Шинэ жилийн баяр хүн бүрийн хүсэн хүлээдэг догдлол дүүрэн мөч билээ. Аз жаргал, инээд хөөр, баяр баясгалан гээд сайхан бүхнээр амьдралд өнгө нэмж цагаахан цас шиг шинэхэн хүслээ шивнэх мэдрэмжийг мэдрүүлдэг гайхамшигт мөчүүдийн нэг юм. Тиймээс уншигч та бүхэндээ шинэ жилийн баяртай холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Баримт 1: Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ.
Баримт 2: Гэрт гацуур мод чимэглэх уламжлал 150 жилийн өмнөөс үүсжээ.
Баримт 3: Шинэ жилээр яагаад салют буудуулдгийг та мэдэх үү? Учир нь дээр үед салютын энэхүү чанга дуу чимээ нь муу ёрын сүнс, бүхий л муу зүйлийг зайлуулдаг хэмээн үздэг байжээ.
Баримт 4: Дэлхийн хамгийн өндөр гацуур Бразилын нийслэл Рио Де Жанейрод сүндэрлэдэг байна. 85 метр өндөртэй, 15 угсраа бүхий энэ гацуурыг засахад 500 тонн орчим төмөр оржээ. Мод тойруулан асаасан гэрлэн чимэглэлийн утасны урт нь бараг 100 км бол чийдэн нь гурван сая орчим аж. Энэ мод Лагоа нуурын усан дээр 15 жил сүндэрлэж байгаа бөгөөд бразилчууд, жуулчид шинэ жил бүрээр очиж өөр өөрсдийн гэрлийг асаадаг гэнэ.
Баримт 5: Италичууд 31-ий шөнө хуучин зүйлүүдээ цонхоор гарган шиддэг гэнэ. Үүнийг хийх болсон шалтгаан нь шинэ оны өмнө бүхий л хуучин зүйлээсээ салах хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү хуучин зүйлсээ хаядаг байна.
Баримт 6: АНУ-д шинэ жилийн баяр нь хамгийн олон хулгайлагдсан тээврийн хэрэгслийн дундаж дээд амжилтыг тогтоодог.
Баримт 7: Египетэд шинэ жилийг Нил мөрний цутгалын үеэр тэмдэглэдэг байна.
Баримт 8: 1882 онд гацуур модны чимэглэл болох анхны цахилгаан гэрэл асжээ. Энэ нь АНУ-д болсон үйл явдал юм.
Баримт 9: Англид хонх дуугарч эхлэхэд гэрийнхээ хойд хаалгыг онгойлгож хуучин оноо үддэг бөгөөд хамгийн сүүлийн удаа хонх цохиход төв хаалгаа нээж шинэ оноо угтан авдаг гэнэ.
Баримт 10: Англид 1516 онд буюу Генриха VIII-ийн үед алтан гацуурыг барьсан байна.
Баримт 11: 1947 оноос эхлэн нэгдүгээр сарын 1 амралтын өдөр болжээ.
Баримт 12: Өвлийн өвгөний (Санта биш) төрөлх нутаг нь Устюг бөгөөд энэ нь Вологодскийн хамгийн эртний тосгоны нэг юм.
Баримт 13: Дээр үед хүмүүс өвлийн өвгөнөөс бэлэг гуйхгүй харин ч өөрсдөө түүнд бэлэг бэлэглэдэг байжээ.
Баримт 14: Шинэ жилийн баярын өдөр хүмүүс тухайн оны хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг гэж үздэг байна. Жишээ нь жингээ хасах, эмх цэгцтэй байх, бага мөнгө зарцуулж, илүү их хэмнэлт гаргах, эрүүл чийрэг байх, тамхинаас гарах гэх мэт. Нийт америкчуудын бараг тал хувь нь тухайн шийдвэрийг гаргадаг бол 25 хувь нь нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт шийдвэрээсээ татгалздаг гэнэ.