронавируст шинжилгээний хариуг анх хэд хоногоор хүлээж цаг алддаг байсан бол одоо хэдхэн минутад оношлох төхөөрөмж бүтээсэн нь технологийн хөгжил ямар хурдан байгааг гэрчилнэ.

Эрүүл мэндийн үйлчилгээг авахад зарцуулах хугацааг багасгахаар аппликейшн, нэгдсэн системийг нэвтрүүлж ухаалаг цаг, асрагчийн туслахууд бүтээж хэрэглээг хялбарчилсаар байна.

Энэ салбарт хиймэл оюун ухаант роботуудыг ашиглаад эхэлсэн ба Энэтхэг, АНУ, Их Британийн зарим эмнэлэгт байнгын хэрэглээ нь болоод байгаа юм.

КРИПТОВАЛЮТ



Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээлд идэвхтэй яригдаж, ашиглагдах болсон криптовалютын төрлүүдээр арилжаа хийх нь нэмэгдэж байна. Ялангуяа бусдаасаа хамгийн их алдаршсан Bitcoin-ы ханш огцом өссөн нь хүмүүсийг энэ салбарт ороход хүргэсэн. 

2021 онд криптовалютыг сошиал төлбөрийн хэрэгсэл болгон турших магадлалтай бөгөөд цаашид олон төрлийн крипто валют шинээр үүсэж мэдэх юм.

Гэвч энэхүү виртуал мөнгө нь үнийн хэлбэлзэлд өртөмтгий, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтгүй, аливаа этгээдэд мэдээлэл дутуу хүрдэг зэрэг санхүүгийн аюулгүй байдалтай холбоотой маш их эрсдэл дагуулдаг билээ.

Иймээс сайн мэдэхгүй бол энэ зах зээлд хөрөнгө оруулснаар хохирч магадгүйг санхүүгийн байгууллагууд анхааруулсан.

ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРСОН САЛБАРУУД
 

Цар тахлын нөлөө 2021 онд ч үргэлжлэх нь тодорхой болсон тул агаарын тээвэр, нисэх онгоцны үйлчилгээ дахин нэг жил доголдохоор байна. Вакцинжуулалт олон оронд эхэлсэн учраас аялал жуулчлал бүр мөсөн зогсохгүй ч энэ салбарын хөгжил удааширч магадгүй.

Тиймээс судлаачид 2021 онд иргэний тээврийн салбараас их юм хүлээх хэрэггүйг онцолж байгаа юм. Түүнчлэн жижиглэнгийн худалдаачид, хоолны газруудын хувьд хүнд жил болох шинжтэй байна.

эх сурвалж: gogo.mn
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • 18°C 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    12

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР