­
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ШИНЭХЭН ХҮНЭЭ ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН ҮҮ ААВУУДАА

  • Зөвлөгөө
  • 2020-07-24 09:17:00
  • 1793
Монголын ард түмэн давхар биетэй байх үедээ “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” хэмээн хүүхдийн эд, хэрэгсэл бэлдэхийг цээрлэдэг байжээ. Энэ ёс одоо үеийг хүртэл уламжлагдан ирсэн. Тиймээс ихэнх гэр бүл хүүхдээ төртөл шаардлагатай зүйлсийг бэлдээгүй байдаг.

Тэгвэл манай аавууд шинэхэн хүнээ хүлээн авахад бэлэн үү? Хорвоод мэндэлсэн бяцхан үрээ гэртээ хүлээн авахад та юу юу бэлдэх хэрэгтэй вэ? Танд туслах бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

ААВУУДЫН БЭЛДЭХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ:
  • Хүүхдийн нярайн даавуун хувцас, өлгий – Бяцхан хүүхдүүдийн эмзэг арьсанд зориулан цэвэр даавуун, чанартай хувцас сонгох нь чухал юм шүү.
  • Хүүхдийн ванн, ванн-д гулгахаас хамгаалагч – Нярай хүүхдийг өдөр бүр усанд оруулж, арьсыг нь төлжүүлдэг. Тиймээс хүүхдээ усанд оруулахад тань хамгийн чухал хэрэгсэл бол хүүхдийн ванн байдаг.
  • Биеийн хэм хэмжигч, усны хэм хэмжигч – Хүүхдийг 37 градус хэмийн усанд оруулдаг. Усны хэмийг тохиромжтой эсэхийг мэдэхэд тань усны хэм хэмжигч туслах болно. Мэдээж хүүхдийн халуун, бүлээнийг хэмжихэд биеийн хэм хэмжигч хэрэгтэй.
  • Хүүхдийн саван, тос, хөвөнтэй мод – Нярай хүүхдийн арьс маш эмзэг байдаг. Тиймээс хүүхдийн гэсэн тодотголтой бүтээгдэхүүн сонгохыг танд зөвлөж байна. Johnson’s baby хүүхдийн бүтээгдэхүүнүүд нь байгалийн гаралтай орц найрлага агуулсан бөгөөд парабен, сульфат, будагч бодис гэх мэт химийн орцгүй тул хүүхдэдээ сонгохыг зөвлөж байна.
  • Хүүхдийн нойтон сальфетка – Гадагшаа гарах, яаралтай үед хүүхдийн нойтон сальфетка их хэрэг болдог.
  • Хүүхдийн алчуур – Хүүхдийн гэсэн тодотголтой, зөөлөн материалтай алчуур сонгоорой.
  • Нус сорогч, нус шингэлэгч салин – Хүүхэд чөлөөтэй амьсгалж байж тайван нойрсдог. Ингэхийн тулд зориулалтын хэрэгслээр хүүхдийн хамрыг цэвэрлэх нь чухал.
  • Хүүхдийн живх – Нярай хүүхдийн хүй 7-14 хоногт цөглөж эдгэдэг. Хүүхдийн хүй цөглөөгүй үед хүйг хөндөхгүй байх нь чухал тул Хүйн ухлаадастай “MamyPoko” живх сонгохыг зөвлөж байна.
  • Угж – Хүүхдийг заавал угжих шаардлагагүй ч зарим тохиолдолд хүүхдийн угж хэрэг болдог. Байхад илүүдэхгүй гэсэн үг.
  • Цагаан мөөг, юндүүжин – Энэ нь ээжид хэрэг болох бөгөөд шавхарга сайн гаргахад тусалдаг.



Дээрх зөвлөгөөнд хүүхдэд хэрэгтэй бүхнийг багтаагаагүй ч хамгийн чухал 10 зүйлсийг орууллаа. Ингээд бяцхан үрээ өлгийдөн авах гэж буй шинэхэн аавууддаа баяр хүргэж, амжилт хүсье!
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • 16°C 1°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    21

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР