• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ХАВРЫН ЯДАРГААГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ

  • Зөвлөгөө
  • 2019-03-25 00:00:00
  • 6248

Хүйтний ам наашилж хөхүүрийн ам наашлан хаврын урь ороход “Өвөл ханиад хүрээгүй юм сан. Харин сая хүрчихлээ” гэх яриа энэ үед дуулдаж эхэлдэг. Нар салхи, эрүүл агаар, хөдөлгөөн дутмаг өвөлжсөн бидний бие ядмаг, сул дорой болохыг хаврын ядаргаа гэж нэрлэж заншжээ. Энэ үед хүний дархлалын систем суларч өвчинд өртөмтгий болохоос гадна цусны эргэлт муудаж зvрхний үйл ажиллагаа хямралд ордог. Хаврын улиралд эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо мэдэгдэхүйц олширдог.


ХАВРЫН ЯДАРГААНААС ЯАЖ ГАРАХ ВЭ?

Орон гэрт өвлийн турш хог шороо хуримтлагдан хавартаа их цэвэрлэгээ хийхээс аргагүй болдог. Үүний нэгэн адил хүний бие махбодь олон cap идсэн тослог хоолны балаг болох бодисын солилцооны үлдэгдэл, хотын болон ажлын өрөөний бохир агаар гээд олон зүйлээс болж бохирддог. Тийм ч учраас монголчууд бид хавар эхлэнгүүт хөнгөн хоолонд шилжиж идээ цагаа элбэгших үеэс намрын сэрүү ортол мах идэлгүй зөвхөн цагаан идээ идэж, айраг ууж бие махбодио цэвэршүүлдэг заншилтай байжээ. Харин одоо жилийн дөрвөн улиралд махтай хоол байнга иддэг бид яавал өөрийгөө эрүүлжүүлж сэтгэл өөдрөг явах ямар арга хэрэглэвэл зохистой вэ?

 

Шингэц сайтай хөнгөн хоол идэх 

 


 

Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд ордоггүй. Учир нь өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бүхий л бие ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нөөцлөх, уураг задлах, цус бүрэлдэхэд шаардагдах төмөр болон бусад бичил элементүүдийг нөөцлөх, эс шинээр бүрэлдүүлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг.
 

Хүрээлэн байгаа орчноос бидний биед орох хорт бодис, хоол хvнс, ундны усаар дамжсан хүнд металл, химийн бодис, мєн нийлдэг эм зэрэг нь элгэнд задарч хоргүйждэг. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан нарийн гэдэс рүү юүлэгдэж байдаг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох зориулалттай. Элэгний үйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт дараах хоол хvнсийг хэрэглэвэл сайн. Үүнд буудай, арвай, овьёос, хөх тариа, мөн шар вандуй, линз зэрэг хvнсний ургамлууд ордог. Ногоо ургаж эхэлмэгц салатны байцаа, жижиг броккли байцаа, лууван, ногоон вандуй байнга хэрэглээрэй. Амин дэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, болвол түүхийгээр нь идэх ашигтай байдаг.

Шинэхэн ургаж буй эмийн ургамлуудын хоргүйжvvлэх үйлчилгээ нь гайхалтай байдаг. Үүнд: Нялх халгай болон багваахай цэцгийн навч, яргуй, хусны шинэхэн навч зэргийг хэрэглэж болно. Хусны навчийг зөвхөн жижигхэн, цайвар ногоон өнгөтэй байхад нь түүж нарийхан хэрчин салатанд нэмж болно.

Гашуун амт: Ийм амт бvхий бодис хэрэглэх нь элэгний үйл ажиллагааг дэмжиж, хоргүйжих явцыг дэмжин цөсийг хөөж шингэлж өгдөг.


НЯЛХ СОЁОНЫ НУУЦ

Нарны илчинд өлдүү газар гэсэж ханш нээгддэгийн адил хүний биеийн бүх суваг нээгддэг. Хүйтэн өвлийн дараах ядаргаанд нялх соёо их үүрэгтэй. Төрөл бүрийн үрийг үрслүүлж соёолуулахад түүний тэжээллэг чанар олон дахин нэмэгдэж, витамин, эрдэс бодис, чухал энзимүүд зэрэг юугаар ч орлуулшгvй биологийн өндөр идэвхт бодис, байгалийн амин дэмийн цуглуулга болдог.

Үр соёоны энэ гайхамшигт чанарын залуужуулах зорилгоор хэрэглэж ирсэн юм. Хоёр долоо хоног хэрэглэхэд бие организм бүхэлдээ шинэчлэгддэг. Эхний долоо хоногт бүхий л бие хуримтлагдсан хорт бодисоос ангижирч, дараагийн долоо хоногт биеийн эсэргүүцэл дархлаа мэдэгдэхүйц сайжран, ядаргаа тайлагдаж, ажиллах, амьдрах хүсэл бадардаг.

Үрийг соёолуулах арга. Химийн бодис цацаж хадгалаагүй улаан буудай, овьёосны болон бусад үрийг хэдэн цаг дэвтээгээд, сайтар угаасны дараа үрслvvлэх савандаа /шилэн таваг/ зөөлөн даавуу дэвсэж чийглээд үрээ тарааж тавина.

Саваа гэгээтэй цонхны орчимд тавьж өдөрт 2 удаа усална. Соёо нь 3-4 см хиртэй ургахаар хүртэж болно. Мөн буудай, сонгины төрлийн ургамлыг шороотой саванд суулган үрслvvлж болох юм. Соёог түүхийгээр эсвэл хоормогт хутган, шөлөнд цацаж хэрэглэж болно.

УРГАМЛЫН ҮР СОЁО ЗАЛУУЖУУЛАХ УВДИСТАЙ

Буудайн нялх соёо нь А, В, С, Д, Е зэрэг олон тооны витамин, кали, кальци болон бусад эрдэс бодис, чухал амин дэмүүдийг их хэмжээгээр агуулдаг. Эдгээрийн дотроос эд эсийг хөгшрөхөөс хамгаалж, биеийн эсэргүүцэл сайжруулдаг лизин, өсөлт түргэсгэдэг изолеуцин, бие махбодь сэргээх леуцин, тайвшруулах, хоол боловсруулалт дэмжих триптофан, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих фенилаланин, мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагааг зохицуулагч валин, бөөр болон элэгний эд эсийг нөхөн төлжүүлдэг метонин зэрэг амин хүчлийг дурдаж болно.

Буудайн соёонд байдаг бензохинон нь дархлаа сайжруулах, хорт хавраас сэргийлдэг нь нэгэнт батлагджээ. Витамины агууламжийнхаа ачаар буудайн соёо нь биеийн эд эсийг гадны таагүй нөлөөнөөс хамгаалж эрт хөгшрөхөөс сэргийлдэг. Зарим нь мэдрэлийн эсийн үйл ажиллагаанд таатай нөлөөлж, зарим биеийн салст бүрхүүл болон арьсны өнгөн давхаргыг хамгаалдаг.

Бусад биологийн идэвхит бодис нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, гадны нян, вирус болон хавдрын эс үржин олшрохоос хамгаална. Соёоны энэ гайхамшигт чанарыг өргөн ашиглдааг болсон. Овъёосны соёог удаан хэрэглэвэл буурал үс эргээд харладаг гэж зарим хvмvvс баталдаг. Ямар ч байсан бие организм бүхэлдээ сэргэх нь гарцаагүй.


МАЦАГ БАРИХ

Мацаг барихыг мэсгүй мэс засал гэж эртнээс нэрийддэг байсан. Үр дvн нь vнэхээр гайхамшигтай. Учир нь хуримтлагдсан илүүдэл бодис гадагшлах төдийгүй, эд эс цэвэршснээр судас, арьсны уян чанар сэргэдэг. Эмчилгээг эмчийн хяналтын дор эхлэх хэрэгтэй. Буцалсан уснаас өөр юм хүртэхгүй байхад 3 дахь өдрөөс эхлэн өлсөх нь мэдэрэгдэхгvй болдог.

Бие хөнгөрч толгой сэргэж эхэлнэ. Харин хэт ядарсан, өндөр настай, өвдөж халуурсан, хорт хавдар нь хүндэрсэн, нойр булчирхайн өвчинтэй хүн мацаг барьж болдоггvй. Мацаг барих нь хоол боловсруулалтын өөрчлөлт, харшилтай хүмүүст маш сайн таардаг. Мацаг барихаа больж хэвийн хооллолтонд шилжихдээ эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.

 
эх сурвалж: emch.mn

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    9

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР