• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Баялаг бүтээгч

Баялаг бүтээгч

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Д.БЯМБАДАШ: ХОГИЙН ЦЭГИЙГ ДАРЖ БАЙГУУЛСАН ҮЙЛДВЭР МААНЬ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН 80 ХУВИЙГ ХАНГАЖ БАЙНА

  • Баялаг бүтээгч
  • 2021-08-23 14:40:00
  • 1274
 
“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт органик хог хаягдлыг дахин боловсруулж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “MCPT” ХХК-ийн захирал Д.Бямбадаш оролцлоо. Түүний хувьд Монголдоо анхдагч болон шорлогны нүүрс буюу модны нүүрс үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 80 гаруй хувийг ханган ажиллаж байгаа бүтээлч нэгэн юм. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч доктор /Phd/ Ч.Даваабаяр ажиллалаа.
“MCPT” ХХК-ийн захирал Д.Бямбадаш 2009 оноос эхлэн ойн цэвэрлэгээнээс гарсан хэрэгцээний бус мод болон мод боловсруулах үйлдвэрүүдийн хог хаягдал, үртэс зоргодсыг бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эд болгон үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Өдгөө тус үйлдвэр нь модны хог хаягдлаас гадна самрын яс, аргал, өтөг бууц, хөрзөн зэргийг түүхий эдээ болгон бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлсээр байна.
 

"MCPT" ХХК: ОРГАНИК БАРИМЖААТАЙ ТОЙРОГ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛНЭ

 

Д.Бямбадаш органик хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн хийх хүсэлдээ хөтлөгдөн ах дүүс, найз нөхдийнхөө дэмжлэг санхүүжилтээр схд-ийн 32-р хороонд байрлах албан бус хогийн цэг дээр бүтээн байгуулалт хийж анхны брикет түлшний үйлдвэрээ байгуулж байжээ. Тэгвэл хоёр дох үйлдвэрээ БЗД-ийн 9-р хороонд байгуулж үртсэн брикет түлшийг дагнан үйлдвэрлэж байна.

“MCPT” ХХК дотооддоо импорт орлохоос гадна гадны зах зээлийг судалж экспортлох чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Модны нүүрсэн бүтээгдэхүүний дэлхийн том импортлогч орнууд бол Зүүн Ази, АНУ, Европын орнууд юм. Тиймдээ ч “MCPT” ХХК-ийн хэтийн зорилго нь дээрх улс орнуудад экспорт хийх аж. Дэлхийн зах зээлд борлуулахад “MCPT” ХХК-ийн үйлдвэрлэдэг модны нүүрсэн бүтээгдэхүүний "ЧАНАР, ҮНЭ, МАРКЕТИНГ"-ийн стратеги нь импортлогчдын сонирхолд нийцдэг ч гагцхүү нийлүүлэлтийн хэмжээ бага байна хэмээн импортлогчид чамладаг гэнэ. Тиймээс “MCPT” ХХК нэмэлт хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Харин одоо тэдэнд бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлоход нь дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа ч Д.Бямбадаш захирал нуусангүй. 
Б.БЯМБАДАШ: БИД ОРГАНИК ТҮЛШНИЙ СОЁЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА
 
“MCPT” ХХК өнөөдрийн байдлаар органик хог хаягдал гэгддэг бүх төрлийн модны хог хаягдал, самрын яс, малын гаралтай хаягдал зэргээр шорлогны нүүрс, үртсэн брикет түлш, бионүүрс, аргал түлш зэргийг үйлдвэрлэж байна. Харин 2021 ондоо багтаан малын өтөг, бууц, хөрзөн зэргийг ашиглан органик компост бордоо үйлдвэрлэхээр зэхжээ. Шинээр хийгдэх бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршилт хийгдэж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. 

Органик бордоогоор талбайг нэг удаа бордоход ямар ургамал тариалснаас шалтгаалж 3-5 жил дахиж бордоо хэрэглэхгүйгээр ургац нэмэгдээд зогсохгүй тариалангийн талбайн хөрсний үржил шимийг нь хадгалаад байж болдог байна. Бас органик бордоогоор бордсон таримал ургамлынхнь ургац хураалт 70 хувь хүртэл нэмэгддэг сайн талуудтай аж. 

Д.БЯМБАДАШ: ХОЛИВОЛ ХОГ, ЯЛГАВАЛ БАЯЛАГ...

Органик хог хаягдал дахин боловсруулж ашиглах, хатуу хог хаягдлыг багасгаж хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах болон ойн доройтол, хомсдолыг бууруулах талаар "MCPT" ХХК-ийн гүйцэтгэсэн үйл ажиллагааг үнэлэн БОАЖЯ-аас 2020 онд "Ногоон гэрчилгээ" олгожээ. Мөн "MCPT" ХХК нь хаягдал үртэс, хэрэгцээний бус мод боловсруулах гурван патент эзэмшдэг бөгөөд үүнийг яамны экспертүүд судалж үзээд "Инновацийн бүтээгдэхүүн" гэсэн дүгнэлт гаргасан байна. 

Нэвтрүүлгийн уламжлалт асуулт болох Баялаг бүтээгч гэж хэн бэ? гэх асуултанд өнөөдрийн зочин "MCPT" ХХК-ийн захирал  Д.Бямбадаш: Монгол Улсад юм хийж байгаа, бүтээж байгаа хүн болгон баялаг бүтээгч гэж хариуллаа. 
Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамддаг хамгийн том асуудал бол хөрөнгө санхүү байдаг. Тэгвэл жинхэнэ эзэддээ хүрдэггүй гэгддэг "ЖДҮ"-ийн зээл баялаг бүтээгчдэд бус импортлогч компаниудад олгогдсоор ирснийг ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД шүүмжилж байна. 
"MCPT" ХХК-ийн захирал Д.Бямбадаш: ЖДҮ-ийн зээлнээс эхэлж хөөцөлдөөд сүүлд жилийн 3 хувийн зээл хөөцөлдөөд тэрнээс хойш 5 жилийн нүүрийг үзэж байна. Алинд ч хамрагдаж чадаагүй байж байна. 
"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр: ЖДҮ-ийн зээлийг 3 жил дараалан хөөцөлдөөд авч чадахгүй. Мөн цар тахлын энэ хүнд жилүүдэд эдийн засгаа аваръя,  хамгаалъя гэсэн 10 их наядын хүрээнд 2 их наядыг ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй онцгой хөнгөлөлтийн зээлийг Монгол Улс Засгийн Газар, Банк санхүүгийн салбараас олгож байгаа. Гэтэл одоо ийм сайхан баялаг бүтээгчид, энэ хэмжээний үйлдвэр бариад, ийм олон хүнийг ажлын байраар хангаад байхад яаж ч хөөцөлдөөд бүтэхгүй байгаа гэдгийг сонсоод үнэхээр гайхаж байна. Одоо яг ийм л үндэсний үйлдвэрлэгчдийг төр засаг дэмжих хэрэгтэй байна. 

Ч.Даваабаяр: Импортлогчдыг биш Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэгтэй...

"MCPT" ХХК-ийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн өнөөдөр хэдийн Монголчуудын хамгийн сайн мэддэг брэнд бүтээгдэхүүн болж импортыг орлож байна. 

Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарыг эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүн “MCPT” ХХК-тай холбогдох утас: 99115011
“MCPT” ХХК-ийн Page хаяг: https://www.facebook.com/Mongoliancharoal
“Баялаг бүтээгч” нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444, 99044075





  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    11

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР