• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Шинэ жилийн үйлчилгээ 2026
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ӨВЛИЙН ИДЭШ: Үхрийн мах кг нь 14000 төгрөг байна

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-12-03 11:59:32
  • 134

Хөхөө өвлийн хүйтэн эхэллээ. Та өвлийн идшээ бэлдэж амжсан уу? Хараахан амжаагүй бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран нийслэлчүүдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд зохион байгуулж буй.

Тус өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож мах, цагаан идээгээ борлуулж байна. Түүнчлэн малчин, хоршоологчдын мах, цагаан идээг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой аж.

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар өвлийн идшээ бэлдэхээр зорин ирсэн иргэд цөөнгүй байв.

Иргэн Н.Сүхбаатар "Өргөтгөсөн худалдаанд ирэхээс өмнө хэд хэдэн захаар орж үзсэн. Үнийн хувьд бусад газартай харьцуулахад хамаагүй хямд байна. Тухайлбал үхрийн мах кг нь Хүчит шонхор захад 16,000 төгрөгөөр худалдаалж байсан бол энд 14,000 төгрөг байна. Гэхдээ үхрийн махны нөөц нь хурдан дуусаж байгаа нь сонголтын хувьд бага, хүлээхэд хүндрэлтэй байлаа" гэв.

  • Үхрийн мах кг - 14,000 төгрөг
  • Хонины мах кг - 12,000 төгрөг 
  • Адууны мах кг - 10,500 төгрөг байна.

ЦАГААН ИДЭЭ

"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаанд бүх төрлийн цагаан идээг мөн худалдаалж байлаа. Энэхүү өргөтгөсөн худалдаанд гурав дахь жилдээ оролцож буй Архангай аймгийн Цахир сумын иргэн Н.Галбаатар хэлэхдээ "Энэ жил зуншлага сайхан болсон тул цагаан идээ арвин гарсан. Иймд өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэ нь буурсан. Иймд иргэд энд хүрэлцэн ирснээр дундын зуучлалгүйгээр, хямд үнээр цагаан идээгээ худалдаж авах боломжтой" гэв.
 

  • Аарц - 7000 - 10,000 төгрөг
  • Шар тос - 45,000 төгрөг
  • Ээзгий - 35,000 төгрөг
  • Ааруул - 35,000-45,000 төгрөг
  • Зөөхий - 40,000 төгрөг

Өргөтгөсөн худалдаа энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Бүх төрлийн мэдээллийн лавлах 1900-1950

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    19

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР