1. Home Alone
Шинэ жилийн баярыг Гэртээ ганцаараа киногүйгээр төсөөлшгүй. Гэртээ ганцаараа үлдсэн хүү гэрийг нь сүйтгэхээр ирсэн дээрэмчдийг хэрхэн хашраах бол? Хамгийн хөгжилтэй, дурсамжтай киногоо энэ жил ч бас заавал үзээрэй.
2. New Year's Eve
Хэлли Берри, Роберт Дэ Ниро, Зак Эфрон, Жон Бон Жови, Эштон Катчер гэх мэт олон алдартнуудыг багтаасан шинэ жилийн сонирхолтой кино. Олон хүний амьдрал, мэдрэмж, хайр дурлалыг сонирхолтой байдлаар харуулж чадсан энэхүү киног та баярын өдрүүдэд заавал үзээрэй.
3. How the Grinch Stole Christmas
Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, нагаан өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж Гринч. Тэр зул сарын баярыг хулгайлж, бусниулахыг хүссэн ч юу түүнд саад болж, хэн гэгч нь түүнд аз жаргал, ухаарал хайрлан зул сарыг аврах бол?
4. Last Christmas
2019 онд нээлтээ хийсэн энэхүү кино нь хайрын нандин харилцаа, найз нөхдийн бат нөхөрлөлийг харуулна. Үйл явдал ихтэй. Танд шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
5.The Polar Express
Зул сарын тухай хүүхэлдэйн кинонуудаас хамгийн өвөрмөц, гайхалтай, сонирхолтой дүрслэлтэй гэвэл уг киног хэлэх биз. Хойд туйл руу хийх зүүдний юм шиг мартагдашгүй аяллын үеэр замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах ч танд хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.
6. The Holiday
Сэтгэл хөдөлгөж, аньсага чийгтүүлсэн кинонуудын нэг. Тиймээс та зурагтынхаа өмнө алчуур бариад суух болох нь ээ... Киноны гол баатар болох азгүй хөөрхий эмэгтэйг өрөвдөж, эцэст нь сайн сайхнаар төгсөөсэй хэмээн өмнөөс нь залбирч , хэрэв энэ эмэгтэйн оронд байсан бол ямар шийдвэр гаргах вэ гэх бодолд автуулсаар үйл явдал өрнөнө. Эцэст нь гол дүр болох Кейт Уинслет болон Камерон Диас нар мөрөөдлийнхөө эр хүнийг олсноор кино төгсөхөд та хаанаас ч авамгүй тэр сэтгэл ханамжийг мэдрэх болно.