• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Л.САРАНГЭРЭЛ: БИД МИНУТ, СЕКУНДТЭЙ УРАЛДАЖ МЭДЭЭЛЛИЙН САН БААЗАА ШИНЭЧИЛДЭГ.

  • Онцлох мэдээ
  • 2019-01-21 18:22:00
  • 2842
Мэдээллийн салбарын ууган байгууллагуудын нэг 1900-1950 мэдээллийн лавлахт 200 гаруй мэргэшсэн боловсон хүчин ажилладаг. Тэдний нэг бол “1900-1950 мэдээллийн лавлах”-д найм дахь жилдээ ажиллаж байгаа Л.Сарангэрэл. Түүний хувьд хэрэглэгчдэд хүрч байгаа эцсийн бүтээгдэхүүний хамгийн эх үүсвэр нь болж өгдөг мэдээлэл, судалгааны албыг ахалдаг. Мэдээллийн ажилтнаас эхлээд ажиллаж үзээгүй албан тушаал түүнд үгүй. Тэгвэл энэ удаагийнхаа зочны буландаа 1900-1950 мэдээллийн лавлахын Мэдээлэл, Судалгааны албаны дарга Л.Сарангэрэлийг урилаа.


Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Сайн, сайн байна уу. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе.

Ажил мэргэжлийнхээ тухай яриач. 1900-1950 мэдээллийн лавлахад хэддэх жилдээ ажиллаж байгаа вэ?

Намайг Л.Сарангэрэл гэдэг. Миний хувьд 1900-1950 мэдээллийн лавлахад 8 дахь жилдээ ажиллаж байна. 1900-1950 мэдээллийн лавлах төвд мэдээллийн ажилтнаас эхлээд маш олон албан тушаалд ажиллаж үзсэн. Одоогийн байдлаар 1900-1950 мэдээллийн лавлахын Мэдээлэл, судалгааны албаны даргын үүргийг гүйцэтгэж байна. Мэдээллийн лавлах төвд ажиллана гэдэг маш их онцлогтой. Би өөрийгөө их онцгой ажил хийдэг гэж боддог. Тухайлбал бид бүх нийтийн амралтаар эсрэгээрээ маш их ажилтай байж таардаг. Гэр бүлийнхэн маань ч үүнд дасан зохицсон гэж хэлж болно.

Мэдээлэл шинэчлэлтийн албаа танилцуулаач?

Манай албаны хувьд хэрэглэгчдэд хүрч байгаа эцсийн бүтээгдэхүүний хамгийн анхдагч эх үүсвэр нь болж өгдөг гэдгээрээ онцлогтой. Бид мэдээллийн сандаа бүх төрлийн мэдээллийг байршуулдаг. Тухайлбал албан байгууллагын хаяг байршил, утасны дугаар цагийн хуваарийн мэдээлэл, нийтийн тээврийн бүх төрлийн мэдээлэл, нислэгийн хуваарь, ханш, цаг агаар, зурхай, цаг үеийн мэдээлэл гээд бүх төрлийн мэдээллийг өөрийн сан бааздаа төвлөрүүлдэг. Бид минут секунд тутам мэдээллээ шинэчилж байдаг. Нэг ёсондоо цаг минуттай уралдаж мэдээллийн сан баазаа шинэчилдэг гэсэн үг. Бид хэрэглэгчдэд зөвхөн үнэн бодит мэдээллийн хүргэх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилладаг даа. Одоогийн байдлаар бидэнд хэрэглэгчдээс ямар нэгэн хуучирсан өнгөрсөн мэдээлэл байна гэсэн гомдол, санал ирж байгаагүй.




Монголчуудын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Мэдээлэл, судалгааны алба яаж ажиллаж байна вэ?

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой бидний ажлын ачаалал нэмэгддэг. Дугаарын хязгаарлалт, үзэсгэлэн худалдаа, үнэ ханш, хэвийн боов, бууз баншны үнэ ханшийн мэдээлэл зонхилж байна. Тиймдээ ч 1900-1950-ын хамт олон бид сар шинийн баярыг тохиолдуулан бүх төрлийн дээл хувцас үйлдвэрлэл, хэвийн боов худалдаа, томоохон хүнсний захуудын ханшын мэдээлэл, үзэсгэлэн худалдааны мэдээллүүдийг төвлөрүүлээд байна. Бид хаана шинэ мэдээлэл байна, ямар эх сурвалжаас шинэ мэдээлэл олж авах боломжтой байна. Тэр бүгдээс мэдээллээ авч цаг минуттай уралдаж мэдээллийн сан баазаа шинэчилсээр байна.

Баярын өдрүүдэд ч амралтгүй ажилладаг. Сар шинийн баяраар ч амралтгүй ажиллах уу?

Ажил мэргэжлийн онцлог гэх үү дээ. Биднийг онцгой фронтод ажилладаг хүмүүс гэж хэлж болно. Түрүүн хэлсэнчлэн амралтгүй ажиллаж таарах байх. Яг шинийн нэгний өглөө гэхэд үүрийн 4 цагаас эхлээд дуудлага ихэсдэг. Уламжлалт зан заншил, зүг мөрөө хэрхэн гаргах гээд байнгын хэрэглэгчид маань асуугаад эхэлдэг. Тиймээс сар шинийн баярын өдрүүдэд ч бид бүрэн бүрэлдэхүүнээрээ 24 цагийн турш лавлагаа мэдээллээ хэрэглэгчиддээ өгч ажиллах болно. Энгийн өдрүүдтэй харьцуулахад ямар нэг баярын өдөр ачаалал 2-3 дахин нэмэгддэг.

1900-1950 мэдээллийн лавлахын хувьд Гандантэгчинлэн хийдтэй хамтарч ажилладаг. Энэ жил хамтарч ажиллах уу?

Манайх 3 дахь жилдээ Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай хамтран ажиллаж байна. Албан ёсны зөвшөөрөлтэй зурхайн үнэн зөв мэдээллийг хэрэглэгчдэд хүргэнэ. Шинийн нэгний өглөө зүг мөр хэрхэн гаргах, өдрийн өнгө, өрнийн зурхай, дорнын зурхай, жилийн засал ном зэрэг мэдээллүүдийг албан ёсны эрхтэйгээр мэдээллийн сандаа байршуулж хэрэглэгчиддээ хүргэж байна.

 


 
Сар шинийн баярыг тохиолдуулан аян өрнүүлж байгаа гэсэн. Аяны талаар мэдээллийг хүргээч?

Сар шинийн баяраар ихэвчлэн хятадаас орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг бид бэлгэнд сонгож худалдан авалт хийдэг. Тэгвэл бид энэ их мөнгөний урсгалыг зогсоох, үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хувь хүн албан байгууллагаа дэмжье гэсэн зорилгоор “Үндэсний үйлдвэрлэл-Монгол гарын бэлэг” аяныг эхлүүлсэн байгаа. Бидний эхлүүлсэн аян манай сошиал хуудсуудаар идэвхижих юм. Аян өнгөрсөн долоо хоногт эхэлсэн гэхэд маш үр дүнтэйгээр үргэлжилж байна. Энэ дашрамд хэлэхэд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, албан байгууллага, хувь хүмүүсийг хамтарч ажиллахыг урьж байна.
Дотооддоо үйлдвэрлэж байгаа хэн бүхэн манай аянд нэгдэх бүрэн боломжтой. Өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний зураг мэдээллээ манай үндсэн хаягруу мессежээр явуулсанаар идэвхижих юм.

Одоогийн байдлаар манай аянд 60 гаруй байгууллага хамтарч ажиллахаар хүсэлтээ өгчихсөн байгаа. Цаашид үндэсний үйлдвэрлэгч маш олон байгууллага хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй ярилцсан танд баярлалаа
.
 
 Ярилцсанд баярлалаа
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    30

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР