­
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

1900-1950 ЛАВЛАХЫН МЭРГЭЖИЛТЭН: Г.ЛХАГВАДУЛАМ ФИЛИППИН УЛСЫН СЕБУ ХОТОД АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛАНГАА ЯПОНЫ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

  • Онцлох мэдээ
  • 2019-05-21 00:00:00
  • 4985
    1900-1950 мэдээллийн лавлах нь 15 жилийн ойн хүрээнд ажилтнуудынхаа хэлний мэдлэгийг дээшлүүлж, олон улсын Call center-ийн стандарт, туршлага судлуулж мэргэшүүлэхээр Филиппин, Сингапур улсууд руу сургалтанд хамруулж байна. Филиппин улсын Себу аралд байрлах NILS сургуульд суралцаж байгаа 19001950 лавлахын мэргэжилтэн Г.Лхагвадуламтай ярилцлаа.



Юуны өмнө Филиппин улсад ажиллангаа суралцаж байгаад баяр хүргэе. Филиппинд очсон анхны сэтгэгдэлээсээ хуваалцаач ?

    Филиппин улс 7000 гаруй арлаас тогтдог. Себү арал бол Филиппиндээ томоороо 2-т тооцогддог, энд Филиппин улсын боловсрол, аялал жуулчлал, худалдааны төв цэг байрладаг хамгийн үзэсгэлэнтэй арал юм. Тиймдээ ч аюулгүй байдлаараа бусад хотуудыг бодвол илүү амьдрахад тохиромжтой газар шиг байна. 



Мөн Монголчууд Филиппин улс руу 30 хоногийн дотор визгүй зорчих боломжтой сурч, аялахад чирэгдэл багатай санагдлаа. NILS сургуулийнхаа талаар танилцуулаач ?

    Филиппиний Себуд байрлах анхны сургууль гэдгээр нь хүмүүс илүү мэддэг. Энэ сургууль нь Себу хотын IT park буюу хотынхоо төвд TGU tower-ын 5 болон 7-р давхарт байрладаг. NILS сургууль анх 2011 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол 2017 оны 10-р сард NILS NEW-CAMPUS нэртэй салбар сургуультайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.





NILS-ийг гадны оюутнууд хэр сонгож суралцаж байна ?

    Нийт сурагчдын 90 орчим хувь нь Япон, 10 орчим хувь нь бусад үндэстнүүд байдаг. Филиппин улс англиар ярьдаг дэлхийн гуравдагч том орон тул Япончуудаас гадна Солонгос, Хятад, Орос зэрэг бусад улсаас ч оюутнууд ихээр ирдэг. Англи хэлийг сурах хамгийн хямд орчин, бас чанартай сургалттай тул эдгээр орны залуус Филиппин улсыг ихээр сонгон суралцаж байна.



Сургалт нь ямар хөтөлбөрөөр явагддаг вэ?

    Ерөнхий англи хэл буюу /ESL/, TOEIC, IELTS ба TOEFL, Бизнесийн англи хэл, Хүүхдийн Ерөнхий англи хэл /ESL/, UEP /Universal education program/-их сургуулийн боловсролын хөтөлбөр, CALLAN арга гэсэн хөтөлбөрүүдтэй. Ганцаарчилсан болон танхимын сургалттай байдаг. Гэхдээ танхимын сургалт нь цөөн тооны буюу 4-5 оюутантайгаар л хичээллэдэг. Хичээлийн нэг өдөр өглөө 06.30 цагт эхэлж тухайн өдрийн хичээл албан ёсоор бол 20:30 цагт дуусдаг. Ганцаарчилсан сургалтад нэг багш нэг л оюутантай хичээллэнэ. Дуудлагыг нь засч өгнө, бодол санаагаа хэлэхэд үгсийн сан дээр нь зааж, тусалж өгнө, Дүрмийг бол сургалтын явцад хөнгөн байдлаар тайлбарлаад, ойлгуулаад явдаг.





