• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Танин мэдэхүй

Танин мэдэхүй

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Зоргол Хайрхан- Тоонотын агуй

  • Танин мэдэхүй
  • 2021-09-24 16:13:00
  • 2394
Төв аймгийн Баян-Өнжүүл суманд байгалийн үзэсгэлэнт Сөдөтийн ам, Зоргол хайрхан, Морин цохио, Харийн нуур, Халзан хангай, Өнжүүл хангай зэрэг газар бий. Үүнээс гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ихээр татдаг газрын нэг бол Зоргол Хайрхан хэмээх уулын нэгээхэн хэсэг болох Тоонотын агуй юм.
 

 
Улаанбаатар хотоос 150 км, Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой уул юм. 82 метрийн өндөр уулнаас олсоор уг Тоонот агуй руу бууж, агуйн таазнаас бэхэлсэн дүүжин савлуур дээр бэхэлгээтэй савлаж, улмаар олсоороо дамжин газарддаг аж. Үүгээрээ тус агуй нь гадаад, дотоодын жуулчдыг ихээр татдаг байна.

Тус суманд орших Зоргол хайрхан уулын өндөр 1668 метр юм. Зоргол хайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм. Зоргол хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэдэг. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг наадам хийдэг уламжлалтай. Ялангуяа хурдан морьтой хүмүүс морио авчирч хийморийг нь сэргээдэг юм байна.

Нутгийн зон олон Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг байна. Домогт өгүүлснээр: эрт үед илээ дагуулсан нэг согоо тэр нутагт амьдардаг байжээ. Гэтэл согоог хоол хүнсэндээ явах хойгуур чоно илийг нь барьчих гээд байж. Иймд эх согоо нь арга хайж илээгээ чулуу болгон үлдээгээд явж хоол унд олчихоод ирэхдээ дээрээс нь сүүгээ дусаан хуучин хэвд нь оруулж авдаг байжээ. Ингээд айх зүйлгүй амар тайван явах болсон байна. Гэтэл нэг удаа хон хэрээ дээгүүр нь нисэхдээ илийнх нь дээр сүүдрээ тусгачихсан гэдэг. Эх согоо нь ирээд сүүгээ дусаан илээ босгох гэтэл хэрээний сүүдэрт бузартсан тул боссонгүй чулуу хэвээр үлджээ. Энэ нь одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан уул гэх домог бий. Бас нэг домог өгүүлэхэд эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан урууджээ. Хамгийн эхэнд явсан бугын сүрэг нэгэн тал дээр зогссон нь Их газрын чулуу болж гэнэ. Дараагийн хэсэг буга зогссон нь Бага газрын чулуу гэдэг. Ижил сүргээсээ үлдэж хоцорсон ганц зоргол их ууртай байснаас Зоргол хайрхныг дагшин гэдэг.  Хамгийн сүүлд улдаж ядарсан ганц зоргол оцойсхийгээд зогсож хоцорсон нь Зорголхайрхан хэмээн нэрийдсэн гэдэг.

 
19001950 ЛАВЛАХ 21 АЙМГИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУД, ТЭНД БАЙРЛАХ ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН БАЙРШИЛ, УТАСНЫ ДУГААРЫН МЭДЭЭЛЛИЙГ 24/7 ЦАГИЙН ТУРШ МЭДЭЭЛЖ БАЙНА
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    9

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР