• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

СУРВАЛЖИЛГА: УУЦ 500-600 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

  • Онцлох мэдээ
  • 2025-02-07 18:30:00
  • 566

1900-1950 мэдээллийн лавлахад өнөөдрийн байдлаар цагаан сарын үзэсгэлэн худалдаа болон ууц, өвчүү, цагаан идээний үнэ ханшийн мэдээлэл асуусан дуудлага зонхилж байна.

Тэгвэл 1900-1950 мэдээллийн лавлах нийслэлд гарч буй цагаан сарын үзэсгэлэн худалдаа болон ууц, өвчүү, тавгийн идээ, цагаан идээний үнэ ханшийн мэдээллийг 24 цагаар хэрэглэгчиддээ хүргэж байна. Та өөрт ойр гарч буй цагаан сарын үзэсгэлэн худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай...



Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Өргөн дэлгэр тэмдэглэж, өнгөтэй, өөдтэйгөө дэлгэдэг монгол түмэн цагаан сарын бэлтгэлээ хэдийн базаагаад эхэлсэн байна. 1900-1950 мэдээллийн лавлахаас “ACA ЦИРК”-д зохион байгуулагдаж буй “Жаргалтай золгоё” цагаан сарын үзэсгэлэн худалдаа дээрээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ. 


 

Архангай аймгийн Хангай сумын малчин: ТҮМНИЙХЭЭ БУЯНААР ТҮРИЙВЧЭЭ ЗУЗААТГААД БУЦАХ НЬ...


“ЖАРГАЛТАЙ ЗОЛГОЁ” цагаан сарын үзэсгэлэн худалдааны гадна талбайд ууц, өвчүү, хонь, ямаа, үхрийн махны худалдаа гарч байна.
  • ҮХРИЙН МАХ КГ – 14.000 төгрөг
  • ХОНИНЫ МАХ КГ – 12.500 төгрөг
  • ЯМААНЫ МАХ КГ – 8.500 төгрөг
  • УУЦ – 500.000 төгрөг – 600.000 төгрөг
Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгаас ирсэн малчид хонь, үхэр, ямааны махаа жижиглэн болон гулуузаар нь борлуулж байна. Мөн стандартын дагуу боловсруулж, савласан жижиглэн мах борлуулагдаж байлаа. Үнийн хувьд савласан зүйлгүй нийтээрээ нэг үнэ ханш тогтоожээ. Үзэсгэлэн гараад хэдий гурван хоног болж байгаа ч худалдан авалт харьцангуй сайн байгааг худалдаачид хэлж байна. 


 

Архангай аймгийн Цахир сумын малчин: ХОТЫНХОН ААРУУЛ ЧИНЬ ГУРИЛТАЙ ЮУ? Л ГЭЖ ИХ АСУУЖ БАЙНА



Тус үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Цахир, Тариат, Хангай сумын малчид сүү, цагаан идээгээ борлуулж байна. Өнгөрсөн жилийн өдийд ааруулын үнэ тэнгэрт хадсан хэмээн нийслэлчүүд шүүмжилж байсан бол жил ирэх бүр үнэ нь нэмэгдэх сүү цагаан идээний үнэ ханшийг хэрэглэгчид хүлээн зөвшөөрчээ. 
  • ТАВГИЙН ИДЭЭ /25ш ааруул/ - 350.000 төгрөг – 450.000 төгрөг
  • ААРУУЛ КГ – 35.000 төгрөг – 50.000 төгрөг
  • СҮҮН ААРУУЛ КГ – 50.000 төгрөг
  • ТОГООНЫ ӨРӨМ – 15.000 төгрөг – 35.000 төгрөг
  • ЗӨӨХИЙ КГ – 45.000 төгрөг
  • ШАР ТОС КГ -  55.000 төгрөг
  • СҮҮ КГ – 8000 төгрөг
  • ААРЦ КГ – 12.000 төгрөг


Цас, зуд ихтэй хахир, хүйтэн өвлийг даван туулж буй малчид нэг боодол өвсийг хамгийн багадаа 35 мянган төгрөгөөр худалдан авдаг байна. Өвс, тэжээлийн үнэ өндөр ийм нөхцөл байдалд сүү, цагаан идээний үнийг буулгах боломжгүйг малчид хэлж байлаа. Тэгвэл нөр их хүч, хөдөлмөрөөр бүтдэг тэдний хөдөлмөрийг ч нийслэлчүүд ойлгож, үнэ ханш харьцангуй боломжийн байгааг онцлов. 


Нийслэлд өнөөдрийн байдлаар таван байршилд томоохон хэмжээний цагаан сарын нэгдсэн үзэсгэлэн худалдаа гарч байна. Ихэнх нь хоёрдугаар сарын 27,28-ны өдөр хүртэл үргэлжилж байгаа бол энэ сарын 15-аас эхлэх үзэсгэлэн худалдаануудын тов гарчээ.  
Та сар шинийн холбогдолтой бүх төрлийн мэдээллийг 24 цагаар 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай...



  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    12

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР