• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Цагаан сараар ЮУГ ЦЭЭРЛЭДЭГ ВЭ?

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-02-26 09:32:19
  • 315

"Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн сар шинийн баяр болох гэж байна.  

Монголчууд цагаан сарыг шинэ бүхний эхлэл, сайн сайхан аз жаргал авчрагч баяр гэж үздэг. Эрт дээр үеэс битүүний орой алаг мэлхий өрж, шинийн нэгний өглөө тоглож байгаа нь ч бараг ертөнцийн үүслийг бэлгэдсэн утгатай.  

Дорнын ард түмэн тэр дундаа монголчуудын уламжлалт домгийн сэтгэлгээнд, аварга том яст мэлхийн нуруун дээр ертөнц үүсэн, оршдог гэж ойлгодог. Тэгэхээр цагаан сарын ёс нь эрт дээр үеэсээ учир зүй, утга бэлгэдлийн нарийн тогтолцоотой баяр.  

Эл уламжлалт баяраараа бид саар, муу зүйлийг ярих ёсгүй гэдэг. Цөөн өдрийн хичээнгүйллээс олон өдрийн жаргаланг олж авахын тулд шинийн нэгэнд дараах зүйлсийг цээрлэдэг аж.

Энэ өдөр гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. 

  • Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.

Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэ. 

  • Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.

Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ.

  • Учир нь гарзны үүд нээгдэж олзны үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.

Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. 

  • Зөрчвөл жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасарна.

Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. 

  • Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.

Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалбал үхэл хагацал нүүрлэнэ.

Шинэ сарын шинийн долоонд ах, дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэнэ. 

  • Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг авай.

Эхнэр нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. 

  • Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог ажээ.

Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаягийг зөрчихийг цээрлэнэ.

Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. 

  • Үл дагаваас дайн дажингийн нигууртай.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    12

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР