• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН 98 ЖИЛИЙГ ТОХИОЛДУУЛАН 1900-1950 ЛАВЛАХЫН ХАМТ ОЛОН ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА УРАМШУУЛЛАА.

  • Онцлох мэдээ
  • 2019-07-26 00:00:00
  • 3310
Үндэсний тэргүүлэгч 1900-1950 лавлахын хамт олон 2005 оноос хойш 14 жилийн хугацаанд харилцаа холбооны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, технологийн шинэ шинэлэг үйлчилгээг тасралтгүй нэвтрүүлэхийн зэрэгцээ 24 цагийн турш хэрэгцээт монгол орны өнцөг булан бүрээс холбогдож хэрэгцээт мэдээллийг  түргэн шуурхай найдвартай авах боломжийг  олгож  ирсэн юм. 

Монгол Улсад Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлахын  хамт олон баярын хурлаа хийж, ур чадвараараа хамт олноо манлайлан ажилласан албан хаагчдаа шагнаж урамшууллаа. 



Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын "Хүндэт жуух" бичгээр Мэдээлэл судалгааны албаны мэргэжилтэн Ө.Болортуяа, Харилцаа холбооны зохицуулах хорооны "Баярын бичиг"-ээр Сошиал медиа маркетинг албаны дарга Б.Сэржмядаг нарыг шагналаа.





Монголын Залуучуудын Холбооны шагнал "Хөдөлмөрийн алдар" цол тэмдгээр Мэдээлэл үйлчилгээний албаны Үйлчилгээний ахлах ажилтан Б.Дэлгэрмөрөн, Б.Энхтуул Мэдээллийн ажилтан С.Далайжаргал, Б.Бямбадулам нарыг "Тэргүүний залуу" цол тэмдгээр Мэдээлэл үйлчилгээний албаны Үйлчилгээний ахлах ажилтан П.Эрдэнэцэцэг, Мэдээллийн ажилтан М.Энхтогтох нарыг шагнаж урамшууллаа.









Мөн ур чадвар хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан ажилтнуудыг урамшуулж Улаан-үд, Байгаль нуур руу аялах эрхээр 10 ажилтныг шагнан урамшууллаа.





Мэдээлэл үйлчилгээний албаны мэргэжилтэн Ө.Болортуяа 

Би 1900-1950 Мэдээллийн лавлахдаа 5 дахь жилдээ ажиллаж байна. Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойгоор Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын "Хүндэт жуух" бичгээр бичгээр шагнуулсандаа туйлын их баяртай байна.  Хамт олондоо баярын мэнд хүргэе. Ажлын өндөр амжилтыг та бүхэндээ хүсэн ерөөе.



1900-1950 лавлахын Үйлчилгээний ахлах ажилтан Б.Дэлгэрмөрөн 

Мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ой тохиож байна. Жил бүр манай байгууллага өргөн дэлгэр тэмдэглэдэг.  Манай лавлах төвийн ажилтнууд бол жинхэнэ холбоочид. Яагаад гэвэл хэрэглэгч бүрт хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь минут, секундтэй уралдаж мэдээллийг түгээдэг. Байгууллага хамт олон минь намайг үнэлж Монголын Залуучуудын Холбооны шагнал "Хөдөлмөрийн алдар" цол тэмдгээр шагнасанд баяртай байна. Хамт олондоо баярын мэнд хүргэе.



1900-1950 лавлахын Үйлчилгээний ахлах ажилтан. П.Эрдэнэцэцэг 

Намайг П.Эрдэнэцэцэг гэдэг.  Мэдээлэл үйлчилгээний албаны ахлах ажилтнаар ажилладаг. 1900-1950 лавлахдаа ажлаад 6 жил гаран болж байна. Монголын Залуучуудын Холбооны шагнал "Тэргүүний залуу” медиалаар шагнагдсандаа маш их баяртай байна. Цаашид илүү их хичээж ажиллах болно. Нийт хэрэглэгчиддээ ажлынхаа хамт олондоо мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.



Мэдээ мэдээллийн хурдацтай хөгжлийн эрин зуунд 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон ч хөл нийлүүлэн алхаж байна. Ингэснээр үүрэн телефоны бүх сүлжээ болон суурин утсаар Монгол орон төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс холбогдон Албан байгууллагын утас, хаяг байршлын мэдээлэл, Цаг үеийн мэдээлэл, үзвэр үйлчилгээ, Зарын төвлөрсөн лавлагаа, Өдөр тутмын хэрэгцээт мэдээлэл, Галт тэрэг, нислэг, нийтийн тээврийн мэдээлэл, Танин мэдэхүй, зөвлөгөө зөвлөмж, Хүргэлт, дуудлагын үйлчилгээ, Орон сууцны хэрэглээний төлбөрийн мэдээлэл зэрэг бүхий л хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй авах боломж бий болсон юм.  


 
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний
түүхт 98 жилийн ойн баярын мэндийг нийт холбоочид, хэрэглэгч, салбарынхандаа хүргэе! 
 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    30

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР