• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

АЯЛАЛЫН ДУРСАМЖ БҮТЭЭХ 12 САНАА

  • Зөвлөгөө
  • 2020-07-09 12:58:00
  • 3571
Байдаг л нэг зургийн цомог болон аялалын бэлэг дурсгалын зүйлс аль хэдийн уйтгартай болж үеэ өнгөрөөжээ. Мартагдашгүй бөгөөд бүтээлч аялалын тэмдэглэл бичмээр, эсвэл шинэ сонирхолтой зүйлс хиймээр байгаа хэдий ч хэрхэн эхлэхээ нэг л  мэдэхгүй байна уу?

Бид аялалд яваад ирэхдээ утас дүүрэн зураг, бичлэгтэй л ирдэг. Зарим нэгийг нь Фэйсбүүк болон Инстаграмдаа хийгээд үлдсэнийг нь бараг дахин харалгүй мартдаг билээ. Эсвэл аялсан газраасаа хэдэн бэлэг дурсгалын зүйлс авчиран зочны өрөөнийхөө сервантанд хийн тоос даруулаад мартагддаг.

Тэгвэл одоо юу хийх ёстой вэ гэж үү? Бид танд аялалын бүтээлч дурсамж хийх дараах санаануудыг санал болгож байна.

1.ХАЙЧИЛБАРЫН ЦОМОГ ХИЙХ

            Аяллын туршид хэрэглэсэн материаллаг зүйлсийг цуглуулах, материаллаг зүйлс гэдэг нь галт тэрэгний тасалбар, худалдан авалтын баримтууд, үзвэр үйлчилгээний тасалбар гэх мэт. Эдгээрийг цулгуй цаастай дэвтэр дээр нааж хадгалаад хэдэн сарын дараа дахин нээж хараарай. Үнэхээр гайхалтай байх болно.



Хайчилбарын цомгоо ахин нээж харах үед та тэр үед идэж байсан рестораны амттай хоол, орж байсан күүл барны хаяг зэргийг асуудалгүй санах болно. Та хайчилбарынхаа хажууд жижиг гар тэмдэглэл эсвэл гар зураг зурж цомгоо улам баяжуулж ч болно.

2. ДУРСАМЖИЙН ЖАГСААЛТ БИЧИХ

            Энэ нь сонирхолтой бөгөөд хялбар арга юм. Гар утас эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээрээ богино дурсамжийн жагсаалт бичээрэй. Аялалд тэмдэглэлийн дэвтэр авч явах их чухал шүү. Тухайн газрын онцлогийг илэрхийлсэн тэмдэглэлийн дэвтэр авбал бүр дурсгалтай.

Эйфелийн цамхгийн хажууд харсан муурны тухай, Бангкокын дэн буудлын үйлчлэгч бүсгүйн тухай, эсвэл нутгийн аялгыг ойлголгүй хэсэг хугацаанд толгойгоороо газарт зогсох шиг болсон гээд төрөл бүрийн зүйлсийг товч бичин хадгалах боломжтой.



Дараа нь унших үед та тухайн үерүү цаг хугацаагаар аялсан мэт л болно. Хэрэв та гэр бүл, найз нөхөд, дотнын нэгэнтэйгээ аялаж байгаа бол тэдэнд тохиолдсон хөгжилтэй явдлуудыг бичихээ мартуузай. Дараа нь уншихдаа нулимсаа нуугаарай манайхаан. 

3. МИНИМАЛ АЯЛАЛЫН ПОСТЕРУУД ХУДАЛДАЖ АВАХ

            Хэрэв та өөрийгөө тийм ч бүтээлч нэгэн биш гэж бодож байгаа бол санаа зоволтгүй дээ. Интернетийн үсрэнгүй хөгжлийн энэ үед та онлайнаар гоё гоё минимал постер авч гэрийн ханаа чимэглэх боломжтой.

4. ВИДЕО ХИЙХ

            Ямар ч зураг авах, видео хийх сонирхолгүй нэгэн ч гадаадад эсвэл байгалийн сайханд аялахдаа заавал эдгээрийг хийдэг гэхэд хэн ч маргахгүй.

Одоогийн дижитал эрин зуун бол өөрийн авсан зурагнууд болон жижиг видеонуудаа нэгтгэн нэг видео болгоход хялбархан болсон цаг үе. Хэдхэн минутанд аялалаа сонирхолтой болон үр дүнтэй үзүүлэх, бас найдвартай хадгалах арга юм.



5. АЯЛАЛЫН ДУРСАМЖ ЦУГЛУУЛАХ ХАЙРЦАГ

            Энэ бол хялбархан бөгөөд сонирхолтой арга. Жижиг модон хайрцагнууд дотор тухайн газартай холбоотой тасалбар, ил захидал, гэрэл зураг зэргийг хийж хайрцагны гадна тухайн газрын нэрийг бичиж хадгалаарай.

Зочны өрөөндөө тавиад хадгалахад үзэмжтэйгээс гадна дурсамжаа цэгцтэй хадгалах сайхан санаа шүү. Хайрцагны тоо нэмэгдэх тусам таны аялалын дурсамж баяжиж буйн илрэл юм.



6. СЭТГЭЛД ҮЛДСЭН ХАМГИЙН ТОД АГШНЫГ ЗУРАХ 

            Аяллын туршид тохиолдсон хамгийн дурсамжтай үйл явдал эсвэл сэтгэлд хамгийн тод үлдсэн дүр зургийг цаасан дээр зурж буулгаарай.

7. СОШИАЛ МЕДИАД ОРУУЛСАН ЗУРАГНУУДАА БОДИТ АМЬДРАЛД АВЧРАХ

            Бид аялалын зурагнуудаа сошиал медиад тэр дундаа инстаграм платформд хайр найргүй бөмбөгддөг билээ. Тэгвэл тэр инстаграм зурагнуудаасаа жижиг дөрвөлжин угаалгаад хөргөгчин дээрээ наах, эсвэл хайчилбарын цомогтоо хийвэл гоё биш гэж үү?

Цахилгаан хэрэгсэл, сошиал платформоо санамсаргүй тохиолдлоор цэвэрлэчихлээ гэж бодоход угаалгасан зурагнууд л аминд орно шүү дээ.

8. ӨӨРТӨӨ ИЛ ЗАХИДАЛ ЯВУУУЛАХ

 Ил захидал бол хэзээ ч үнэ цэнээ алддаггүй зүйл юм. Гэр бүлийнхэн болон найз нөхөддөө ил захидал илгээх нь сайхан ч яг тухайн газарт өөрөө аялаж байсан хүнд энэ нь илүү утга учиртай билээ.



           
Тиймээс өөрийн гэрийн хаяг руугаа өөрөө өөртөө ил захидал илгээгээрэй. Аялалаас буцаад ирэхэд чинь шуудангийн хайрцаг дүүрэн сайхан дурсамжууд таныг угтах болно.

9. ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ЦУГЛУУЛАХ

            Очсон газар бүрээсээ дурсгалтай нэг зүйл авч цуглуулахад хэсэг хугацааны дараа та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цуглуулгатай болох болно.



 Цуглуулж болох зүйлсийн санаанууд:
  • Хөргөгчний наалт
  • Ил захидал
  • Зоос
  • Бугуйвч
  • Газрын зураг
  • Аяга
  • Хундага
  • Нөхөөс тэмдэг гэх мэт.

10. АЯЛСАН ЭСВЭЛ АЯЛАХЫГ ХҮСЧ БУЙ ГАЗРЫН ЖАГСААЛТААР ХАНАА ЧИМЭГЛЭХ 

            Гэрийнхээ аль нэг ханыг сонгож аялсан эсвэл аялахыг хүсч буй газрын жагсаалт гаргаарай. Аялалын зургууд болон газрын зураг ашиглавал илүү бодит болно.



11. МЭДРЭХҮЙН ХҮЧИЙГ АШИГЛАХ 

            Танд ямар нэгэн дурсамж эсвэл хэн нэгнийг санагдуулдаг дуу эсвэл үнэр хичнээн олон байдаг вэ? Дуу болон үнэр нь өнгөрсөн дурсамжуудыг нээж өгөх хүчтэй. Тиймээс аялалд явахдаа яг тухайн аялалд зориулсан playlist гаргаж авч яваарай. Дараа нь тэрхүү playlist-ээ сонсоход дахиад аялсан мэт сайхан мэдрэмж төрөх болно.

12. БЛОГ ХӨТӨЛ

            Блог хөтлөх нь зөвхөн дурсамжаа хадгалаад зогсохгүй бусадтай хуваалцах хамгийн сайхан арга юм. Мөн тухайн үеийн сэтгэл хөдлөл, бодол санаа гээд бүгдийг багтаадгаараа онцлог. Хэрвээ тухайн үеийн дурсамжаа блогтоо бичих боломжгүй байвал тэмдэглэлийн дэвтэр хэрэг болно.



АЯЛАЛ БИДНИЙ АМЬДРАЛД МАРАГДАШГҮЙ, САЙХАН ДУРСАМЖИЙГ БҮТЭЭЖ, ҮЛДЭЭДЭГ
АЯЛАЛЫН ЛАВЛАХ 19001950

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    2

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР