• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. SMARTBOOK

SMARTBOOK

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Сошиал орчин гэдэг чинь өөрийнхөө санаа бодлыг хуваалцах талбар

  • SMARTBOOK
  • 2020-01-21 20:09:00
  • 3301
Өөрийн туулсан амьдрал, алдаа, оноо, улс төрийн он жилүүдийг эргэн дурсаж, залуус дүү нартаа сургамж болгох гэж Цахим хуудсандаа "Түүхээ сөхвөл" нэртэй цуврал бичлэг байршуулж байсныгаа ойр дотны хүмүүсийнхээ удаа дараагийн зөвлөгөөнийг дагаж ном болгон эмхтгэн гаргажээ.УИХ-н гишүүн, Түүхээ сөхвөл номын зохиолч Ж.Бат-Эрдэнэ "НОМТОЙ ЗОЧИН" ярилцлагын нэвтрүүлэгт оролцож сонирхолтой яриа өрнүүллээ.

Түүхээ сөхвөл номын талаар яриагаа эхэлье.

Энэ ном маань үндсэндээ урд нь бол сошиал дээр өөрийнхөө бодсон санаснаа бичээд байсан юм. 2013 оноос хойш, 2016 онд нилээн их бичсэн тухайн үед их хандалт аваад. Нэг хэсэг дарийгийнх нь хэзээ бичихийн дараагийнхаа түүхээ оруулаач гэсэн их хүсэлт ирж байсан. Тааралдсан хүмүүс минь та нэг гоё бичдэгдээ тэрийгээ ном гаргахгүй юмуу гээд, сая нэг хэвлээд ном гаргасандаа.

Анх та яагаад сошиалд түүхээ хуваалцъя гэж бодсон вэ?

Ер нь бол яахав сошиал орчин гэдэг чинь өөрийнхөө санаа бодлыг хуваалцах талбар шүүдээ. Тэрэн дээр өөрийнхөө бодлыг их бичдэг байсан. 2013 оноос 2016 он хүртэл би Булган аймагт намын дарга хийдэг байсан. Намын ажил гэдэг чинь өөрөө хүнрүү хандсан ажил, хүнтэй ажилладаг ажил тэгээд хүнээ яаж хөгжүүлэхүү ер нь бол нийгэм дотор байж байгаа хүний байр суурь ямар байх ёстойн гээд дандаа үргэлж л нийгэмтэй холбоотой асуудлыг сөхөж ярьдаг бодолцож, байгаа ажил маань тэр шүүдээ. Сошиал дээр өөрийнхөө бодлуудаа дандаа үзэл бодлоо гаргаж бичиж байсан. Ер нь бол өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлүүдээ хүнтэй хуваалцах хэрэгтэй юм байна, олон жил төрийн ажил хийсэн туршлагаас хуваалцах хэрэгтэй юм байна гээд сошиал түүхээ бичиж эхэлсэн юм байгаан.







Ном гарснаас хойш цуврал болгоёоо ч юмуу, таны амьдралд энэ номондоо оруулах байжээ гэсэн сэдвүүд байгаа юу?

Ер нь болвол би түрүүн хэлж байсан утсан дээр хадгалчихсан 40-д сэдвүүд байгаад байгаа. Одоо жишээ нь урд өмнө нь морь уралдуулж байхад таарсан уяач хүн тэрэнтэй болвол сайхан найз болж байсан, тэрнээс аягүй их юм сурж байсан. Тэр маань надад өнөөдөр хүртэл амьдралд маань хэрэг болж байдаг, тэр хүнээс авсан үлгэр жишээ тэрийгээ би тэмдэглээд тавьчихсан. Тиймэрхүү сэдвүүд надад байгаа болохоор би энэн дээр 1 гээд тавьсан. Ахиад ийм ном гарах боловуу гэж бодож байгаа. Дээрээс нь улс төрийн амьдрал бол нилээн орж ирэх байх. 2016 оноос хойш улс төрд туулсан зүйлүүд нилээн байгаа тэрийгээ оруулсан ном дараа нь гарч ирэх байхаа.


Номын тухай их олон сэтгэгдэл ирсэн байна.

Ер нь яахавдээ амьдралтай холбоотой зүйлүүд их орж ирсэн Одоо жишээ нь Хонины толгойн шөл гэж орсон байгаалдаа. Бидний үед чинь цувдай толгойгоор хооллодог өрх гэрүүд их байлээшд. Тэгэхээр энэ маань тухай үеийн амьдралыг харуулах, бид бүхэн чинь автобусандаа суугаад тэгээд л нөгөө цувдай толгой цус нь нэвчсэн шуудайгаа үүрээл автобус дамжаад, тэр болгон цувдай толгой олдоод байдаггүй үе байсан. Тэгээд энэ нь муу болсон юм алга энэ нь хүн өөрөө хөгжөөд, туршлага суугаад байдаг.  Яг энэнтэй адилхан иймэрхүү туршлагыг олж авах ч юмуу бас нэг ийм үед ийм шийдэл гаргаж байсан гэдгийг мэдэх эндээс авах юмнууд байдаг юм боловуу гэж бодож байна.



                                                                                                                                                                                                                                                                                                                                  
Урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа

"НОМТОЙ ЗОЧИН" нэвтрүүлэг БҮТЭН
 


ОЮУНЫ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИГЧ
"НОМТОЙ ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ
УТАС: 99104189
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    10

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР