Цэргийн албаны тухай хууль болон Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-22-ны өдрүүдэд явуулна.
Цэргийн бүртгэлд 18-55 насны эрэгтэйчүүд бүрэн хамрагдана. Иргэд өөрийн харьяа дүүргийн хороонд цэргийн бүртгэлээ хийлгэх ба цахимаар бүртгүүлэх боломжтой. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэн оршин суух хаягаас өөр газарт байгаа бол ар гэрийнхэн очиж, бүртгэл хийлгэх боломжтой юм байна.
.jpg)



