Шинэ жилийн баяртай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарьт түр өөрчлөлт ороод байсан. Тэгвэл өнөөдрөөс зарим худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн байна.
Нарантуул-2, Хархорин зах, Барс захууд өнөөдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Харин маргааш буюу 3-ны өдрөөс Амгалан, Баянзүрх зах, Сандэй худалдааны төв, Хүчитшонхор, Шинэ Баянзүрх, Дүнжингарав, Шинэ Бөмбөгөр худалдааны төвүүд ажиллаж эхлэх юм.
Харин 4-ний өдрөөс Нарантуул, Баялаг ундраа худалдааны төв хэвийн ажиллаж эхлэхээр болжээ.