Сургуулийн орчин нөхцөл, амьдрах дотуур байр ямар байна. Сургууль нь хэр таалагдаж байгаа вэ ?

    
Миний байрлаж байгаа Classic campus нь суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн уян хатан хичээлийн хуваарьтай, дотуур байрнаас сургууль хүртэл 5 минут яваад л хүрэх боломжтой, мөн сургуулийн орчин маш тохилог байдгаараа бусад сургуулиудаас давуу талтай.
Жишээ нь:

⦁ 1-р давхарт нь супермаркет болон олон үндэстний хоолны газартай. Тухайн сургуулийн оюутан ID картаа үзүүлээд хүссэн хэмжээгээрээ идэж болдог
⦁ 2-р давхарт нь дотуур байр болон хичээлийн танхимууд байрлана
⦁ 3-5-р давхаруудад оюутны дотуур байр байрлана.
⦁ 6-р давхарт байрлах хувцас угаалгын газарт үнэ төлбөргүй үйлчлүүлж болно
⦁ Өрөө бүр Wi-Fi-тай, давхар бүрт цэвэр усны машинтай
⦁ Хичээлийн хажуугаар фитнес төв, усан санд хичээллэх боломжтой
⦁ 24 цагийн хамгаалалттай байдаг























Өдрийн хэдэн хоолтой байдаг вэ ?


    Энд суралцагчид өглөө, оройн хоолоо ID картаараа үнэ төлбөргүй идэх боломжтой байдаг. Өглөөний цайны цаг 6.30-8.30, оройн хоолны цаг 18.30-21.30 цагийн хооронд байдаг.









Байгууллагаа төлөөлөөд явсан учраас маш их хариуцлага ноогдож байгаа байх өмнөө тавьсан зорилго юу байна вэ ?


      Энэтхэг, Филиппин улсуудад Facebook, Amazon болон бусад дэлхийд нэртэй томоохон компаниудын call center-ийн төвүүд байрладаг бөгөөд бидэнд хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна олон улсын лавлах төвүүдтэй танилцах боломж олдож байна.

   Бид Филиппин улсад 1 жил хүртэлх хугацаанд англи хэл суралцангаа мэргэжлийнхээ үүднээс эдгээр байгууллагаас туршлага судалж мэргэших, улмаар 19001950 лавлахаар үйлчлүүлдэг монгол улсад ирж байгаа жуулчдад олон улсын стандартад нийцсэн лавлах үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна.

Монголын лавлах үйлчилгээний салбарыг дэлхийн жишигт нийцүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа танай хамт олон болон танд ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсье.
                                                           
                                                                                                                                                                                                                                                     


Ажиллангаа суралцах боломж олгосон байгууллага, хамт олондоо хандаж юу гэж хэлмээр байна вэ ?

     Бидний сурч боловсрох санаачлагыг дэмжин сургалтын төлбөр, орон байр, хоол унааны зардал зэргийг 100 хувь компани дааж байгаа.        Ажилчдаа сургаж хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь ахиулах тал дээр үргэлж анхааран ажилладаг удирдлагууд болон хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.
    Мөн Монгол улс болон дэлхийн өнцөг булан бүрээс "1900-1950" мэдээллийн лавлахыг сонгон үйлчлүүлдэг нийт хэрэглэгчиддээ баярлаж явдаг шүү.



Ямар газраар зуучлуулж ирсэн бэ?

Филиппин улсын сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар "МАСС АКАДЕМИ"-р зуучлуулж ирсэн.

Масс академийн хамт олондоо баярлалаа.

Миний сурч буй сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал "МАСС АКАДЕМИ"-тай холбогдоорой.

Монгол дахь төлөөлөгчийн газар МАСС АКАДЕМИ 
https://www.facebook.com/massacademy.co/
http://www.massacademy.mn

Утас: 7007-8888, 9910-4177, 9911-6555, 1900-1950
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • 7°C 2°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    19

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР