­
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ШИНЭ СОЁЛЫГ ТҮГЭЭЕ: ЦАХИМ ЗОЛГОЛТ ХИЙХ ВИДЕО АППЛИКЭЙШНҮҮДИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

  • Технологи
  • 2021-02-08 10:49:00
  • 1996
Хүн төрөлхтний соёл уламжлал цаг ямагт ахуй амьдралаа дагаж хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Харин орчин цагт соёлыг дахин хэлбэржүүлэгч хамгийн том хүчин зүйл нь техник технологи болон хувирчээ. Үүний нэг жишээ бол сар шинийн баярын хамгийн эрхэм зан үйл - золголт юм. Онд мэнд орсноо тэмдэглэн ах дүү, амраг садандаа золгодог уламжлал технологийн дэвшлийн тусламжтайгаар цахим хэлбэрт шилжиж буй нь сонирхолтой. Цахим золголт нь биеэр уулзах боломжгүй ойрын хүмүүстэйгээ мэнд мэдэх, холыг ойртуулах боломжийг олгоно. 


ЦАГААН САРААР ВИДЕО ДУУДЛАГА ХИЙХ ХУВИЛБАР

Алс холын нутагт амьдралын эрхээр суугаа элгэн садантайгаа видео дуудлага хийн холбогдож, амар мэндийг нь мэдэх бол сар шинийн баярт технологи нэвтэрч буйн хамгийн ойрын жишээ. Өмнө нь арай гэж утсаар нэг ярих, эсвэл хоцорсон шуудан захиа илгээх, бүр дараа нь бэлэг нь ирэх мэтээр хөглөж явсан яриа бишгүй сонсогддог. Тэгвэл бидний халаасанд байх төхөөрөмжүүд бүгд дүрсээ харан, дуугаа сонсон бие биетэйгээ мэндчилж, цахимаар учран золгох боломжийг олгожээ. Бид танд хамгийн түгээмэл видео дуудлагын апп-уудыг санал болгож байна.

MESSENGER:  Хүн бүр фэйсбүүктэй болчихсон үед хамгийн эхний сонголт. Гэхдээ бөөн дуудлага зэрэг ирээд байх вий. 

SKYPE:  Илүү чанартай дуудлага хиймээр байвал Microsoft-ийн эзэмшдэг Skype-ийг туршихыг санал болгоё.

VIBER:  Монголчуудын хамгийн түгээмэл ашигладаг чат апп-д холбогдох хүн тань онлайн байж л байх болов уу.

ZOOM:  Байгууллагын золгоогоо хийхэд нэн тохиромжтой.

 
ЦАХИМ ЗОЛГОЛТ ЯМАР ҮР АШИГТАЙ ВЭ?

Дэлхий дахиныг айдаст автуулаад буй цар тахлын үед цахим золголт хийх нь маш том эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалж буй хэрэг. Иймээс олон томоохон компани болоод хувь хүмүүс уг соёлыг сурталчилж, цахимаар золгохыг бусдадаа уриалж байна. Гэхдээ цахим золголтыг зөвхөн аюулын харанга дэлдсэн үед л хэрэгтэй эд мэт ойлгож болохгүйг сануулах юун. Та үүнийг ашиглан хол байгаа хайртай хүмүүс, тэр бүр уулзаад байх боломжгүй дотнын найзууддаа мэнд хүргэж болно. Цахимаар золгоно гэдэг нь өөрөө цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэж буй хэрэг шүү дээ.


  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • 10°C -4°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР