Тавдугаар сарын 22-ны оройноос эхлэн тодорхой газруудад автозамын хөдөлгөөнийг хааж, зам засварын ажлыг эхлүүлэх гэж байна. Тухайлбал
- Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто зам
Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Тодруулбал, тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас 26-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн хааж, засварлана.
- Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто зам
Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хороо, Денверийн гудамжны авто зам, Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх 1.4 км авто замыг тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 26-ны 06:00 цагийн хооронд хааж, засварлана.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