• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

НҮҮРЭН ДЭЭР БАТГА ГАРАХ ҮНДСЭН ШАЛТГААНУУД

  • Зөвлөгөө
  • 2020-05-08 17:41:00
  • 6395
Заримдаа түргэн хоол идэх, хангалттай нойр авч чадахгүй байх, нүүрээ дутуу цэвэрлэх гээд ямар ч алдаа гаргаагүй байхад нүүрэн дээр батга гараад л байдаг шүү дээ. Цаашлаад ямар шалтгааны улмаас гараад байгааг нь мэдэлгүй удсаар улам хүндрүүлэх тохиолдол ч гардаг. Тэгвэл Йелийн Анагаах Ухааны Их сургуулийн арьс судлаач, эмч Мона Гохара батга ямар шалтгааны улмаас үүсдэг талаар нэгэн судалгаа хийжээ. 


БАТГА ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ?

Хүний биеийг бүрхэгч арьсанд хөлс болон тослог ялгаруулдаг олон жижиг нүх сүвүүд бий. Энгийнээр тайлбарлавал энэ төрлийн нүх сүв байгаа л бол арьсан дээр батга гарах боломжтой. Гарын алга, хөлийн улан дээр батга гардаггүй нь ийм учиртай шүү дээ. 

Мөн батга яагаад нүүр, цээж, нуруу зэрэг хэсгүүдээр их гарах хандлагатай байдаг нь нөгөө л тос ялгаруулдаг булчирхайтай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл дээрх хэсгүүдэд орших тосны булчирхайнууд биеийн бусад хэсгүүдтэй харьцуулахад хамаагүй идэвхтэй ажилладаг. 

Арьснаас ялгарч буй тослогийг себум гэх бөгөөд гол зорилго нь арьсыг чийгтэй байлгах юм. Себум ялгараад л, ялгарсан дээр нь нүүрээ цэвэрлээд л байвал батга огт гарахгүй юм шиг санагдаж байна уу? Тэгвэл энэ нь тийм энгийн зүйл биш аж. 


БАТГА ГАРАХ ШАЛТГААНУУД 

Батга их олон шалтгааны улмаас гардаг. АНУ-ын Дерматологийн Академиас нүүрээ өдөрт хоёр удаа буюу өглөө болон оройдоо тогтмол угаахыг зөвлөсөн байдаг. Гэвч хэт тослог арьстай хүмүүсийн хувьд өглөө оройдоо нүүрээ сайтар цэвэрлэдэг ч өдрийн туршид маш их хэмжээний тослог ялгарснаар батга гарах хандлагатай байдаг. Энэ тохиолдолд буюу тосны булчирхай өөрөөсөө хэт их хэмжээний тослог ялгаруулах нь гентэй холбоотой гэж ойлгож болно. Эцэг эхийн тань арьс ямар онцлогтой байна, таныг тийм л байна гэсэн үг. 

Мөн бидний хамгийн сайн мэдэхээр арьс арчилгааны бүтээгдэхүүнээ буруу сонгосноор батга гарч болно. Үүнээс гадна хөлс бактери үүсгэж, батга гарах таатай орчинг үүсгэдэг. Тиймээс та их хөлөрдөг бол зөвхөн өглөө оройдоо гэлтгүйгээр дасгал хийсний дараа, халуун өдөр малгай өмссөний дараа зэрэг хөлөрсөн үедээ нүүрээ угааж байх нь зөв. 

Хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бол хооллолт. Хэт их чихэрлэг, исэллэг, халуун ногоотой, тостой хоол хүнс ходоодыг цочроодог тул батга гарах үндэс болдог. Тэр ч байтугай цагаан будааны сүү, эрдэнэ шишийн үр тариа, төмс зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд тосны булчирхайн үйл ажиллагааг өдөөж, батгыг улам үрэвсүүлдэг гэнэ. 
 
АРЬСНЫ НҮХ БӨГЛӨРӨХ ШАЛТГААНУУД

Нүүрэн дээр хамгийн түгээмэл үүсдэг бактери болох пропионибактериум нь тос болон үхэжсэн арьсны эсүүдтэй холилдсоноор батга гардаг. Хэрэв та нүүрээ зөв угаагаагүй бол үхсэн эсүүд арьсны нүх сүвд хуримтлагдаж тэдгээр нь эсүүдийг идэж, нүхэнд үржих боломжтой болдог байна.

Бохирдол, тос, арьсны үхсэн эсүүд дараах төрлийн батгыг үүсгэдэг:

1. Хар толгойтой батга - Хэрэв арьсны нүх сүв нь тос, бохирдлоор дүүрсэн бол эдгээр нь нүхний дээд хэсэг исэлдэж, хар өнгөтэй болдог аж.

2. Цагаан толгойтой батга - Нүх нь арьсны эсүүдээр бүрхэгдсэн бол үрэвсэлгүй, цагаан толгойтой батга үүсдэг.  

3. Үрэвсэлтэй батга - Эмзэг, үрэвсэлтэй батга нь үсний уутанцар дотор гүн байрладаг бөгөөд ихэвчлэн зовиуртай байдаг. Арьсан дээр ил гарч ирдэггүй гэж ойлгож болно. Энэ нь идээ бээрээр дүүрэн бөгөөд дархлааны систем арьсыг халдвараас хамгаалах үр дүнд үүссэн үхсэн цагаан эсүүд юм. 

ДААВРЫН ӨӨРЧЛӨЛТ

Андрогенууд нь арьсны тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг тестостерон гэх гормоныг өдөөдөг. Эрэгтэйчүүдийн андрогенийн хэмжээ өндөр байдаг тул эрчүүд эмэгтэйчүүдээс илүү тослог арьстай байдаг. Эмэгтэйчүүдэд ч мөн адил андроген даавар байдаг. Хүүхдийн биед андроген байдаггүй ч нас бие гүйцэж, өсөх үед андрогенийн түвшин нэмэгдэж, бидний бие махбодод өөрчлөлт ордог. Ингэснээр гормоны өөрчлөлт, үйл ажиллагаа нь батга гарах бас нэгэн шалтгаан болдог байна.

Уншигч та бүхнийг батга юунаас болж үүсдэг үндсэн шалтгаануудыг мэдэж авсан гэж найдаж байна. Хэрэв зөв хооллож, нүүрээ сайтар цэвэрлэж, сайн унтаж амраад ч тусыг эс олсон бол мэргэжлийн эмчид хандан, зөвхөн өөрт тохирсон зөвлөгөөг аваарай. 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    3

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР