Оюутнуудын хичээл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-нд цахимаар эхэллээ.
"Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиудын хичээл хоёрдугаар сарын 7-ноос цахимаар эхэлж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэж эхэлнэ. Учир нь өнгөрсөн намар их дээд сургууль, МСҮТ-ийн хичээл, дадлагын ажлыг зохион байгуулсан учраас цахимаар хоёр долоо хоног хичээллэх боломж бий" хэмээн салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлж байв.
Засгийн газрын хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнд:

- Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагаа ирэх даваа гарагт буюу хоёрдугаар сарын 14-нөөс эхэлнэ.
- Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс цахимаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.
- МСҮТ болон, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрийн даваа гарагаас танхимаар хичээллэнэ.
19001950 ЛАВЛАХ БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААГ 24/7 ЦАГААР ХҮРГЭЖ БАЙНА