• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Жил орж буй могой жилтэн, их харш гахай жилтэн, бага харш бич, бар жилтнүүд онцгойлон засалтай

  • Онцлох мэдээ
  • 2025-02-04 13:07:00
  • 1259
Бүх төрлийн мэдээ, мэдээллийг нэг дор төвлөрүүлж, иргэдэд шуурхай мэдээлэл хүргэдэг 1900-1950 мэдээллийн лавлах XVII жарны хөхөгчин модон могой жилийн өнгө, засал ном, жилийн ерөнхий зурлага, шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах зэрэг сар шинийн холбогдолтой цогц мэдээллийг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргэж байна.
Бид энэ удаа XVII жарны модон могой жилийн өнгө, засал ном, ерөнхий зурлагын талаар Нархажид хийдийн ловон лам Д.Отгонцагаантай ярилцлаа.  

 
Сайн байна уу? XVII жарны Хөхөгчин модон могой жилийн ерөнхий өнгө ямар байна вэ? 
- Төгс буянтын зурхайгаар модон могой жилийн ерөнхий өнгө залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, хөгшид биеэ энхрийлүүштэй жил гарч байна. Залууст ээлтэй гэдэг нь амьдрал ахуй нь нэлээн ахиж дэвжсэн жил байхыг хэлж буй. Өөрөөр хэлбэл дунд албан тушаалтанд ээлтэй сайхан жил болно.

Модон могой жилийн онцлох заслын талаар? ямар хүмүүс угтуулж засал хийлгэдэг бэ? 
-Энэ жил могой жилтнүүдийн жил орж байгаа Рангэг буюу өөрийн тотгор жил тохиож байна. Могой жил нь жилээ угтаж ордог жил юм. Тиймээс жилээ угтуулж засал ном хийлгэвээс нэн сайн. Мөн гахай жилтэн дүнсэр буюу их харш жил тохиож байгаа бол Бар, бич жилтэн шишэд буюу бага харш жил тохиож байна. Дээрх дөрвөн жилтэй хүмүүс уртуулан засал ном хийлгэх хэрэгтэй. Мөн 1993 оны тахиа жилтэн хүмүүс 33-ны мөчлөг буюу суудлын гүмэг орно. Энэ модон могой жилд хоёр хар мэнгэ голлож байгаа. 10,19,28,37,46,55,64,73,82 настанд мэнгэ голлох нас юм. Эдгээр жилүүд нь энэ жил бие махбодь, сэтгэл санаа хямрах, ажил үйлс бүтэмж муутай болохоос гадна харшлах шалтгаанууд гардаг учир онцгойлон засалтай.

Иргэд тухайн жилийн заслаа шинийн 15-нд багтаахыг эрмэлздэг. Тэгвэл шинийн 15-нд багтаах нь ямар учиртай байдаг вэ?
- Хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15-ний өдрүүд нь бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн их дүйчин өдрүүд тохиодог. Энэ өдрүүдэд нийтээрээ үйлдсэн буян нь цаглашгүй ихээр аривжиж, ихэд буян хураадаг. Үлэмж ялгамжаатай өдрүүд юм. Тиймээс шинийн 15-нд багтаан засал ном уншуулах нь нэн сайн гэж үздэг. 

Модон могой жил ер нь хэр хатуу жил байдаг вэ?
- Арван хоёр жилийг дотор нь хатуу зөөлөн хэмээж эр, эм гэж хуваадаг. Могой бол эм жил учраас зөөлөн, сайн, сайхан жил. Монгол түмэн бид өөрсдөө билэг ард түмэн. Амны билгээр бэлэгшээдэг. Тиймээс хатуу ч юмуу, муу жил гэж ярьж болохгүй. Тухайн хүн өөрийн явдал, зам мөрөө засаад, сэтгэлээ сэвгүй ариун байлгах нь нэн чухал.


Зүг мөр гаргах учир, бэлгэдэл? 
Тухайн жилийн суудлынхаа цог хийморийн зүг рүү гарч буян хишгийн зүгээс орж ирдэг. Жилийн эхний өдөр нар ургахад цог хийморийн зүг рүүгээ гарах нь тухайн жилдээ сайн зүгийн үйлс бүхнээ бүтэмжтэй, цог хийморьтой байхыг бэлэгддэг. Тиймээс зөвхөн айл, гэрийн эзэн гэлтгүй хүн бүр сайн зүг рүүгээ мөр гаргахыг чухалчлах хэрэгтэй. 

Модон могой жилийн сар шинийн хурал, засал ном эхэлсэн үү? Танайх цагаан сарын баярын өдрүүдэд ямар ном хурах вэ? 
- Сүм хийдүүд өөрийн гэсэн онцлогтой. Манай Нархажид хийдийн хувьд өдөр тутмын уншлагадаа хийдийн гол шүтээн нархажид бурханы дагжэд, цогчод хурдаг. Дээдэс багш нараа дамжлагатай сарын 6 дүйчэн хуралтай. Тухайлбал шинийн 3-нд гомбо, гонгор, лхам сахиус тахидаг бол Шинийн 8-нд дээдэс багш нарын шавдан бат оршиж, хамаг амьтан элдэв өвчин зовлонгүй, нас уртасгах тухайд манал, цэлх намсүм, цагаан дарь эхийн насны бүтээл хурдаг. Шинийн 10-нд ханд цэжү, тойног, 5 ханд нь гэр бүлийн эр эмийн хоорондын жил, махбодь, мэнгэний харш, үл зохилдох хэл ам, хэрүүл тэмцэл харшлах шалтгааныг засна. Шинийн 15-нд дарь эхийн хурал, ногоон дарь эхийн мандал шива даллага хурдаг. Дарь эхийн даллагаар хүмүүний нас, буян хишиг, хань ижил үр хүүхдийн заяаг тэгшлэн үйлс дэлгэрүүлдэг. Шинийн 25-нд хажидын чого, лхого хурдаг. Энэ болоод хойтын үйлс бүгдийг бүтээнэ. Шинийн 29-нд сахиусны тахилга хурал, жамсран, дүртэддагва сахиус тахилга нь шашин, ном, амьтны сайн үйл бүгдийг сахин хамгаалдаг. 

Ярилцсан танд баярлалаа.

Та XVII жарны хөхөгчин модон могой жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах, суудлын засал ном, жилийн ерөнхий зурлага зэрэг сар шинийн холбогдолтой цогц мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.



 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    12

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР