• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Б.ДӨРВӨННАНДИН: БИДНИЙ АЖИЛ ӨДӨР БҮР ШИНЭ ХҮМҮҮСТЭЙ ХОЛБОГДДОГ БОЛОХООР СОНИРХОЛТОЙ

  • Онцлох мэдээ
  • 2025-11-03 10:00:13
  • 1116
Харилцаа холбооны хэрэгслийг ашиглан “мэдээллээр хангах” шинэлэг үйлчилгээг монголд анх нэвтрүүлж, өнөөг хүртэл “амьд” харилцааг хадгалж байгаа 1900-1950 хэмээх их айлын нэгэн эд эс болох, ээлжийн ахлагч Б.Дөрвөннандинтай ярилцлаа. Тэрээр энэ байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн бөгөөд эрхэлж буй ажилдаа дуртай, хамт олноороо бахархдаг гэдгээ ярилцлагын дундуур байн байн илэрхийлж байв. Ажилдаа дуртай байна гэдэг наанадаж сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай, цаанадаж амжилт гаргах үндэс болох биз ээ

Юуны өмнө танай хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Мэдээлэл, лавлагаа болон захиалга авах үйлчилгээ үзүүлдэг танай байгууллагын ажлын онцлог юу вэ гэдгээс хоёулаа яриагаа эхэлье...

Баярлалаа, бидний ажлын онцлог гэвэл 24 цагийн турш утасны цаанаас яарч сандарсан хэн нэгэнд тусалж, хэрэгтэй цагт нь баталгаат эх сурвалжаас үнэн бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэн ажилладаг. Тийм болохоор нэг талаараа бидний хийж байгаа ажил буянтай үйлс учраас ажлаараа бахархдаг. Технологийн дэвшил, мэдээллийн эх сурвалж, хэрэглэгчид үзүүлэх халамж гурвын хамтрал болсон амьд харилцаа бүхий онцгой үйлчилгээ юм. Мэдээллийн ажилтнууд маань үйлчлүүлэгч бүртэй чин сэтгэлээсээ харилцдаг. Энэ нь манай байгууллагын нэг том давуу тал юм.

Бүх салбарт, тэр дундаа харилцаа холбооны салбарт дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед иргэд маш олон эх үүсвэрээс мэдээлэл авч байна. Дурын мэдээллээ утас товшоод л олох боломжтой болсон. Гэтэл уламжлалт харилцаа холбоо болох утсаар мэдээлэл авах иргэд байсаар байгаа нь сонирхол татаж байна л даа. Ийм төрлийн үйлчилгээ оршин тогтнох нууц нь юу юм бол?

Манай байгууллагын оршин тогтнох үндэс бол хэрэглэгчид, тэдний хүсэж байгаа зүйл бол амьд харилцаа юм. Амьд харилцаанаас гадна асар хурдтай өөрчлөгдөж буй энэ цаг үетэй хөл нийлүүлэн алхах бас нэг гол үзүүлэлт нь мэдээ мэдээллийн үнэн бодит байдал юм. Бид уламжлалт харилцаан дээр тулгуурлан, орчин үеийн техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэн үйлчилгээгээ сайжруулан ажилласаар байгаа. Тэр хэрээрээ бидний үзүүлж байгаа үйлчилгээ илүү үнэ цэнтэй, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсээр өнөөдөр 20 жилийг үдэж байна.

Хэрэглэгчид ямар төрлийн лавлагаа, мэдээллийг  зонхилж авдаг вэ?

Ямар улирал вэ, баярын өдөр үү эсвэл амралтын өдөр үү гэхчлэн цаг үеийн нөхцөл байдаас шалтгаалж орж ирэх дуудлагын ачаалал янз бүр байдаг. Жишээлбэл, шинэ жилийн үеэр ресторан, эвэнт зохион байгуулагч, даашинз түрээс, гоо сайхны үйлчилгээ, такси дуудлага, пицца тахиа захиалга зэрэг лавлагаа түлхүү зонхилдог. Харин зуны улиралд аяллын маршрут, амралт сувиллын газрууд, түүхэн дурсгалт газруудын талаарх лавлагаа давамгайлдаг.

Улирлаар тогтохгүй цагийн дотор ч бороо цас ороход, интернэт тасалдахад хүртэл хэрэглэгчдийн асуух зүйлс хувьсан өөрчлөгддөг. Тухайлбал, ажлын өдрүүдэд өглөөгүүр төрийн байгууллагынхан түлхүү холбогддог. Үдээс хойшдоо иргэд төрийн байгууллагуудын хаах цагийн хуваарийг асуух жишээтэй. Орой болохоор оройн цагаар ажиллах ресторан, хоолны газар, такси дуудлага, пицца хүргэлт гэх мэт лавлагаа зонхилдог. Хүүхдүүд бол үзвэр, үйлчилгээ их асуудаг. Насны хувьд манай үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 30-аас дээш насныхан байдаг. Эндээс харахад хүмүүсийн алхам тутамд өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотойгоор бидний ажил ч мөн зогсолтгүй үргэлжилсээр байдаг.


 Тийм болохоор бидний ажил минут секунд тутамд шинэ өнгө аястай, хором мөч бүрт уурласан, гомдсон, баярласан, яарсан сандарсан гэх мэт төрөл бүрийн араншинтай хүмүүстэй холбогдож, төрөл бүрийн лавлагаа , мэдээлэл өгдөг, маш сонирхолтой, “амьд” харилцаанд түшиглэсэн сэтгэл хөдөлгөм үйлчилгээ гэж хэлж болно. 

Ээлжийн ажил гэхээр ямар хуваариар ажилладаг вэ? Ер нь ээлжээр ажиллахад давуу тал гэж байна уу?

Ээлжийн ажил гэдэг бол зөвхөн хуваарь биш, цагийн уян хатан байдал юм л даа. Жишээлбэл, манай өглөөний ээлж найман цагаас 15 цаг хүртэл, өдрийн ээлж 15 цагаас 22 цаг хүртэл ажилладаг. Тэгэхээр үдээс өмнө эсвэл үдээс хойш хангалттай цаг гарч байгаа биз дээ. Энэ хооронд өөртөө болон гэр бүлдээ цаг гаргах, өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах, хувийн ажлаа амжуулах боломж их гардаг. Тийм болохоор би ээлжээр ажиллахдаа дуртай байдаг.

Үндсэн ээлжээс гадна оюутнуудад, бага насны хүүхэдтэй ээжүүдэд, гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүдэд зориулсан тусгай нөхцөлт цагууд байдаг нь манай байгууллагын бас нэг давуу тал юм.

Тэгвэл ээлжийн ахлахын өдөр тутмын ажлыг зураглавал...?

Ахлах ажилтны хувьд тухайн ээлжийг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Миний ажлын өглөө хамт олонтойгоо илэн далангүй ярилцаж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхээс эхэлдэг. Чиглэл өгөхөөс илүүтэй хүн бүртэй чин сэтгэлээсээ ярилцаж, ойлголцож, дэмжиж ажиллахыг хичээдэг. Хамт олны харилцаа эерэг, эрүүл байх юм бол ажилтнуудын сэтгэл санаа тайван, ажлын бүтээмж сайжирч хэрэглэгчдэд сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлнэ. Энгийн юм шиг хирнээ энэ бүгдийн үр дүнд нийлээд байгууллагын ажил урагшилна шүү дээ.

Ажлын маань бас нэг гол үүрэг бол ээлжийн ажилтнууддаа, ялангуяа шинээр орсон ажилтнуудад зааж зөвлөх байдаг. Хэрэглэгчийн асуусан мэдээллийг олж чадахгүй тохиолдол гарвал тухай бүрд нь олж өгөх, алдаа эндэгдэл гаргавал хэлж залруулж өгнө.


Манайд бас “эргэн мэдээлэх” гэсэн үйлчилгээ байдаг. Тухайн үйлчлүүлэгчид шаардлагатай мэдээ мэдээллийг дутуу дулимаг өгсөн бол бид нэн даруй мэдээллийг тодруулж,  үйлчлүүлэгчтэй дахин холбогдон, бүрэн гүйцэд мэдээлэл өгдөг. Үүнд үйлчлүүлэгчид маань бас их талархдаг.  Энэ үйлчилгээ маань хэрэглэгчдийн талархалд нийцсэн үйлчилгээнүүдийн маань нэг болоод удаж байна.

Чиний хувьд эхлээд мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан. Тэр үедээ хэрэглэгчээс сонсож байсан урмын үгээ хуваалцаач?

Би анх 2013 онд энэ байгууллагадаа мэдээллийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Тэгэхэд “Хөөх, 1950 чинь ингэж хурдан хариулдаг юм уу, шууд хэлчихэж байна шүү дээ”, “... баярлалаа” гэдэг үгийг сонсоод маш их урам авч байсан.  Одоо ч хэрэглэгчдийнхээ талархлын үгсээр тэжээгдэн ажилласаар л байна.  

Хэрэглэгчид хамгийн олон асуудаг лавлагааг бол бараг чээжээр шууд хариулчихдаг байх, тийм үү?

Лавлах төвүүд, кино театрууд, зарим төрийн байгууллагууд гэх мэт давтамж өндөртэй лавлагаануудыг ер нь цээжээр мэддэг. Гэхдээ байгууллагын дотоод журмын дагуу хэзээ ч чээжээр мэдээлэл өгдөггүй, заавал сан бааз дээр хайлтаа хийж, мэдээллээ баталгаажуулаад хэрэглэгчид хэлж өгдөг.

20 жилийн ойд зориулж хамт олон болон хэрэглэгчдэдээ хандаж хэлэх таны үг?

Оюутан байхдаа өөр үүрэн холбооны компанид ажиллаж байгаад үргэлжлүүлэн энэ байгууллагадаа ажиллаж эхэлсэн. Ижил үйлчилгээтэй бусад байгууллагуудтай харьцуулахад манай байгууллага ажилчдынхаа нийгмийн асуудалд илүү анхаарал тавьж ажилладаг нь алхам бүрт мэдрэгдэг.

Миний хувьд группийнхээ шилдэг ажилтнуудтай хамт гадаад дотоодын олон газраар аялж, байгууллагын болон салбарын, төрийн шагнал, урамшуулал авч, тэмцээн аянуудад амжилттай оролцож  олон сайхан дурсамжуудыг бүтээсэн минь бүхнээс үнэ цэнтэй санагддаг. Энэ бол зүгээр нэг урсан өнгөрсөн цаг хугацаа биш. Бидний итгэл, сэтгэл, хамтын зүтгэлийн үр шим, бидний түүх юм.


13 жилийн турш энэ л хамт олныхоо нэг эд эс нь болж, өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байгаадаа талархдаг. Бас мянга мянга, магадгүй сая сая хэрэглэгчдэдээ яарсан сандарсан, гарц гаргалгаа хэрэгтэй болсон үед нь шаардлагатай үйлчилгээг үзүүлж ирснээрээ бахархдаг. Ирээдүйд ч  хамт олныхоо болон хэрэглэгчдийнхээ итгэлийг дааж, цаашид хамтдаа улам хөгжин дэвшихийг хүсэж байна.

Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Ажил үйлсэд тань амжилт хүсье.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    16

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР