• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • Шинэ жилийн үйлчилгээ 2026 Шинэ жилийн үйлчилгээ 2026
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

"Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл" тусгай үзэсгэлэнг нээнэ

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-12-12 10:28:57
  • 98
Музей нь хүн төрөлхтний хөгжлийн оюуны болон эдийн соёлыг хадгалж, хамгаалж, түгээн дэлгэрүүлдэг соён гэгээрүүлж, мэдлэг боловсролыг тэтгэдэг соёлын үнэ цэнтэй орон зай юм. Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэр цуглуулга, эд өлгийн дурсгал нь түүхийн бодит гэрч болж үеэс үед уламжилдгаараа онцлогтой.

Монголын Үндэсний музей нь монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс өнөөг хүртэлх түүхийн бүхий л цаг үеийг хамрах биет болон биет бус өв дурсгалууд археологийн олдвор, түүх, угсаатны зүйн холбогдолтой үзмэр цуглуулга, баримт бичиг, гэрэл зураг, урлагийн бүтээл зэрэг 60 000 гаруй үзмэр цуглуулга хадгалагдаж байна. Бид үзмэр цуглуулгаа шинжлэх ухаан судалгааны эргэлтэд оруулан, ном, каталог, эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл эрхлэн хэвлүүлж, сэдэвчилсэн тусгай үзэсгэлэнг дэглэн үндэсний болон дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж, сурталчилсаар ирсэн билээ.

Энэ удаа монголчуудын хувцас, гоёл чимэглэлийн түүхэн хөгжил, хувьсал, өөрчлөлтийг харуулах зорилгоор Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй гоёл чимэглэл, хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийн зүйлийг дээжлэн, дагалдах судалгааны бичвэр, хураангуй тайлбар, гар зураг, гэрэл зургийн хамт та бүхэнд толилуулж байна.
 
Тухайлбал, чулуун зэвсгийн үед хамаарах тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн “Зүүлт”, Монголын эзэнт гүрний үеийн монгол хатны богтаг малгайн “Алтан цог” чимэглэл, XIX-XX зууны эхэн үеийн язгууртны дээл, хувцас зэрэг монгол түмний гайхамшигт өв, соёлын илэрхийлэл үнэт үзмэрүүдийг үзэгч та бүхний гэгээн мэлмийг мялаахаар дэглээд байна.
 
Тус үзэсгэлэн 2025.12.12-2026.02.02-ны өдрүүдэд музейн 1 дүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана.

Эх сурвалж: Монголын үндэсний музей
 
Үзвэр, үйлчилгээний мэдээллийг 1900-1950 лавлахаас . . .

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР