“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93 мянга 499 төгрөгийг маргааш /2025.04.10/ өдрөөс олгох Засгийн газрын шийдвэр гарчээ. Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн /2025.04.08/ хуралдаанаас гарсан дээрх шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.