
Технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүхэн харилцаа холбоотой болохоос гадна хүн-машин, бүр цаашлаад машин хоорондоо холбогдох болж мэдээллийн асар том давлагааг үүсгэх болов. Энэ нь 21-р зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе гэж тооцогдож байгаа бөгөөд үүнийг Цахим зуун буюу Дижитал эрин хэмээн нэрийдэж байна.
Технологийн энэхүү хөгжил нь хүмүүсийн ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой өөрчлөлтүүдийг авчрах болсон.

Тэгвэл Танд юугаар туслах вэ? хэмээн танил дулааханаар асууж, хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээ, мэдээллийг хоромын дотор олж оновчтой хариулт өгөх үйлчилгээг 1900-1950 мэдээллийн лавлах үзүүлсээр өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
Тиймээс та бүх төрлийн мэдээллээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай!Таны “AI” “ChatGPT”-ээс асуугаад ч олохгүй тэр бүх мэдээлэл 1900-1950 лавлахын мэдээллийн санд бүртгэлтэй байдаг.



