• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Илүү жаргалтай байхын тулд гэртээ ийм 9 өөрчлөлт хийх хэрэгтэйг эрдэмтэд онцолжээ

  • Зөвлөгөө
  • 2020-04-22 00:00:00
  • 3259

Та ердөө ийм л өөрчлөлтүүд хийгээд анзаараарай. Таны гэр илүү гэрэл гэгээтэй, дулаан, дүүрэн санагдах болно. Үүнээс хоёрыг нь л хэрэгжүүлэхэд гэр үнэхээр өөр болсон шүү.

1. Ногоон эсвэл шар өнгийн ханатай болох.

Амстердамын их сургуулийн судалгаагаар энэ хоёр өнгө аз жаргалыг хамгийн ихээр мэдрүүлдэг болохыг олж тогтоожээ. Мэдээж та эдгээр өнгөнүүдээс өөрт хамгийн тааламжтайг сонгох хэрэгтэй. Навчны ногоон, эсвэл илүү гэрэлтэй, бүдэг ногоон гээд өнгө болгон дотроо мөн олон янз байдаг. Та аль болох зөөлөн, нүдэнд таатай, гэгээлэг өнгийг сонгоорой.  

2. Шинэхэн цэцэгнүүд тавих.

Үхэж гандсан цэцгийг хаях нь гунигтай бас мөнгөний гарз юм шиг мэдрэмж төрүүлдэг гэж та бодож байна уу? Гэвч цэцэг дэргэд байх хугацаандаа хүнийг илүү жаргалтай болгодог байна. Нэгэн судалгаагаар цэцэг амьдрах хүсэл зоригийг улам бадрааж, илүү эрч хүчтэй, өөдрөг болгодгийг тогтоожээ. Тиймээс та илүү удаан амьдардаг, өнгөлөг цэцгийг сонгож гэртээ тавиарай.

 

3. Сэтгэлд хамгийн ойр гэрэл зургуудаа тавих.

Та хэрвээ тайван байж чаддаггүй, гэр орон нэг л хүйтэн хөндий санагдаж, бас шөнө орой их л тавгүй байдаг бол хуучны болон сэтгэлд хамгийн ойр гэрэл зургуудаа угаалган, жаазанд хийж тавиарай. Гэхдээ хэт том биш, жижигхэн, цэвэрхэн, энгийн байх ёстой шүү. Энэ нь таныг илүү тайвшруулж, дотно дулаан мэдрэмж төрүүлнэ.

Бүр эсвэл ингээд өнгө нэмж, сонирхолтой байдлаар ханаа чимэглэж болно.

 

4. Ваниллын үнэртэй лаа асаах.

Стресс дүүрэн ажлын дараа гэртээ хариад лаа асаадагт нэг учир бий. Учир нь лаа таныг юунаас ч илүү тайвшруулж, амрааж чадна. Гэхдээ лааны үнэр хамгийн чухал. Хэрэв ваниллын үнэртэй лаа асааж тавьбал сэтгэл санаа хамаагүй дээрддэг байна. Та лаа худалдаж аван, ойр ойрхон асааж заншаарай.

 

5. Тэмдэглэлийн дэвтэр байрлуулах.

Тэмдэглэл хөтлөх нь дан ганц тайвшруулах бус ирээдүйн сэтгэл санааны байдалд ч нөлөөлөх хүчтэй аж. Хуучин бичиж байсан тэмдэглэлээ унших нь хүнийг илүү аз жаргалтай болгодог гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс та аль болох идэвхтэйгээр тэмдэглэл хөтлөн, түүнийгээ хадгалж байгаарай.

6. Бяцхан, үсэрхэг найзтай болох.

Хүний хамгийн сайн анд нөхөр гэж зүгээр ч нэг хэлсэн хэрэг биш юм шүү. Судалгаагаар тэжээвэр амьтантай байх нь хүнийг ганцаардал, сэтгэл гутралаас хамгаалдаг бөгөөд амьтад эзэндээ ямагт анхаарал халамж мэдрүүлж, дулаан энерги ялгаруулан гэрийг гэрэлтүүлж байдгийг тогтоосон байна.

 

7. Үнэртүүлэгч тавих

Дараагийн удаа та үнэртүүлэгч, агааржуулагч сонгохдоо цэцгийн зөөлөн үнэртэйг сонгож аваарай. Хамар тархитай холбоотой тул үнэрийг дор нь хүлээн авч, сэтгэл санаанд нөлөөлдөг. Тэр тусмаа цэцгийн үнэр хүнийг улам эрч хүчтэй болгож, сэргээдэг байна.

8. Ор засах, янзлах.

Өглөө бүр ороо тухтай, цэвэрхэн засаад өдрийг эхлүүлэх нь хүнийг улам эрч хүчтэй болгодог аж. Hunch.com сайтын явуулсан судалгаагаар ороо өглөө бүр хурааж, эмхлэн тавьдаг хүмүүсийн 71% нь өдрийг хамаагүй эрч хүчтэй эхлүүлдэг, ороо хураалгүй явдаг хүмүүсийн 62% нь эрч хүч муутай, тухгүй явдаг гэдгийг тогтоожээ. Тав тух, эрч хүч мэдрэхийг хүсвэл та өглөө босоод хэдхэн минут илүү зарцуулан, ороо янзалж байгаарай.

9. Бас санах ёстой нэг зүйл бол: Илүү бага байх нь дээр.

Нэгэн судалгаагаар гэртээ маш олон, овор хэмжээ ихтэй тавилгатай байх нь илүү стресстүүлдэг гэдгийг тогтоожээ. Илүү бага, бас орон зайг илүү ашигласан тавилгууд таныг гэртээ ирэхэд таатай мэдрэмж мэдрэхэд туслах болно. Та илүү аз жаргалтай амьдрахыг хүсвэл овор ихтэй, замбараагүй орчноос аль болох зайлсхийгээрэй.

Эх сурвалж: UB.LIFE

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    2

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР