• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЛИТР УС УУХ ЁСТОЙ ВЭ?

  • Зөвлөгөө
  • 2019-04-26 00:00:00
  • 4437
Хэр хэмжээний усыг өдөр бүр уух ёстой юм бол? Энэ асуултад шуудхан хариулахад хэцүү. Учир нь хувь хүний эрүүл мэнд, амьдарч буй орчин, биеийн хүчний ажил эрхэлж буй байдал гээд олон хүчин зүйлээс хамаарна.

Хэдийгээр бүгдэд тохирох томъёолол байхгүй ч өдөр тутам хэрэглэх ундны усны хэрэгцээгээ тогтооход тус болох мэдээллийг хүргэе. Организмд агуулагдаж буй ус нь химийн гол үйлчлэлийг зохицуулах үүрэгтэй байдаг. Ус бие эрхтнүүдээс хорт бодисыг гадагшлуулж эд эсүүдэд тэжээлийн бодисыг түгээн чих, хамар, хоолойг чийгшүүлэх үүргийг гүйцэтгэдэг.

Ус, шингэний дутагдал нь давс усны тэнцвэрийг алдагдуулдаг. Бидэнд өдөрт хэр хэмжээний ус хэрэгтэй вэ? Хүн өдөр бүр амьсгал, хөлс болон шээсээрээ их хэмжээний ус чийгийг гадагшлуулж байдаг. Харин алдсан усыг хоол хүнс, ундаараа нөхөж нөөцөлдөг юм. Сэрүүн бүсийн цаг ууртай газар амьдардаг насанд хүрсэн эрүүл хүний усны дундаж хэрэгцээ ямар байх ёстой юм бол. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 1,5 литр шээс ялгаруулдаг бол нэг литр хэртэй шингэнийг амьсгал болон хөлсөөрөө гадагш алддаг байна. Гаднаас авч буй шингэний 20 хувь нь хоол хүнсээр дамждаг. Иймээс өдөрт ус болон бусад төрлийн шингэнээс 2-4 литрийг ууж байвал алдсан шингэнийг хангалттай нөхөж чадна. Өөрөөр хэлбэл өдөр бүр доод тал нь найман аяга ус ууна гэсэн үг юм.

Судалгаагаар эрэгтэй хүн өдөрт дунджаар гурван литр ус буюу 13 аяга шингэн уух хэрэгтэй бол харин эмэгтэй хүн 2,2 литр буюу есөн аяга ус уух шаардлагатай. Хэрвээ хааяа нэг ам их цангахыг эс тооцвол энэ нь хангалттай хэмжээ бөгөөд энэ тохиолдолд өдөрт нэгээс хоёр литр шээс ялгаруулж байх ёстой юм байна.

Гэхдээ дээрх хэмжээ нь таны эрүүл мэндийн байдал, цаг уур, биеийн хүчний ачаалал, жирэмсэн хөхүүл хүүхэдтэй эсэхээс шалтгаалан өөрчлөгддөг. Та спортоор их хичээллэдэг бол их хэмжээний шингэн шаардана. Хөнгөн дасгал хийх үед хэвийн хэмжээнээс нэгээс хоёр аяга ус нэмж уудаг бол цагаас илүү хугацаагаар дасгал, сургуулилт хийхэд /тухайлбал, марафон гүйлт/ шингэний хэрэгцээ эрс нэмэгдэнэ. Ийм үед хоёроос гурван аяга ус уухад алдсан шингэнийг хангалттай нөхөж чадна.

Урт хугацааны эрчимтэй дасгал сургуулилтын үед натри агуулсан тусгай зориулалтын ундааг уух шаардлагатай байдаг. Дасгал хийсний дараа ч ус уух хэрэгтэй. Ингэхдээ биеийн жингийн нэг фунтэд / фунт нь 16 унцтэй тэнцэнэ/ 16 унц шингэн оногдох ёстой юм. / нэг унц нь 28 грамм / Байгаль орчин халуун, чийглэг цаг ууртай газар, хөлс ялгаруулалт их байдаг тул жирийн үеэс их шингэн хэрэглэдэг.

Хүйтэн цаг ууртай газар нутагт хүний бие организм амьсгалаар авсан хүйтэн агаарыг халаан эргэж гадагшлуулахдаа их хэмжээний чийгийг алддаг. Мөн далайн түвшнээс дээш 2,500 метрийн өндөрт шээс ялгаруулалт нэмэгдэж, амьсгалын тоо ч олширдог тул шингэний алдагдал улам бүр нэмэгддэг. Халуурах, бөөлжих үед хүний бие организм хэвийн үеийнхээс илүү их шингэн алддаг. Энэ тохиолдолд ус их уух шаардлагатай. Давсагны үрэвсэл, эсвэл шээс гадагшлуулах замын чулуужилтын үед нэмэлт шингэн ихээр уух хэрэгтэй болдог. Харин зарим төрлийн бөөр, элэгний өвчин, бөөрний булчирхайн үрэвсэл, зүрхний дутагдлын үед шээс ялгаруулалт багасдаг тул шингэний хэрэглээг хязгаарлах ёстой.

Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй тохиолдолд шингэний дутагдалд орохгүйн тулд нэмэлт ус уух хэрэгтэй. Ялангуяа та хөхүүл хүүхэдтэй бол бүр ч их ус уух шаардлагатай байдаг. Мэргэжилтнүүд жирэмсэн эмэгтэйг өдөрт 2,4 литр харин хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг гурван литр ус уух хэрэгтэй гэж үздэг байна. Гэхдээ шингэний дутагдалд орохгүйн тулд зөвхөн ус л уух хэрэгтэй гэж бодвол өрөөсгөл ойлголт болно. Хүний бие организм хоол хүнсээрээ дамжуулан багагүй шингэнийг авдаг. Гаднаас авч буй нийт шингэний хорин хувийг хоол хүнсээр, үлдсэн 80 хувийг ус болон бусад төрлийн шингэнээр дамжуулж авч байдаг. Тухайлбал, тарвас, өргөст хэмх зэрэг олон ногоо жимс нь их хэмжээний ус агуулдаг.

Мөн сүү, жимсний шүүс зэрэг нь ихээхэн хэмжээний ус агуулдаг ч цэвэр ус нь өдөр тутмын хэрэглээнд хамгийн тохиромжтой байдаг.



эх сурвалж: Эмч.мн
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    9

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР