• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Томуу, томуу төст өвчин гэж юу вэ?

  • Зөвлөгөө
  • 2025-09-17 10:34:10
  • 96
Томуу нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замын халдварт өвчин юм. Томуугийн вирус нь А В С D гэсэн 4 төрөлд ангилагддаг бөгөөд А В төрлийн вирус нь зонхилон тохиолддог, улирлын чанартай өвчин үүсгэдэг.
А төрлийн вирус нь амьтан болон хүнд халдварладаг ба мутацид орох чадвартай нүүдлийн шувуу зэргээр халдвар тарж тахал үүсгэх эрсдэлтэй, хоруу чанар өндөр байдаг. Томуугийн В төрөл нь зөвхөн хүнээс хүнд халдварладгаараа онцлогтой бөгөөд халдвар хурдан нь тардаг, хоруу чанар маш өндөр тул зарим тохиолдолд амь насанд аюул учруулж болзошгүй.
С төрлийн вирус нь хүнээс хүнд халддаг хэдий ч хөнгөн өвчлөл үүсгэдэг харьцангуй хоруу чанар багатай, халдварт тархалт үүсгэдэггүй. Харин D төрлийн вирус нь зөвхөн үнэрт халддаг, хүнд халдвар үүсгэдэггүй.

Томуугийн тандалт судалгаа болон Томуугийн үндэсний төвөөс гаргасан мэдээнээс авч үзэхэд жил бүрийн 10-р сараас 4-р сарын хооронд томуугийн дэгдэлт хамгийн өндөр тархалттай байдаг нь тогтоогдсон бөгөөд 2024 оны статистик мэдээгээр нийт 238,197 амьсгалын замын цочмог үрэвсэлт өвчлөл бүртгэгдсэн ба үүнээс 49,399 (21%) тохиолдол нь томуу гэж албан ёсоор бүртгэгдсэн байна. Эдгээрээс нийт тохиолдлын 77 хувийг нь 15 хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд мөн нийт тохиолдлын 46 орчимд хувийг нь 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь бага насны хүүхэд амьсгалын дээд замын цочмог халдварт өвчинд өртөх нь бусад бүлгээс харьцангуй өндөр байгаа нь харагдаж байна.

SKYCELL FLU ТОМУУГИЙН 4 ЦЕНТ ВАКЦИН ГЭЖ ЮУ ВЭ?
Skycell Flu томуугийн 4 цент вакцин нь ДЭМБ-д 2019 оноос эхлэн албан ёсоор бүртгэгдсэн, дотроо 4 төрлийн зонхилон тохиолдох үүсгэгчийн идэвхгүйжүүлсэн (үхүүлсэн) вирусийг агуулсан вакцин юм. Үйлдвэрлэгч Sk Bioscience үйлдвэр нь 2000 оноос эхлэн вакцин үйлдвэрлэлийн 4-р үе болох эсийн өсгөврийн аргаар үйлдвэрлэж эхэлсэн ба өндөгнөөс гарган авсан вакцины сул тал болох харшил үүсгэгч чанарыг арилгаж, үйлдвэрлэлийн хугацааг богиносгосон орчин үеийн технологиор бүтээгдсэн цор ганц томуугийн вакцин юм.
Эсийн өсгөврөөр гарган авсан томуугийн 4 цент вакцин нь өндөгнөөс гарган авсан 4 цент вакцинаас дархлаа тогтоох чадвар нь 10%-р илүү болохыг АНУ-ын Хүнс Эмийн Зөвлөлийн (FDA) судалгаагаар нотолсон байна.

Вакцин нь хүний биед аюултай юу?
Вакцин нь сулруулсан, идэвхгүйжүүлсэн эсвэл тухайн халдвар үүсгэгчийн таниулах маркерийг агуулсан тарилга эсвэл амаар уух хэлбэрээр бүтээгдсэн биологийн гаралтай эмийн бэлдмэл юм. Вакцин хийлгэснээр хүний биеийн дархлааны эсүүд нь үндсэн үүсгэгчээр халдвар авах үед бэлтгэлтэй болох бөгөөд халдвар авснаар бэлтгэлтэй байгаа дархлааны эсүүд биед орсон нян вирусийг богино хугацаанд устгаж хүний биеийг өвчлөхөөс сэргийлдэг. Тиймээс вакцин нь хор биш харин ч иргэн хүнийг халдварт өвчнөөс хамгаалж, цаашлаад эрүүл мэнд эдийн засгийн үр өгөөжийг авчрах бүтээгдэхүүн юм.

