• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

1900-1950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ “ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” 100%-ИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА

  • Онцлох мэдээ
  • 2025-03-17 10:38:56
  • 487

Мэдээлэл, лавлагааны үйлчилгээг монголд нэвтрүүлсэн үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлахын 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд 1900-1950 мэдээллийн лавлахаас “ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

1900-1950 мэдээллийн лавлах нь 2019 оноос “Англи хэлтэй, Монгол залуус” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, өдгөө 20 гаруй ажилтнаа хамруулан боловсролд тогтмол хөрөнгө оруулж иржээ. Бид улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих, оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлж байна. Сурлага сайтай, манлайлагч, Их, Дээд сургуульд суралцах хүсэлтэй ч сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчид манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
 

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан суралцагчдад дөрвөн жилийн хугацаанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгохоос гадна суралцангаа цалин авах боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай.

ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
  • Хөтөлбөрийг албан ёсоор зарлаж, өргөдлийг цахимаар хүлээн авна.
  • Өргөдөл ирүүлсэн суралцагчдыг анхан шатны сонгон шалгаруулалтад хамруулж, шалгаруулалтын үр дүнг бүх оролцогчдод И-мэйлээр мэдэгдэх болно
  • Шалгарсан суралцагчдыг хөтөлбөрийн өмнөх танилцах уулзалтад урьж, хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулна.

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ОЮУТНЫ ТОО: Нийт 5 суралцагчийг тэтгэлэгт хамруулан, суралцах хүсэл эрмэлзлийг нь дэмжих болно.

ТЭТГЭЛГИЙН ШАЛГУУР НӨХЦӨЛ: Боловсролын шаардлага
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй байх
  • Сурлагын голч оноо сайтай байх
  • 25 хүртэлх настай байх

САНХҮҮГИЙН ШААРДЛАГА:
  • Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
  • Хүсэлт гаргах анкет - загварын дагуу бөглөсөн байх 
  • https://forms.gle/4XqLZpjuod8Qe8LV8
  • Боловсролын гэрчилгээ - бүрэн дунд эсвэл түүнээс дээш боловсролын гэрчилгээ болон албан ёсны дүнгийн тодорхойлолт
  • Санхүүгийн байдлыг нотлох баримт - сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг баталгаажуулсан холбогдох баримтууд
  • Хувь хүний амжилтыг батлах баримт - ахлах сургуулийн төгсөх анги эсвэл их, дээд сургуульд суралцаж байх үеийн амжилтыг харуулсан бичиг баримтын хуулбар (энэ хэсэг нь нэмэлт материал байдлаар өгөх боломжтой)

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хүртэл цахимаар бүртгэл явагдана.

ТЭТГЭЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://forms.gle/4XqLZpjuod8Qe8LV8

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: 9944-4444
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    21

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР