Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар сурагчдын хичээл эхлэх хугацааг хэлэлцэн, шийдвэрлэжээ. Дотоодод омикрон хувилбарын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллэх болсон байна. Харин хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээл эхэлнэ.
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ, УОК, БШУЯ-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эхлүүлэхэд холбогдох албаныхан буюу ЭМЯ, УОК, БШУЯ саналаа нэгтгэн шийдвэр гаргах долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн юм. Үүний дагуу холбогдох байгууллагууд үнэлэлт хийж, өнөөдөр эцэслэн шийдвэрлэв.

ЗГ, УОК, НОК-ООС ГАРГАСАН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭРҮҮДИЙН 19001950 ЛАВЛАХ 24/7 ЦАГААР МЭДЭЭЛНЭ