• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ЗӨВЛӨМЖ: Утсаа хаяж гээх, эсвэл хулгайд алдсан тохиолдолд авах арга хэмжээ​

  • Зөвлөгөө
  • 2021-01-28 13:22:00
  • 2801
Утсаа гээх юм уу, хулгайд алдах нь хувийн мэдээллээ гадагш алдах эрсдэлийг хамгийн түрүүнд үүсгэдэг. Та iOS эсвэл Android үйлдлийн системтэй гар утастай бол доорх зөвлөмжийг дагаснаар гээсэн утсаа хайх, олох боломжгүй тохиолдолд утсан дээрх хувийн мэдээллээ бусдад алдахаас урьтаж устгаж чадах юм.

IOS

  • iCloud.com/find хаягаар нэвтрэх, эсвэл Apple-ийн өөр төхөөрөмж дээр Find My app-ийг ашиглаарай. Гэхдээ та утсаа ашиглаж байгаа үедээ урьдчилан сэргийлэх зорилгоор Find My [device] дээр Turn on дарж идэвхжүүлэх шаардлагатай. Идэвхжүүлээгүй тохиолдолд утсаа алдаж гээсний дараа олох зорилгоор үүнийг ашиглах боломжгүй юм.
  • Find My аpp эсвэл iCloud.com руу ороод Find iPhone дээр дарна. Байршлыг нь газрын зураг дээр харахын тулд Devices tab-ийг сонгоно. Хэрэв таны гар утас ойрхон байгаа бол танд эсвэл ойролцоох хэн нэгэнд үүнийг олоход нь туслах үүднээс Play Sound буюу ая тоглуулах дээр дараарай.
  • Mark As Lost дээр дарж идэвхжүүлэх. Та энэхүү горимыг идэвхжүүлснээр утсаа зайнаас түгжихээс гадна дэлгэцэн дээрээ мессэж бичиж таны утсыг олсон хүнд харуулах боломжтой. Жишээ нь, та “Миний утсыг олвол 99ХХХХХХ дугаараар холбоо барина уу” гэж бичиж болох юм. Мөн Mark As Lost дээр дарснаар утасныхаа байршлыг харах боломжтой.
Find My цэс ашиглаж утсаа олох боломжгүй бол доорх аргуудыг ашиглаж утсан дээрх мэдээллээ хамгаалаарай.
  • Apple ID нууц үгээ солих. Ингэснээр таны гээсэн утаснаас iCloud руу хандах, iMessage, iTunes ашиглахаас урьдчилан сэргийлж чадна.
  • Фэйсбүүк, Твиттер гэх мэт утаснаасаа холбогдсон интернэт хаягуудынхаа нууц үгийг солих.
  • Erase your device. Таны алга болсон утас руу хэн нэгэн хандахаас урьдчилан сэргийлэхийн тулд мэдээллээ зайнаас устгаж болно. Erase your device хийсэн үед таны бүх мэдээлэл гар утаснаас устах бөгөөд та Find My app, эсвэл iCloud.com дээр Find iPhone цэсийг ашиглан утсаа ашиглах боломжгүй болно. Гэхдээ устгах товчийг дарсны дараа хаягаасаа (Account) утсаа арилгавал утасны түгжээ арилж, өөр хүн таны утсыг асааж ашиглах боломжтой болно.

Android



findmymobile.samsung.com веб сайт эсвэл SmartThings апликейшны SmartThings Find цэс рүү хандсанаар утасныхаа байршил, зорчсон маршрутыг хянах боломжтой. Ингэхдээ Samsung-ийн хаягаараа нэвтрэх шаардлагатай. Мэдээж, Apple-тай адилаар урьдчилан сэргийлэх зорилгоор утасныхаа Settings→Biometrics and security→Find My Mobile→On болгох хэрэгтэй. Үүний дараа Remote unlock, Send last location, Offline finding дээр дарж идэвхжүүлснээр утсаа алга болгосон тохиолдолд дараах боломжууд нээгдэнэ.
  • Та тохиргоон дээр Send last location буюу “Сүүлийн байршлыг илгээх” сонголтыг идэвхжүүлсэн бол таны утсыг унтраахаас өмнө мэдэгдэж, байршлыг хянахад тусална.
  • Lock дээр дарж дэлгэцээ түгжиж, утас олсон хүнд зориулж дэлгэцэн дээрээ мессэж бичиж харуулах боломжтой.
  • Ring дээр дарахад таны дуудлагын аяыг 1 минутын турш хамгийн чангаар дуугаргаж, утсаа олоход тусална.
  • Back up буюу мэдээллээ Samsung Cloud сервер дээр хадгалах боломжтой.
  • Датагаар интернэтэд холбогдоогүй ч гэсэн Offline Finding хайлт идэвхэжсэн тохиолдолд таны утас ассан даруйд танд мэдэгдэх болно. Ингэхдээ Samsung-ийн бусад төхөөрөмжийг тусламж болгон ашиглаарай.
  • Erase Data дээр дарснаар утсан дээрх мэдээллүүд устгагдана.

эх сурвалж: mobicom
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    12

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР