Цахим төлбөрийн баримтын систем /eBarimt/ нь техникийн гэмтэл гарсны улмаас 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрий 13:30 цагаас эхлэн системийн хандалтад доголдол үүсч бүх үйлчилгээ ажиллахгүй байгааг мэдээлж хэрэглэгч та бүхнээс уучлал хүсье. Манай инженер, техникийн баг гэмтэл саатлыг арилгах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, системийг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна. системийн үйл ажиллагаа хэвийн болмогц та бүхэнд эргэн мэдэгдэх болно.
жич: 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны сугалааны тохирол амжилттай зохион байгуулагдсан бөгөөд хожсон иргэдийн урамшуулал журамд заасан хугацаанд саадгүй олгогдоно.
жич: 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны сугалааны тохирол амжилттай зохион байгуулагдсан бөгөөд хожсон иргэдийн урамшуулал журамд заасан хугацаанд саадгүй олгогдоно.