Томуугийн вакцин хийлгүүлээд бүр их ханиад хүрээд байна.
Томуугийн вакцин нь тухайн жилд идэвхжилт өндөр байх үүсгэгчийг судлан тогтоож тухайн вирусийн эсрэг хийгддэг. Тиймээс вакцин хийлгэсэн хүний дархлааны эсүүд үүсгэгчдийг богино хугацаан устгаж өвчлөх эрсдэлийг бууруулна. Вакцинд агуулдгаас өөр үүсгэгчээр халдварлагдсан тохиолдолд тухайн үүсгэгчийн эсрэг вакцин хийлгээгүй тохиолдолд өвчлөх магадлалтай. Томуугийн вакцин нь дархлаа дарангуйлах үйлдэл огт байхгүй тул вакцинд хамрагдсан хүн илүү өвдөнө гэдэг нь төөрөгдүүлсэн мэдээлэл.

Вакцин хийлгэснээр ханиад томуу огт хүрэхгүй болох юм уу?
Вакцин нь тухайн зорилтот үүсгэгчийн эсрэг байдаг бөгөөд тухайн үүсгэгчээс өөр төрлийн үүсгэгчээр халдвар авсан тохиолдолд ханиад хүрэх магадлалтай. Мөн вакцин хийлгэснээр 100% хамгаалалттай болно гэсэн үг биш ба тухайн хүний онцлогоос хамаарч зарим хүмүүст хөнгөн хэлбэрээр өвчний шинж тэмдэг илэрч болно.

Энэ томуугийн вакцин нь бусдаасаа юугаараа ялгаатай ямар вакцин вэ?
Skycell Flu вакцин нь тухайн жилд идэвхжих магадлал өндөр 4 төрлийн үүсгэгчийн эсрэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн /4-р үеийн вакцин/ эсийн өсгөврийн аргаар гарган авсан вакцин юм. Эсийн өсгөвөрт гарган авсан вакцин нь бусад үеийн вакцинаас ялгаатай нь гаж нөлөө бага, дархлаа тогтоох чадвар нь 10%-р илүү /клиник судалгаагаар баталгаажсан/ мөн өндөг, тахианы махны харшилтай хүмүүст харшилдаггүйгээрээ давуу талтай.

Вакцин нь хүний биед вирус бактерийг шууд хийж өвчлүүлж байгаа.
Вакцин нь олон төрөл байдаг бөгөөд уламжлалт аргаар гарган авсан вакцин, шинэ үеийн технологиор гарган авсан вакцин гэж ангилагддаг. Уламжлалт аргад нь: 
  • Үхүүлсэн үүсгэгч,
  • Идэвхгүйжүүлсэн үүсгэгч
  • Идэвхийг нь сулруулсан үүсгэгч
Нян вирусээс ялгардаг хордуулагч бодисыг ялган авч хэдэн мянгаас хэдэн сая дахин сулруулсан зэрэг ордог бол шинэ үеийн технологи нь
  • Тухайн үүсгэгчээс ялгаж авсан маркер уураг болон маркер уураг бүхий эсийн хана эсвэл эсийн мимбран
  • Ялган авсан ДНХ эсвэл РНХ /тухайн үүсгэгчийн удмын мэдээллийг хадгалагч/ зэрэг ордог.
Skycell Flu вакцин нь уламжлалт арга буюу үхүүлсэн үүсгэгчийг орчин үеийн эсийн өсгөврийн аргаар гарган авсан хосолсон технологиор бүтээгдсэн вакцин юм. Тиймээс вакцин нь шууд идэвхтэй өвчин үүсгэгчийг хийж байгаа хэлбэр биш бөгөөд энэ нь төөрөгдүүлсэн мэдээлэл юм.

Хэдэн настай хүүхдэд хийдэг вэ?
Skycell Flu вакцин нь 6 сартайгаас дээш бүх хүнд хийж болдог.

Skycell flu Томуугийн 4 Цент вакциныг дараах эмнэлгүүдэд хийж байна. Та өөрт ойр байрлах эмнэлэгт хандан улирлын томуугаас сэргийлээрэй.
  • Интермед төв эмнэлэг
  • Интермед төв эмнэлэг Дархан салбар
  • Таван богд нура
  • Реха мед
  • Медикамонголиа
  • Босс бэйби мед
  • Веллнессмед хоспитал
  • Грандмед эмнэлэг
  • Баянгол мед
  • Фамили клиник медикал
  • Наран нөмрөг клиник
  • Сод наран мед
  • Хаппи бэйби клиник
  • ҮРХЭН эмнэлэг
  • Асралт мед
  • Сос медика
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    28

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР