“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг энэ сарын сүүлээр олгохоор болсон. Тэгвэл уг ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга өнөөдөр хаагдана.
Иргэдийн өгсөн саналд үндэслэн дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд баталгаажуулалт хийх юм байна. Үүний дараагаар буцаан олголтоо хуримтлуулах санал өгөөгүй хүмүүсийн мөнгийг харилцах данс руу нь шууд шилжүүлнэ гэж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс иргэдэд 2024 оны ногдол ашиг болгон нэг их наяд 38 тэрбум төгрөг хувaaрилах шийдвэр гаргасан. Эхний ногдол ашиг болох 121 мянга 500 төгрөгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд хоёр дахь ногдол ашиг болох 100 мянган төгрөгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд шилжүүлсэн бол одоо үлдэгдэл 93 мянга 499 төгрөгийг шилжүүлэх юм.