• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

​Хаврын улиралд таны дархлааг дэмжих 8 төрлийн хүнс

  • Зөвлөгөө
  • 2023-02-27 10:37:53
  • 1350
Хоол хүнсээр дамжуулан дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

Хүн бүр ядарч, сульддаг хаврын улирал ирлээ. Энэ үед та дархлаагаа дэмжихийг хүсэж буй бол эхний алхам тань хоол тэжээлдээ анхаарал хандуулах юм. Биеийн дархлааг хоол хүнсээр дамжуулан бэхжүүлэх боломжтой ба дараах жимс, ногоог хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.



1. Цитрус жимс
Ихэнх хүн ханиад хүрсний дараагаас витамин C-г хэрэглэж эхэлдэг. Витамин C нь цусны цагаан эсийг нэмэгдүүлэн улмаар дархлааг сайруулахад тусалдаг. Эдгээр цагаан эс нь халдвартай тэмцэхэд онцгой хувь нэмэртэй бөгөөд таны бие витаминыг үйлдвэрлэх эсвэл хадгаладаггүй учраас өдөр тутамдаа С аминдэм ихтэй цитрусын төрлийн жимснүүдийг хэрэглэх хэрэгтэй.
Түгээмэл цитрус жимснүүд:

Бэрсүүт жүрж
Оранж
Мандарин
Нимбэг
Лайм


2. Улаан чинжүү
Хэрвээ цитрус жимс нь хамгийн их C витамин агуулдаг гэж бодож байгаа бол та андуурч байна. Улаан чинжүү нь цитрусаас хоёр дахин илүү витамин C агуулдаг. Мөн  бета картины баялаг эх үүсвэр юм. Таны дархлааг сайжруулахаас гадна витамин C нь арьсыг эрүүл байлгахад тусалдаг. Харин бета картин нь нүд, арьсны эрүүл мэндэд тустай.



3. Брокколи
Брокколи нь витамин болон эрдэс бодисоор баялаг. А, С, Е витамин болон бусад олон антиоксидант, эслэгүүдээс бүрдсэн брокколи нь таны сонгож болох хамгийн эрүүл ногоо гэж хэлж болно. Брокколины эрдэс, шим тэжээлийг алдагдуулахгүйн тулд жигнэх юмуу цөөн минутанд болгох хэрэгтэй.



4. Сармис
Дэлхийн аль ч хоолны жорд сармис багтсан байдаг. Эрт дээр үеэс эхлэн хүмүүс халдвартай тэмцэх саримсны онцгой ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн судалгаагаар сармис нь цусны даралтыг бууруулж, судасны хатуурлыг  удаашруулдгийг тогтоожээ. Сармисны дархлаа сайжруулах шинж чанар нь хүхрийн нэгдэл бүхий аллицины агууламжаас үүдэлтэй.



5. Цагаан гаа 
Цагаан гаа нь хоолой өвдөх болон бусад өвчний үрэвслийг бууруулаж, дотор муухайралтыг багасгана. Мөн архаг өвчинд тустайгаас гадна холестриныг бууруулах чадвартай хэмээн сүүлийн үеийн судалгаагаар тогтоосон байна.



6. Бууцай 
Бууцай нь  С витамин төдийгүй олон тооны антиоксидант, бета каротиноор баялаг тул бидний дархлааны тогтолцооны  халдвараас хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг. Брокколитой адил бууцайны тэжээллэг чанарыг хадгалахын тулд аль болох бага чанах нь эрүүл мэндэд тустай. 



7. Тараг 
Грек тарагтай адилхан шошгон дээр нь “амьд, идэвхитэй” гэж бичигдсэн таргийг хайж, хэрэглээрэй. Идэвхитэй өсгөвөр нь таны дархлааг идэвхижүүлж, өвчинтэй тэмцэхэд тусалдаг. Элдэв жимс болон сахарын орцгүй энгийн таргийг сонгон жимс, зөгийн балаар амтлан идэх нь илүү тустай. Тараг нь мөн Д аминдэмийн эх үүсвэр болдог тул  Д аминдэмээр баяжуулсан таргийг сонгоорой. Д аминдэм нь дархлааг сайжруулж, бие мах бодийг өвчний эсрэг байгалийн хамгаалалтыг сайжруулдаг.



8. Куркума 
Куркума нь олон төрлийн каррины орцонд багтсан байдаг. Энэхүү цайвар шаргал, гашуун амтлагчийг үе мөчний өвчний үрэвслийг эмчлэхэд хэрэглэж ирсэн бөгөөд үүнд агуулагдах өндөр концетрацитай куркумин нь булчингийн гэмтлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.



Эх сурвалж:  https://www.healthline.com
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    7

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР