• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Хөл хорионы үед хэрэгжүүлж болох таван санаа

  • Зөвлөгөө
  • 2021-02-09 16:28:00
  • 1704

Коронавируст халдварын улмаас хөл хорио тогтоож, хүмүүс гэрээсээ гарч, нийгмийн харилцаанд орж чадахгүйд хүрлээ. Гэхдээ нийгмийн их ачааллаас болж өөртөө тэр бүр цаг зав гаргадаггүй хүмүүсийн хувьд хөл хорио бол өөрийгөө чагнаж, өөртөө болон хайртай хүмүүстээ хөрөнгө оруулах гайхалтай боломж юм. Тиймээс гэртээ байх хугацаандаа хэрэгжүүлж болох таван санааг хүргэе.

1.    Бясалгал хийх нь дархлаагаа нэмэх нэг арга




Бясалгал хийж сурснаар хүнд асуудлуудад хариу барих чадвартай болно. Мөн нийгмийн зүгээс ирэх таагүй мэдээлэл, түгшүүр төрүүлсэн зүйлээс ангид байж, дархлаагаа дэмжихэд бясалгал хийх нь тустай. Тиймээс гэртээ байхдаа өөрийгөө сонсож, сэтгэлийн амгаланд хүрч, хөгжих боломжийг танд санал болгоё. Юун түрүүнд өөрийгөө бэлдэж, орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Аль болох хүмүүс саад болохооргүй, нам гүм байх нь зүйтэй. Мөн биед эвтэйхэн хувцас сонгоорой. Анхаарлаа төвлөрүүлж, бодлоо цэгцлэх нь нэн чухал. Өөртөө эерэг энерги хуримтлуулж, бясалгаарай.

2.      Хэл сурах “алтан” боломж

 


Ажил, хичээл ихтэй үед хэл сурах зорилго хойш тавигдах нь элбэг. Харин хөл хорионы үед гадаад хэл сурахдаа цаг зарцуулах боломж гарч байна. Youtube сувгаас видео хичээл үзэж, цахим сургалтад хамрагдаарай. Интернет ашиглан огт мэдэхгүй гадаад хэл сурсан ч болох юм. Мөн дохионы хэл сурах ч боломж бий

3.    Шинэ хоббигоо олоорой



Хөл хорионы үеэр өөрийн шинэ сонирхлоо илрүүлж болох юм. Хоол хийх, оёж эсгэх, дуулж, бүжиглэх, нүүр, хумс будах зэрэг олон зүйлийг туршиж, цоо шинэ чадварт суралцаарай. Тухайн судлах зүйлийнхээ талаар цахим орчноос хайж, зайны сургалтад хамрагдах нь танд тус болно. Мөн таны хобби гэр цэвэрлэх, аливааг цэгцлэх ч байж болох юм. Завтай болсон завшаанаа ашиглаж, их цэвэрлэгээ хийж, тав тух бүрдүүлээрэй.

4.    Цэцэг тарих



Цэцэг тарихыг хүсдэг ч цаг зав гардаггүй байсан бол энэ хугацааг ашиглаарай. Цэцэг тарих, ургуулах, арчлах аргад суралцахад ном, сэтгүүл, цахим хичээл, зөвлөгөө танд туслах болно. Таны тарьсан цэцэг гэрт тань өнгө нэмж, танд урам зориг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

5.      Хосын харилцаагаа шинэ түвшинд гаргах



Ихэнх хосууд өглөө гараад л орой уулздаг. Ажил, амьдралын “хурдад дарлуулж” тэр бүр бие, биедээ цаг гаргаж чаддаггүй. Тиймээс хамт гэртээ хөл хорионд орсон бол харилцаагаа шинэ түвшинд гаргах боломж бүрдэж буй юм. Гэрийн болзоо зохиож, хайрттайгаа хамт шинэ хоолны жор туршиж, хөгжөөнд тоглоомоор тоглох зэргээр цагийг хөгжилтэй, хайр дүүрэн өнгөрөөхийг зөвлөж байна.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    12

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР