• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

50 насандаа өөрийгөө илүү сайхан мэдрэхийн тулд 30 насандаа хийх зүйлс

  • Зөвлөгөө
  • 2020-10-23 09:49:00
  • 2127
1. ТАМХИНААС ГАРАХ
Нэгэн хэрэглэгч ийнхүү бичиж байна “Хэрэв та нар одоо намайг харах боломжтой байсан бол би өвдөг дээрээ сөгдөн тамхинаас гарах тухай бодох боломж өгөөч гэж хүсэх байсан”. Үнэтэй, таагүй үнэртдэг, эрүүл мэндэд хортой. Одоо больж болохгүй гэж үү?


2. ЭЦЭГ ЭХ, АХ ДҮҮ НАРТАЙГАА ТААТАЙ ХАРИЛЦААТАЙ БАЙХ
Та гэр бүл, найз нөхөдтэйгөө таагүй харилцаатай гэж боддог ч бай дотны хүмүүстэйгээ хэл амаа олж сурах хэрэгтэй. Гэр бүлийн холбоо маш чухал юм. Удахгүй та үүнийг жинхэнэ баялаг гэдгийг ойлгох болно.

3. СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ
Аль болох идэвхтэй амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Тэгвэл та 50 насандаа хангалттай идэвхтэй байх болно. Дасгал, хөдөлгөөн хий. Бие мах бодь тань хэвийн, эрүүл байх ёстой.

4. МӨНГӨӨ ХЭМНЭЖ СУР, БАГА Ч ГЭСЭН ҮЛДЭЭЖ СУР
Энэ бол уйтгартай, сонирхолгүй зөвлөгөө байж мэднэ. Гэхдээ үүн шиг чухал зүйл гэж үгүй. 30 насанд хүний халаасанд бага ч гэсэн хадгалах боломжтой мөнгө үлддэг. Яг одоо хэмнэж, хадгалж эхэл. Тэгвэл удахгүй та гайгүй хуримтлал бий болгож чадна.


5. БАЙГАА ЗҮЙЛДЭЭ ХАНГАЛУУН БАЙ
Аз жаргал гэдэг үг амжилт, алдар нэрээс илүү утгатай. Гомдоллохоос илүүтэй байгаа зүйлдээ талархаж сур. Тэгвэл та өөрийгөө жинхэнэ аз жаргалтайгаар мэдрэх болно.

6. АМЬДРАЛЫН ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ХОЙШ БҮҮ ТАВЬ
Байшин авмаар байна уу? Ном бичмээр байна уу? Боловсролоо ахиулмаар байна уу? Карьераа өөрчлөмөөр байна уу? Бизнес эхлүүлмээр байна уу? Тийм бол өнөөдөр эхэл. Хэзээ нэгэн өдөр хийнэ хэмээн бүү хойш тавь.


7. НОЙРОО АВ
Хангалттай унт. Нэг цагт унтаж, нэг цагт бос. Нойргүйдлээс сал.

8. ШҮДЭНДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛ
Нас ахих тусам шүдний асуудал нэмэгддэг. Харин шүдний эмчилгээ илүү цаг, мөнгө шаардах болно. Тиймээс эмчилгээг хойш тавих хэрэггүй.

9. ЭД ЗҮЙЛ БИШ ДУРСАМЖ ЦУГЛУУЛ
Та бол таны амьдралын туршлага. 50 насандаа гэнэт сэрээд та дурсамж биш эд зүйл цуглуулсандаа харамсах болно. Дурсамжийг хаяж болохгүй. Тэд хэзээ ч үнэ цэнэгүй болохгүй.

10. ӨГЧ СУР
Сайн үйлс хий. Бусдад аз жаргал авчирдаг зүйлийг хий. Гэхдээ үүнийг хийхдээ сэтгэлээсээ хий. Харин хариу үйлдэл бүү хүлээ. Тэгвэл таны зүрх хайраар дүүрэх болно.

11. СОНИУЧХАН БАЙ. ӨДӨР БҮР ТАНЫГ АЙЛГАДАГ ЯМАРВАА НЭГЭН ЗҮЙЛ ХИЙ
Гэрээсээ гарч, ямар нэгэн галзуу зүйл хий. Жинхэнэ адал явалтай орооцолд. Олон зураг дар, дотны хэн нэгнээ хамт авж яв. Эдгээр дурсамжууд таныг хөгшин болсон хойно дулаацуулах болно.

12. МУУ ЗҮЙЛ ИДЭХЭЭ БОЛЬ
Амьдралынхаа туршид та хэдэн ч төгрөг цуглуулж болно, үрж болно. Гэхдээ эрүүл мэндийг худалдан авч болохгүй. Тиймээс түргэн хоол, архи болон бусад дэмий зүйлсээс татгалзах хэрэгтэй.

13. ЖИЛД ЯДАХДАА 10 НОМ УНШ
Таны тархи тогтмол хөгжиж байх ёстой. Тиймээс зурагт, фэйсбүк, сошл, тоглоом зэрэг үр ашиггүй зүйлсд мөнгө үрэхээ больж, сайн ном унш.

14. АЯЛ, АЛЬ БОЛОХ ИХ
Аялал биднийг өөрчлөдөг. Тэд маш олон асуултад хариулт өгдөг. Тэд бидэнд урам өгдөг. Тэд бидний айдсыг үгүй хийдэг. Аялал бол өөрийгөө амьд гэдгийг мэдрэх боломжийг өгдөг зүйл.

15. БЯСАЛГАЖ СУР
Бясалгал таны цагнаас маш багийг үрэх хэдий ч амьдралд тань гайхалтай өөрчлөлтийг авчрах болно. Үүнийг баталдаг маш олон судалгаа байдаг.

16. ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙ. ХЭН НЭГЭНТЭЙ ӨӨРИЙГӨӨ БҮҮ ХАРЬЦУУЛ
Та 50 нас хүрэхэд та хэн нэгэнд ямар сэтгэгдэл төрүүлэх бол гэдэг нь тийм ч чухал зүйл биш байх болно. Өөрийнхөө замыг эхэл. Хүчтэй бол.

17. ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛ
Та өөрийнхөө хамгийн нандин дурсамжуудаг мартах болно. Тиймээс тэмдэглэл хий. Мөн зурагнуудаа хадгал.

18. НАЙЗУУДДАА АНХААРАЛ ТАВЬ
Таныг өөрийгөө илүү сайхан мэдрэхэд тус болдог хүмүүстэй ойр бай. Тэдэндтэй хамт инээлд. Тэнэг зүйл хийж, амьдралаас таашаал ав.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    2

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР