• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

"Улаанбаатар марафон-2025"-ын үеэр хаагдах замууд

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-05-22 11:29:05
  • 839


Гурав хоногийн дараа буюу энэ долоо хоногийн Бямба гарагт "Улаанбаатар Марафон 2025" олон улсын гүйлтийн гараа төв талбайгаас эхэлнэ. Уг өдөр нь автомашингүй байх юм.

Марафоны үеэр зам хаах байршлын талаар Тээврийн Цагдаагийн Албаны/ ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Тавдугаар сарын 24-нд болох Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана. Хязгаарлалтын бүсчлэлийг танилцуулья.

• Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл
• Цэцэг төвийн уулзвараас Зоос гоёлын уулзвар буюу Улаанбаатар шилэн банкнаас Сансрын и мартын уулзвар
• Сансрын и мартын уулзвараас урагш Бөхийн өргөө
• Бөхийн өргөөнөөс зүүн тийш Зүүн дөрвөн зам
• Зүүн дөрвөн замаас Халдвартын эмнэлэг буюу Нарантуулын уулзвар
• Нарантуулын уулзвараас зүүн тийш Өгөөмөр захын гэрлэн дохиотой, шинэ нүхэн гарц хүртэл
• Нүхэн гарцаас Дүнжингаравын зам хүртэл
• Дүнжингаравын замаас зүүн тийш чигээрээ Улиастайн уулзвар
• Улиастайн уулзвараас урагш дугуйн зам буюу Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замаар чигээрээ яваад баруун тийш Маршалын уулзвар буюу Их Монгол плазагийн хойд уулзвар хүртэл
• Их Монгол плазагийн хойд уулзвараас Хоме плаза буюу Гандигийн гудамж
• Гандигийн гудамжнаас Олимпын гүүр
• Олимпын гүүрнээс ГХЯ-ны уулзвар
• ГХЯ-ны уулзвараас төв талбай хүртэл гүйлтийн зам бөгөөд хязгаарлалтын бүс байна.

Хязгаарлалтын бүс дотор автомашин болон цахилгаан скүүтер, унадаг дугуй, мотоцикл, мопед явуулахгүй. Өмнөх жилийн гүйлтийн үеэр цахилгаан хөдөлгүүртэй хэрэгсэлд бага насны 3-4 хүүхэд мөргүүлж гэмтсэн учир цахилгаан скүүтер зэрэг тээврийн хэрэгслийг хориглож байгаа юм.
Иргэд гэр бүлээрээ хөдөө орон нутаг болон зуслан руугаа зорчих бол хязгаарлалтын бүсээс тээврийн хэрэгслээ гаргахыг зөвлөж байна.

Энэ жилийн марафоны зам олон гудамж талбайг хамарсан бөгөөд гадаадын 30 гаруй гүйгч оролцох онцлогтой. Марафоны үеэр цагдаагийн алба хаагч нар хөдөлгөөний зохион байгуулалт хийж ажиллана.
Иргэд гэр бүлээрээ нэг өдөр автомашинаас татгалзаж, эрүүл мэнддээ цаг зав гаргахыг уриалж байна" гэж өнөөдөр/2025.05.21/ мэдээллээ.
Хязгаарлалтын бүсээс гадуур Уулын зам, Улиастайн уулзвараас Шархад орчим, 100 айл орчмын замыг сонгож зорчих боломжтойг тэрбээр хэлэв.

Эх сурвалж: Ikon.mn
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    16

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР