• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

САР ШИНИЙН ЛАВЛАХ 1900-1950: Нийслэлд гарч буй цагаан сарын үзэсгэлэн худалдаанууд хоёрдугаар сарын 28-н хүртэл үргэлжилнэ

  • Онцлох мэдээ
  • 2025-02-05 17:25:00
  • 748

 Сар шинийн лавлах 1900-1950 мэдээллийн лавлахаас нийслэлд зохион байгуулагдаж буй цагаан сарын үзэсгэлэн худалдааны мэдээллийг нэгтгэн хүргэж байна.



“АМАР БАЙНА УУ-2025” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу-2025” үзэсгэлэн худалдаа Их наяд худалдааны төв 6-р давхарт зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 27-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд гарна.


"ЕРӨӨЛТЭЙ ЦАГААН САР-2025" ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА
Монгол түмний уламжлалт баярт зориулсан "ЕРӨӨЛТЭЙ ЦАГААН САР-2025" төвийн бүсийн хамгийн том сар шинийн үзэсгэлэн худалдаа найм дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд монгол дээл, тавгийн идээ боов, гарын бэлэг, үслэг эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүн худалдаалагдах аж. "ЕРӨӨЛТЭЙ ЦАГААН САР-2025" үзэсгэлэн худалдаа “UB Palace”-т хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, хоёрдугаар сарын 27-н хүртэл өдөр бүр 10:00-19:00 цагийн хооронд гарч байна.


"ЖАРГАЛТАЙ ЗОЛГОЁ" ЦАГААН САР-2025 ЭКСПО
Сар шинийн бүхий л хэрэгцээт барааг багтаасан үндэсний болон импортын төрөлжсөн бүтээгдэхүүнтэй "ЖАРГАЛТАЙ ЗОЛГОЁ" үзэсгэлэн худалдаа Монголын үндэсний циркэд хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-н хүртэл үргэлжилнэ. Тус үзэсгэлэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь хоёрдугаар сарын 1-10-ны хооронд үргэлжлэх бол хоёр дахь хэсэг нь хоёрдугаар сарын 17-28-нд болох аж. Үзэсгэлэн худалдаа өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.
 

"БАРУУН БҮС-САР ШИНЭ ЭКСПО" ҮЗЭСГЭЛЭН
Нийслэлийн баруун бүсийн хамгийн том цагаан сарын үзэсгэлэн худалдаа "БАРУУН БҮС-САР ШИНЭ ЭКСПО" СХД-ийн Барилгачин худалдааны төвд гарна. Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхэлж, хоёрдугаар сарын 27-н хүртэл үргэлжлэх аж. Үзэсгэлэнгийн бүртгэл явагдаж байна.
 
"ЦАГААН САРЫН БАРАА -2025" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
"ЦАГААН САР-2025" цуврал үзэсгэлэнгийн "ЦАГААН САРЫН БАРАА -2025" үзэсгэлэн худалдаа мишээл экспод гарна. Тус үзэсгэлэнд дотоодын манлай үйлдвэрлэгч, үндэсний дээл хувцас, үнэт эдлэл гоёл чимэглэл, бэлэг дурсгал зэрэг бараа бүтээгдэхүүн худалдаалагдна. "ЦАГААН САРЫН БАРАА -2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 13-аас хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл долоо хоног үргэлжлэх аж.


“САЙХАН ШИНЭЛЬЕ” САР ШИНИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Цагаан сар 2025 “Сайхан шинэлье” сар шинийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Хан-Уул дүүрэг шинэ Хангарьд ордны замын эсрэг /Хорс моторс/-ын баруун талд болж байна. Тус үзэсгэлэн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 28-ныг дуустал өдөр бүр 09:00-21:00 цагийн хооронд үргэжилж байна.  Сарын хугацаанд үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд 21 аймаг болон  Улаанбаатар хотын үндэсний худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа аж. Нийт 999 үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид оролцож, цагаан сарын бүрэн хэрэглээ болох 330 сумын онцлог идээ шүүс, хүнсний эко бүтээгдэхүүн, үндэсний бэлэг дурсгал, үндэсний дээл хувцсаа дэлгэн тавих юм байна. 


"ЦАГААН САР-ЦАГААН ЭСГИЙ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "ЦАГААН САР-ЦАГААН ЭСГИЙ" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд гарна. Тус үзэсгэлэнгээр үндэсний ширмэл урлал, эсгий хувцас, эсгий бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс худалдаалагдах юм байна.
 

"МОНГОЛ ЦАГААН САР ЭКСПО" ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН
"Монгол цагаан сар экспо" цагаан сарын үзэсгэлэн худалдаа Хан-Уул дүүрэг буянт ухаа спортын ордонд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэх бөгөөд хоёрдугаар сарын 28-н хүртэл үргэлжлэх аж.


ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Шинэ 100 айл худалдааны төвд “Цагаан сарын үзэсгэлэн” худалдаа зохион байгуулагдана. Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 15-аас эхэлж, хоёрдугаар сарын 28-ныг дуустал өдөр бүр 10:00-19:00 цагийн хооронд болно. Тус үзэсгэлэнд цагаан сарын бэлэг дурсгалын зүйлс, цагаан идээ, хэвийн боов, Монгол үндэсний дээл хувцас худалдаалагдах аж.


“ЖАМЬЯНМЯДАГ 2025” ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “ЖАМЬЯНМЯДАГ 2025” үзэсгэлэн худалдаа болно. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 15,16-ны өдрүүдэд өдөр бүр 10:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх аж.


"ЦАГААН САРЫН ХҮНС-2025" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
"ЦАГААН САР-2025" цуврал үзэсгэлэнгийн "ЦАГААН САРЫН ХҮНС-2025" үзэсгэлэн худалдаа мишээл экспод гарна. Үзэсгэлэнд үндэсний болон импортын хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах бөгөөд хоёрдугаар сарын 21-ээс хоёрдугаар сарын 28-ныг дуустал өдөр бүр болно. Дээрх төвүүдээс гадна


 

Зах, худалдааны төвүүдэд баярын барааны худалдаа эхэлсэн бөгөөд Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр, Хархорин, Дэнжийн-1000, Нарантуул-2 зэрэг захуудад мах болон цагаан идээний өргөтгөсөн худалдаа гарсан. 

Иймд өөрт ойр байршлуудад гарч байгаа үзэсгэлэн худалдаанаас хэрэгцээт хүнс, бараагаа авахыг зөвлөж байна. Та нийслэлд гарч буй цагаан сарын үзэсгэлэн худалдааны хаяг байршил, цагийн хуваарийн мэдээллийг САР ШИНИЙН ЛАВЛАХ 1900-1950-аас асуугаарай.
 
САР ШИНИЙН ЛАВЛАХ 1900-1950


 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    12

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР