• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Улирлын урьдчилсан төлөв: 11–01 дүгээр саруудын уур амьсгал

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-09-30 09:31:59
  • 200

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн Цаг агаар, Орчны, Тоон загварчлал, Судалгааны Хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс арваннэгдүгээр сараас 2026 оны нэгдүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолжээ.

Урьдчилсан төлөвийг Цаг агаар (weather.gov.mn) цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн гаргадаг. Хэрэглэгч та бүхэн тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу.

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ-ийн 11–326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ЦАОТЗСХ-ээс тодруулах боломжтой.

11–01 дүгээр саруудын уур амьсгал 

Сарын дундаж агаарын температур арваннэгдүгээр сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Төв, Сэлэнгийн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр -12...-18°C, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр -18...-22°C, Говь – Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Дорнодын зүүн хэсгээр -2...-8°C, бусад нутгаар -8...-12°C хүйтэн байдаг.

Арванхоёрдугаар сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -24...-30°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр -10...-16°С, бусад нутгаар -16...-24°С хүйтэн байдаг.

Нэгдүгээр сард Баян–Өлгийн нутаг, Увсын хойд болон өмнөд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -26…-32°C, Говь–Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар -12...-18°C, бусад нутгаар -18...-26°C (Зураг 5а) хүйтэн байдаг.

Хур тунадасны хувьд арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм.

Арванхоёрдугаар сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 2–8 мм, бусад нутгаар 0–2 мм. Нэгдүгээр сард Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байна.

Арваннэгдүгээр сард. Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төвийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Арванхоёрдугаар сард. Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Увс, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Хэнтийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булган, Төвийн зүүн хойд, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр сард. 2026 оны 1 дүгээр сарын агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  1 дүгээр сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Зөвлөмж

2025 оны 11 дүгээр сард Хэнтийн зүүн хойд, Дорнод аймгийн нутгаар ОЖД–аас дулаан байх бол, төвийн аймгуудын нутгаар 11 болон 12 дугаар саруудад ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин 2026 оны 01 дүгээр сарын хувьд нутгийн баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Хур тунадасны хувьд говийн зүүн өмнөд хэсгээр 2025 оны 11 болон 12 дугаар саруудад ОЖД–аас бага байх бол 2015 оны 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр, 2026 оны 01 дүгээр сард нутгийн төв болон баруун хэсгээр тус тус ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон орон нутгийн цаг агаарын мэдээллийг 1900-1950 лавлахаас аваарай.

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР