­
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ХУРИМ ХИЙХЭД АНХААРАХ ЗҮЙЛС БОЛОН ТҮҮНД ЗАРЦУУЛАГДАХ ТӨСӨВ

  • Зөвлөгөө
  • 2020-08-11 16:30:00
  • 5970
Хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа юун түрүүнд баяр хүргэе. Та өөрийн хүслийн хуримаа хэзээ ч харамсахгүйгээр хийхийн тулд танд хэчнээн төгрөгийн төсөв хэрэг болох талаар мөн юуг анхаарах хэрэгтэй зэргийг хамтдаа сонирхоцгооё.

ХУРИМАА ХИЙХЭЭР БОЛЛОО. ЮУНААС ЭХЛЭХ ВЭ?

1.ҮЗЭГ ЦААС

Та салфетканы өнгөнөөс эхлээд даашинзын загвараа хүртэл бодох хэрэгтэй. Тиймээс аав, ээж, ах, дүү гээд бусдын хүслийг үл харгалзан өөрсдийнхөө мөрөөдөж байгаа хуримаа бич. Энэ хэсэг бол хамгийн чухал шүү.

2. ЗОЧДЫН ТООГ ГАРГАХ

Ойр дотныхоо хүрээнд хиймээр байна уу эсвэл таньдаг бүх хүмүүсээ цуглуулсан нижгэр хурим хиймээр байна уу. Жагсаалт гаргаад урих хүмүүсийнхээ тоог гаргаарай.

3.ХААНА ХИЙХЭЭ ШИЙДЭХ
Ресторанд, гэрлэх ёслолын ордон, монгол гэрт, гадаа задгай талбайд гэх мэт зочид хаана найрлах газрыг сонгох.

4. ЭНТЕРТАЙНМЕНТ

Зочдын тоогоо гаргачихлаа, хаана хийхээ шийдчихлээ. Харин одоо хуримын урилга, үсчин, нүүр будаг, хөтлөгч, хамтлаг дуучид, рестораны чимэглэл, зурагчин, зураглаач гэх мэт бүгдийг шийдэж захиалгаа баталгаажуулах.

 5. ХУРИМЫН ХУВЦАС

Хуримын өдрийн тансаг костюм, үлгэрийн цагаан даашинз. Худалдаж авах уу , прокатлахуу эртхэн шийдэх хэрэгтэй. Цаг нь тулаад ирэхээр эмэгтэйчүүдэд сонголт хийхэд маш хэцүү болдог.

6. ЗАРДАЛ 

Зардлын хэсэг дээр сануулж хэлэх нэг зүйл байна. Урьсан зочид руугаа 3 хоногийн өмнө ” Та хуримд минь ирнэ биз дээ?” гэж эелдгээр асуух. Тэгэхгүй бол 200 хүний ширээтэй 80 зочинтой хурим дээр болох вий.

Одоо нийт гарах зардлаа тооцоолцгооё

1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал:
Хуримын ёслолын захиалга өгөхдөө
-Гэрлэх ёслолын захиалгыг ёслол хийхээс 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн өгнө.
-Хуримын ёслол хийх өдөр цагийг та өөрөө сонгон товлож ирэх ба дарааллын дагуу бүртгүүлнэ.

– Гэрлэлтийн гэрчилгээг харъя сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээгээ авч очно.

-Хосууд иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспортаа авч очно.

Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 800.000-1.000.000 төгрөг байна. Балжинням, Дашням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдрийн төлбөр 1,300.000-1.500.000 орчим төгрөг байдаг.

2. Ресторанд орох зардал
  • Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000 орчим
  • Хуримын меню /1хүний/ 100,000*150=15,000,000/Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./

3. Ус, ундаа, жимс, сархад
  • Ус 700 * 150= 105,000 /дунджаар/
  • Ундаа 1000* 150= 150,000 /дунджаар/
  • Сархад 15 хүнд 6 шил сархад / нэг зочинд 300 грамм/  гэвэл нийт 60 шил сархад болно. 60 шил сархад * 30,000=1,800,000 /дунджаар/
  • Нэг ширээнд 70.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 1,050,000 /дунджаар/
4. Зурагчин=500,000 /дунджаар/
5. Хамтлаг дуучид= 5,000,000 /дунджаар/
5. Бусад зардал= 4,000,000 /дунджаар/
Нийт зардал=30,081,000 төгрөг / Мэдээж энэ бол ойролцоогоор гаргасан зардал гэдгийг та битгий мартаарай!/
 
эх сурвалж: huree.mn
 
ХУРИМ НАЙР ХИЙХ РЕСТОРАН, ХУРИМЫН ДААШИНЗ ХУДАЛДАА, ТҮРЭЭС ЗЭРЭГ ТАНД ХЭРЭГТЭЙ БҮХ МЭДЭЭЛЭЛ 19001950 ЛАВЛАХЫН МЭДЭЭЛЛИЙН САНД БАЙНА. ТА АСУУ, БИД ХАРИУЛЪЯ
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • 13°C 2°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    16

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР