Нутгийн зүүн хагаст +30 градусыг давж, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, Орхон голын сав газраар +22...+27 градус, говийн бүс нутаг, Туул, Хэрлэн голын сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар+32…+37 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +32…+34 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +32…+34 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +29…+31 градус дулаан байна.
03-наас 07-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 3, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
3, 4-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Эх сурвалж: Gogo.mn
Эрүүл цэвэр агаарт хүүхдэд ээлтэй, аюулгүй, тав тухтай цэвэрхэн орчинд гэр бүлээрээ, энхрий бяцхан үрстэйгээ амрах боломжтой амралт, сувиллын мэдээллийг 1900-1950 лавлахаас аваарай.