Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдрийг тохиолдуулан 1900-1950 мэдээллийн лавлах төвийн Хүний нөөцийн ажилтан Нэргүйн Нарантуяа, Мягмарсүрэнгийн Мөнгөнцэцэг нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар энгэрээ мялаалаа.
Нэргүй овогтой Нарантуяа нь мэдээллийн лавлах төвд Хүний нөөцийн ажилтнаар ажилладаг. Мэдээлэл харилцаа холбооны салбарт 2012 оноос өнөөдрийг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байна. Н.Нарантуяа нь мэдээллийн лавлах төвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор хамт олноо уриалан идэвх санаачилгатай ажилладаг манай тэргүүний залуу ажилтны нэг юм.
Мягмарсүрэн овогтой Мөнгөнцэцэг нь 2012 оноос эхлэн 19001950 Мэдээллийн лавлахад Мэдээлэл үйлчилгээний албаны Мэдээллийн ажилтан, 2018 оноос одоог хүртэл Мэдээлэл судалгааны албаны мэргэжилтнээр идэвх санаачилга гарган ажиллаж байна.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар энгэрээ мялаасан ажилчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!