• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Лавлах үйлчилгээний салбартаа тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлах “Айр Линк Монголиа” ХХК-тай хамтран ээлжит сургалтаа зохион байгууллаа

  • Онцлох мэдээ
  • 2019-06-17 00:00:00
  • 2596
Энэ удаагийн сургалтаар 1900-1950 мэдээллийн лавлахын ажилтнууд тийз захиалгын үйлчилгээний талаарх мэдлэг мэдээлэлтэй болж “Айр Линк Монголиа” ХХК-ийн чиглүүлэх сургалтанд хамрагдсан юм. Ингээд өнөөдрийн сургалтын талаар “Айр линк монголиа” ХХК-ийн борлуулалт, харилцагчийн үйлчилгээний менежер Б.Цэндсүрэнтэй ярилцлаа.



Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе?

Баярлалаа. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе.

“Айр Линк Монголиа” ХХК 1900-1950 мэдээллийн лавлахын ажилтнуудад чиглүүлэх сургалт орлоо. Өнөөдрийн сургалтын гол ач холбогдол юу байсан бэ? 

Манай байгууллагын хувьд хамтын ажиллагаатай байгууллагууддаа чиглүүлэх сургалт тогтмол явуулдаг. Энэ хүрээнд бид 1900-1950 мэдээллийн лавлахын ажилтнуудад өнөөдөр сургалт орсон байгаа. Хүмүүсийн дунд тийз захиалахад гаргадаг алдаа, өөрийн мэдээллээ буруу өгөх, иргэд мэдээлэл дутмаг байдгаас үүдэж буцаалтын торгуульд орох зэрэг эрсдэл үүсдэг. Тэгвэл бид өөрсдийн үйлчлүүлэгчээ хамгаалах чиглэлээр өөрсдийн гэрээт байгууллагууддаа чиглүүлэх сургалт зохион байгуулдаг юм. Тэрний дагуу энэ удаа 1900-1950 мэдээллийн лавлахын ажилтнуудыг хамруулсан чиглүүлэх сургалт орлоо.  Ингэж чиглүүлэх сургалт орсноор байгууллага хоорондын харилцан үл ойлголцол гарахаас сэргийлдэг. Нэг үгээр хэлбэл харилцагч байгууллагуудын хооронд үүсэх эрсдлийг бууруулдаг юм.






Өнөөдрийн сургалт хэр үр дүнтэй болж өнгөрөв? 

Өнөөдрийн сургалт маш үр дүнтэй болсон. Яагаад гэхээр сургалтанд хамрагдсан ажилтнууд манай байгууллагаар дараа үйлчлүүлэхдээ илүү мэдээлэлтэй болсон гэж бодож байна. Миний ярьсан зүйлээс тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл олж авсан байх. Дараа нь тийз захиалга, бичилт хийлгэхдээ аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалаад дээрээс нь нэмээд манай сервис үйлчилгээний талаар илүү мэдээлэлтэй болсон. Тухайлбал онгоцон доторх хоол захиалга, суудал захиалга, тэргэнцэр захиалга зэрэг үйлчилгээг манайхаас авах боломжтой байдаг. Энэ бүгдийг мэдэж авах нь маш чухал. Бидний тэр болгон анзаараад байдаггүй зүйлс дээр алдаа гаргах эрсдлийг бууруулсан сургалт болж өнгөрлөө гэж дүгнэж байгаа.









Сургалтанд хамрагдсан ажилтнууд ямар төрлийн мэдээллийг авахыг хүсч байсан бэ?

Ихэнх хүмүүсийн хамгийн буруу ойлголт юу байдаг вэ гэхээр авиа компаниас тийзээ авбал илүү хямд, агентаас авбал үнэ нэмэгддэг гэж ойлгодог. Мэдээж тийм биш. Яагаад гэхээр авиа компани агент хоёрын хооронд тусгай гэрээ үйлдэгддэг учраас бид нарын зах зээлд борлуулдаг үнэ ижилхэн байдаг. Мөн агенттай харьцахад ямар давуу талтай байдаг талаар маш их асууж байсан. Мэдээж агенттай харьцахын давуу тал бол нэг цэгийн үйлчилгээнээс бүх авиа компаниудын үйлчилгээг нэгэн зэрэг авах боломжтой байдаг.





Айр Линк Монголиа” ХХК компанийн давуу тал? 

Манай компанийн хувьд Монголын зах зээлд нислэгийн тийз захиалгын чиглэлээр 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид харилцагч байгууллагуудруугаа илүү анхаарч ажилладаг. Энэ ч утгаараа манай харилцагч байгууллагууд Монголын томоохон ААН-үүд байдаг. Тэдний нэг бол 1900-1950 мэдээллийн лавлах гэдгийг хэлмээр байна.

Ярилцсан танд баярлалаа.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    30

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР