• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ДАРХЛААГАА ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

  • Зөвлөгөө
  • 2020-10-27 15:22:00
  • 1675
Хүүхдүүдийн хувьд коронавирусний халдварыг давж гарах чадвар нь харьцангуй сайн байна гэж Хятадын эрдэмтэд үзжээ.  Тэдэнд өндөр хэмээр халуурах, булчин сулрах, толгой өвдөх шинж тэмдгүүд илрээгүй ажээ.

Харин нас өндөр байх тусмаа өвчний шинж тэмдгүүд илүү хүнд хэлбэрээр илэрч, цаашлаад үхэлд хүргэж байгаа нь ажиглагджээ. Үүнийг нас явахын хэрээр Т-лимфоцитуудын тоо болон төрлүүд нь багасч, дархлаа суларснаар бусад эсүүд халдварт өвчний нөлөөнд өмнөхөөсөө илүү хурдан өртөх болсонтой холбон тайлбарлах нь хамгийн үндэслэлтэй тайлбаруудын нэг гэж үзжээ. Хүний биеийн байгалиас заяасан хамгаалалтын тогтолцоог хэрхэн сайжруулах вэ? 


Нойроо бүтэн авах нь дархлааг сайжруулдаг

2015 онд Сан-Диего хотын Калифорнийн их сургуулийн нэгэн лабораторид 18-55 насны 164 хүн сайн дураараа риновирусээр халдварлахыг зөвшөөрчээ. Тийнхүү халдварт өвчин хэнд нь илүү хүндээр илэрч байгааг судлаачид ажигласан байна. Сүүлийн долоо хоногт өдөрт 5-аас бага цаг унтсан хүмүүсийн дийлэнх нь риновирусээр үүсгэгдсэн өвчнөөр шаналж байсан бол өдөрт 7-9 цаг унтаж, амарч байсан хүмүүсийн хувьд халдвар авсан хэдий ч биеийн байдал нь хэвийн байжээ.

Судлаачдын үзэж байгаагаар энэ туршилт нь дархлаа болон нойр хоорондоо холбоо хамааралтай байдгийг нотолжээ. Үүнээс 4 жилийн дараа Германы судлаачид шөнө унтаж, амрахаас шалтгаалж вирус, бактерыг эсэргүүцэх чадварын механизмыг тайлбарлажээ.

Хэргийн учир нь дархлааны тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэдэг Т-лимфоцитуудад байдаг аж. Т-лимфоцит нь халдвартай эсийг таньж, тэдэнд бэхлэгдсэнийхээ дараа устгадаг байна. Үүнээс гадна хүний биед өвчтэй эсүүдээс хамгаалах идэвхтэй байдалд нөлөөлөх чадвартай хэд хэдэн төрлийн бодисууд байдаг аж. Эдгээр бодисын нөлөөн дор Т-лифмоцитууд өвчтэй эсүүдтэй холбогдох боломжийг олгодог онцгой уургуудыг илүү бага боловсруулж, үйл ажиллагаа нь илүү бага явагддаг бол нойрны үеэр Т-лифмоцитууд илүү сайн ажилдаг байна.

Эрүүл болон нойргүйдлээр шаналж буй хүмүүсээс авсан биологийн дээжүүдийн судалгаа нь судлаачдын энэ санааг баталжээ. Одоогоор эрдэмтэд Т-лифмоцитууд буюу “Т-эсүүд”-ийг дарангуйлдаг даавруудын агууламжийг хиймлээр бууруулах боломжтой эсэхийг судалж байгаа аж. 

 
Амттай бүхэн хортой биш

АНУ-ын судлаачдын үзэж байгаагаар, өдөрт 48 грамм 70-аас багагүй хувийн какао агуулсан хар шоколад идэх нь дархлааг мэдэгдэхүйц сайжруулдаг байна. Сайн дурын 5 хүн хэдэн өдрийн туршид ийм бүтээгдэхүүн хэрэглэжээ.

Хар шоколад идэх үед хүний дархлааны тогтолцооны эсүүд хоорондын дохиоллыг ихээхэн хэмжээгээр идэвхжүүлдэг байна. Юуны түрүүнд Т-лимфоцитууд идэвхжиж, эсийн дархлааны үйл ажиллагааг сайжруулдаг байна. Тийнхүү туршилтад оролцогчид шоколад идэх үед дархлааны тогтолцоонд нь үр дүнтэй нөлөө үзүүлж байжээ.


Согтууруулах ундаа вирусээс хамгаалахад тус болохгүй

Мэрилэндийн их сургуулийн эрдэмтдийн судалгааны ажилд дурдсанаар, багахан хэмжээний согтууруулах ундаа ч дархлааг сулруулж, хүний биеийг вирус болон бактерт илүү мэдрэг болгодог байна.

Судлаачид сайн дурын 15 хүнийг 5 удаа дараалан 50 грамм архи уухыг санал болгож, дараа нь тэднийг 20 минут, 2 болон 5 цагийн зайтай 3 удаа цусны шинжилгээнд хамруулжээ.

Архины хэрэглээ нь бие махбодийн дархлааны хариу урвалыг өдөөж байдгийг эхний дээжүүдэд хийсэн дүн шинжилгээ харуулжээ. Гэсэн хэдий ч хэдхэн цагийн дараа хүний биеийг дотоод болон гадны эмгэг төрүүлэгчээс хамгаалахад гол үүрэг гүйцэтгэдэг лейкоцитуудын түвшин мэдэгдэхүйц буурчээ. Дараагийн дээжнүүдэд хийсэн дүн шинжилгээгээр хүний дархлааны тогтолцоог сулруулдаг цусан дахь цитокинуудын уургуудын өндөр агууламж илэрчээ.


Сэтгэл санаагаа өөдрөг байлга
Сэтгэл санаа өөдрөг, тааламжтай байх нь дархлааны хариу урвалыг идэвхжүүлдгийг Израилийн эрдэмтэд олж илрүүлжээ.

Судлаачид лабораторийн хулгануудад туршилт хийж, тархины таашаал авдаг хэсэгт зохиомлоор нөлөө үзүүлэхэд цусан дахь дархлааны эсүүд бага боловч идэвхжиж байгаа нь тэмдэглэгдсэн байна. 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    2

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР