Энэхүү хөтөлбөрөө "Глобал Удирдагч" Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд компанийнхаа идэвх зүтгэлтэй, суралцах эрмэлзэлтэй, залуу ажилтнууддаа сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлгийг 2-4 жилийн хугацаанд олгох бөгөөд бизнесийн удирдлага, банк санхүүгийн чиглэлээр суралцах боломжтой.
%20(9).png)
Нийтдээ 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий энэ тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 1900-1950 мэдээллийн лавлахын ажилтнууд дээд боловсрол эзэмшихийн зэрэгцээ байгууллагадаа бүтэн болон хагас цагаар ажиллаж, тогтмол цалин хөлсөө авах боломжийг нээж өгч байгаа юм.
1900-1950 мэдээллийн лавлахын гүйцэтгэх Захирал Б.Энх-Амгалан “Энэхүү тэтгэлэг нь зөвхөн боловсролын дэмжлэг биш, ажилтнуудынхаа ирээдүйн өсөлт хөгжилд оруулж буй бодит хөрөнгө оруулалт гэж бодож байна. Мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид ч бид ажилтнуудынхаа чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх бодлогын хүрээнд ийнхүү бодит үйл хэрэг, үр дүнд чиглэсэн санаачилгуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах болно” гэв.
Харин Глобал удирдагч их сургуулийн Ерөнхийлөгч Б.Отгонбат “1900-1950 мэдээллийн лавлахын 20 жилийн ойн босгон дээр хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Ажлынхаа хажуугаар 100 хувийн тэтгэлэгтэй суралцана гэдэг маш том боломж. Тиймээс залуу, чадварлаг боловсон хүчин бэлдэх их үйлсэд гар нийлэн ажиллах гэж байгаадаа таатай байна” гэв.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эхний оюутнууд батламжаа гардан авч “Сурч боловсрох, хөгжих бүхий л боломжоор хангадаг 1900-1950 мэдээллийн лавлахын удирдлагууддаа баярлалаа. Мөн Глобал удирдагч сургуулийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлье. Ажлынхаа хажуугаар дээд боловсрол эзэмших боломж ховор шүү дээ. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна” гэв.
%20(7).png)