• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ЗХУТ: Хиймэл оюун ухаанд суурилсан торгуулийн арга хэмжээ 2026.01.01-нээс хэрэгжинэ

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-09-05 10:28:34
  • 160

Цахим сүлжээнд өнөөдрөөс хиймэл оюун ухаанд суурилж иргэдэд торгууль ногдуулж эхэллээ гэх мэдээлэл тархсан. Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс албан ёсны мэдэгдэл гаргалаа.

Тодруулбал дээрх мэдээлэл худал бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ нь өнөөдрөөс бус 2026.01.01-нээс хэрэгжиж эхлэх юм. Мэдэгдэлд, 

Зөрчлийн тухай хуулийн 14.7.57-д:

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд:

  • Хувь хүнийг хорин (20) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
  • Хуулийн этгээдийг хоёр зуун (200) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 захирамжийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн.

Гэвч иргэдийн зүгээс “1111 төв”-д хязгаарлалт үйлчлэхгүй өдрөө хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн зөрчилтэй холбоотой олон санал, гомдол ирүүлж байна. Замын хөдөлгөөнд шударга, тэгш оролцох зарчимыг хангахын тулд иргэн бүр тогтоосон журамд заавал нийцүүлэн оролцох ёстойг анхааруулж байна.

2025 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хяналтын камерын систем ашиглан илрүүлж, хариуцлага тооцох ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн.

Харин 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан автомат хяналтын системийн тусламжтайгаар:

  • Хурд хэтрүүлсэн,
  • Гэрлэн дохио зөрчсөн,
  • Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон,
  • Эгнээ байр буруу эзэлсэн,
  • Автобусны буудал дээр зогссон,
  • Зогсох шугам, үргэжилсэн цагаан зураас давж эргэсэн, урсгал сөрсөн
  • Түр буюу хориотой газар тээврийн хэрэгслээ байршуулсан,
  • Явган хүний зам, ногоон байгууламж, орц гарц хааж зогссон автомашины торгуулийн арга хэмжээ албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд албан бус эх сурвалжаас авсан буруу, ташаа мэдээллийг авч түгээхгүй, иргэд, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хариуцлагатайгаар анхааруулж мэдэгдэж байна гэжээ. 
Эх сурвалж: Gogo.mn

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    16

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР