• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ИРЭХ ЖИЛ БИД ОЛОН УЛСЫН ХЭЛ ДЭЭР ЛАВЛАГАА МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭХ ЗОРИЛГО ТАВЬСАН УЧИР АЛБАН ХААГЧДАА ФИЛИППИН, СИНГАПУР УЛСАД СУРАЛЦУУЛЖ БАЙНА.

  • Онцлох мэдээ
  • 2019-05-20 00:00:00
  • 3017
19001950 мэдээллийн лавлах үйлчилгээний салбарт олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэнийг уншигчид мэднэ, гэхдээ энэ удаа ярилцлагынхаа сэдвийг өөрчлөөд танай байгууллагын хүний нөөцийн бодлогыг сонирхмоор байналдаа. Учир нь энэ салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллахад ажилтан албан хаагчид хамгийн үнэт капитал байдаг шүүдээ.

    Санал нэг байна. Байгууллагын амжилтын гол цөм нь ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл зүтгэл, ур чадвар байдаг. Дээр нь бүтээлч шинэ сэтгэлгээ, хурд, хариуцлагатай байдал гэж би хувьдаа боддог. Манай лавлахын нийт ажилчдын бараг 90 гаруй  хувь нь эмэгтэйчүүд тэр дундаа ид залуу насны эрч хүч дүүрэн бүсгүйчүүд байдаг. Эмэгтэйчүүд аливаа зүйлд илүү хариуцлагатай нягт нямбай, үнэнч ханддаг тул ажил амжилттай байхад маш их нөлөөлдөг. Энэ хугацаанд ажил үүргээ ойлгож ухамсарладаг маш сайн баг хамт олон бүрдсэн гэж би үздэг. Манай компани хүний нөөц, сургалтын бодлогын хүрээнд боломжийг ажилтан бүртээ тэгш олгодог. Хүний нөөцийн хувьд нээлттэй, ил тод, шударга,  тасралтгүй  хөгжих зарчмыг баримтлан ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэн эрүүл зөв,  байгууллагын соёлтой  компани байхыг  зорьж ажиллаж байгаа нь  ажилтнуудад илүү давуу талуудыг олгодог.



Хүний нөөцийн гол баримтладаг зарчим юу байдаг вэ? 

    Бид шаардлагатай боловсон хүчнээ өөрсдийн сургалт хөгжлийн албаар дамжуулан бэлтгэдэг. Манай сургалт чадамжид суурилсан бөгөөд богино хугацаанд сураад төгсөж болно. Хамгийн дэвшилтэт техник, технологи ашиглах учраас ажилчдыг сургалтаар дамжуулан бэлтгэж, дадлагажуулсны дараа ажиллуулдаг. Манай сургалтын алба 2010 оноос эхлэн ажилчдаа бэлтгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай сургалтанд хамрагдсан нийт хүний тоо 300 орчим байгаа. Бид ажиллах таатай орчин бүрдүүлэх, ажилчдынхаа чадварыг бүрэн дүүрэн хөгжүүлэн ашиглах, дэмжих, цалин урамшууллын оновчтой системийг бий болгоход хүний нөөцийн гол бодлого чиглэгддэг. Хамгийн сүүлд гэхэд бид дотоод үйл ажиллагаагаа сайжруулах, автоматжуулах зорилгоор дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ОDOO ERP, CRM системүүдийг өөрийн компанидаа нэвтрүүлээд байна. Энэхүү систем нэвтэрснээр мэдээлэл технологийн оновчтой шийдлийг ашиглан байгууллагын үйл ажиллагаа маань тоон хэлбэрт шилжиж мэдээллийн нэгдсэн сан үүсгэх хүнээс хамаарсан хүчин зүйлийг багасгах, байгууллагын алба нэгжүүд хоорондын уялдаа холбоо сайжрах зэрэг олон давуу талыг бий болгоно гэж бид үзэж байна. Энэ системүүд нь мобайл апп-аар дамжуулан өөрт хэрэгтэй ажлын цаг, цалин хангамж, сургалт, мэдээ мэдээлэл зэргийг орон зайнаас үл хамаарч цаг алдалгүй цахим хэлбэрээр авах боломж бүрдэх юм.  



Компанийн нийгмийн хариуцлага гэдэг нийгэмд хийж буй сайн зүйлээс гадна ажилтан албан хаагчиддаа оруулж буй хөрөнгө оруулалтаар тодорхойлогддог юм билээ. 19001950 лавлах ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулахаас гадна бусад байгууллагаас онцлогтой нь албан хаагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх олон төрлийн сургалтанд хамруулж ирсэн байдаг. Албан хаагчдаа тогтмол сургалтанд хамруулах нь эргээд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд маш чухал түлхэц болж чаддаг уу? 

    Бид ажилчдаа сургаж хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь ахиулах тал дээр нэлээдгүй анхааран ажилладаг. Мөн бид ажилтнуудынхаа нийгмийн хангамж, ажиллах орчинд ч онцгой анхаарал хандуулдаг. Тав тухтай тохилог орчинд, үйл ажиллагааны зөв зохион байгуулалттай ажилчдаас илүү шинийг хийж бүтээх санаа байнга төрөх, хэрэглэгчиддээ тааламжтай, хүлээцтэй ханддаг гээд олон давуу талыг дурдаж болно. Удахгүй 19001950 мэдээллийн лавлах байгуулагдсаны 15 жилийн ой болно. Энэ хүрээнд бид маш олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Бид үндэсний хэмжээний тэргүүлэгч лавлах болж чадсан. Ирэх жил бид олон улсын хэмжээнд, олон улсын хэл дээр лавлагаа мэдээллийг хэрэглэгчиддээ өгөхөөр зорьж байна. Тиймээс ажилчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх тэр дундаа олон улсын хэл болох англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс дотоод гадаадын сургалтуудыг явуулсаар байна.  Дотоодын сургалт маань мэргэжлийн англи хэлний багш нараас бүрдсэн 3 групп 40 гаруй ажилтан албан хаагч ажлын байран дээрээ суралцаж байна. 
 



 
Дотоод сургалт: 1-р групп
 

 
Дотоод сургалт: 2-р групп

Зарим байгууллагууд албан хаагчдаа дотооддоо ч сургалтанд хамруулж чаддаггүй байхад 19001950 лавлах цөөнгүй албан хаагчиддаа Филиппин улсад суралцуулахаар болсон байна. Яагаад Филиппин улсыг сонгож суралцуулахаар болсон бэ? 

    Мэдээлэл технологийн дэвшил, хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүхий л салбар шинэчлэгдэн өөрчлөгдөж байна.  Энэ өөрчлөлтөд бид бэлэн байж технологийн хөгжилтэй хөл нийлүүлж алхах шаардлага гарч байна. Үүний тулд бид хамгийн түрүүнд олон улсын хэл гэгдэх англи хэлний өндөр мэдлэгтэй хүний нөөцийг бэлтгэх юм. Филиппин улс нь  өнөөдөр англи хэлийг хоёрдогч үндсэн хэл болгосон давуу талаа ашиглан хамгийн үр дүнтэй хэл сурах аргыг боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн. Тэнд хамгийн хямд зардлаар, хамгийн олон цагийн ганцаарчилсан хөтөлбөр, дэлхийд алдартай Каллан арга, цаг уурын тааламжтай нөхцөлд ямар ч хүн англи хэлийг сурах боломжийг олгодог. Англи хэлний боловсролыг шинэчлэн сайжруулж, олон улсын түвшинд хүргэх замаар бид ажилчдаа бэлтгэхдээ Филиппиний албан ёсны англи хэлний сургуулиудын төлөөлөгчийн газар болох Масс Академитай хамтран ажиллаж байна. Манай хоёр байгууллага гэрээний дагуу Филиппиний англи хэлний мэргэжлийн сургуулиудаар дамжуулж өөрсдийн хэрэгцээтэй ажилчдаа бэлтгэх юм.  Хамгийн гол нь ажилтны сурч боловсрох санаачлагыг дэмжин богино болон урт хугацааны сургалтын бүх санхүүжилт, сургалтын төлбөр, орон байр, хоол унааны зардал зэргийг 100 хувь компани дааж оюуны хөрөнгө оруулалтын бодлогоор албан хаагчдаа дэмжин Филиппин улсад суралцуулахаар болсон байгаа юм. 









Англи хэлний хэрэгцээ шаардлага хүн бүхэнд гардаг. Ялангуяа лавлах үйлчилгээний салбарт ч хэлний мэдлэгтэй албан хаагчид шаардагдаж байгаа нь зүйн хэрэг. Хэдий хугацаанд Филиппин улсад суралцах вэ? Орчинд нь суралцахын давуу тал мэдээж олон байх?

    Филиппин нь Ази тивийн хамгийн том Англи хэлийг өргөнөөр ашигладаг улс бөгөөд нийт хүн амын 90 гаруй хувь нь Англиар чөлөөтэй ярьдаг. АНУ, Англи, зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад амьжиргаа болон сургалтын зардал нь харьцангүй хямд бөгөөд хичээлийн цаг нь илүү урт байдаг зэргийг харгалзан ажилчидаа шат дараалалтайгаар явуулж байна. Нөгөөтэйгүүр Энэтхэг, Филиппин зэрэг улсууд англи хэлний давуу талаа ашиглан дэлхийд алдартай мэдээлэл технологийн акулууд болох Facebook, Amazon зэрэг компанийн call center-ийн төвүүд энэ улсуудад байрладаг. 1 жилийн хугацаанд суралцангаа ажилчид маань дэлхийн түвшний томоохон Сall center-үүдэд туршлага судлах юм. Цаашлаад бид дэлхийн №1 үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэгч Сингапур мөн Австрали зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулахаар зорьж байна.



Монголын лавлах үйлчилгээний салбарыг дэлхийн жишигт нийцүүлэхийн тулд албан хаагчдаа ч дэлхийн хэмжээний боловсрол олгож, мэргэшүүлэх, салбартаа тэргүүлэгч байх нь чухал. Та бүхэн ч энэ зорилтынхоо хүрээнд цаашид хүний нөөцөө хэрхэн бэлтгэж, мэргэшүүлэх вэ? 

    Мэдээж манай салбарт өндөр хэмжээний боловсрол, мэдлэг нэн чухал. Дээр нь өнөө үед компаниуд  тухайн хүний мөн чанар, хандлага зэргийг илүүтэйгээр харж ажилд авах болсон. Тиймээс бид ажилдаа чин сэтгэлээ зориулдаг, багаар ажиллах чадвартай, бусадтай сурсан мэдсэнээ хуваалцахаас татгалздаггүй, бүтээлч сэтгэлгээтэй, илүү хөгжихийг хүсдэг ажилчдаа илүүтэйгээр дэмжих бодлогоо үргэлжлүүлэх болно. Дээр нь 24 цагийн турш бодит мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэж ажилладаг учир тасралтгүй мэдээллийн урсгалыг хангаж, шинэ залуу боловсон хүчнийг ажлын байран дээрээ дадлагажуулан авч, өсөн нэмэгдэж байгаа харилцаа холбооны салбарт хамтдаа хөгжих боломжийг олгохдоо таатай байх болно. Цаашид амжилтын үндэс болсон ажилтан албан хаагчдынхаа ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, тэдний санаа бодол, хүсэл зорилгыг бүхий л талаар дэмжин дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээ, компаны соёлыг нэвтрүүлэх болно.


 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    30

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР