Хотжилтоос үүдэлтэй байгаль орчны олон асуудлын индикатор, экосистемийн тэнцвэрт байдлыг хангагч, хотын иргэдийн алжаал тайлах, байгальд амрах сэдэл нь болж өгдөг шувууны талаарх дагнасан бүс нутгийн өдөрлөг Улаанбаатар хотод анх удаа боллоо.
Монгол оронд 513 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс таван хувь өвөл орж ирдэг, 10 хувь тохиолдлоор таардаг, 11 хувь нь суурин, 33 хувь нүүдлийн үрждэг, 41 хувь нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг шувууд байна. Эндээс үзэхэд Монгол орны шувуудын 80 гаруй хувь нь нүүдлийн шувууд байна. Үүний шалтгаан нь Монгол орон дэлхийн шувууны нүүдлийн гурван (Зүүн Ази-Австралази, Төв Ази болон Баруун Ази) зам дээр байршдаг явдал юм. Иймд шувуу хамгааллын ажлыг бүс нутгийн улс орнуудтай хамтран явуулах нь илүү ач холбогдолтой байдаг. Нийслэлийн нутаг дэвсгэрт 227 зүйл шувуу бүртгэгдсэнээс өвөлждөг 41 зүйл, нэн ховор 42 зүйл, ховор 69 зүйл, элбэг 42 зүйл, ердийн 71 зүйл шувууд байна.

Амьтны дэлгүүрүүдийн мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.