2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байгаа талаар БШУЯ-наас мэдээллээ. Энэ үеэр ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болж байгааг Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулав.
Тус төвийн захирал Л.Ганбат "Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болохоор өөрчлөлт оруулж байгаа. Хоёр дахь шалгалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулна.
Үүнтэй уялдуулан оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, зургадугаар сард элсэлт зохион байгуулж, хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан бол нэмэлтээр арванхоёрдугаар сард ЭЕШ авдаг болсноор их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авдаг систем рүү орно.
ЭЕШ-ын журамд бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн хамрагдана гэдэг заалт бий.
Зургаадугаар сард өргөн хүрээнд хамрагддаг байсан суралцагч нар ЭЕШ-д хамрагдана.
Харин арванхоёрдугаар сард зохион байгуулагдах ЭЕШ-д магадгүй дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭЕШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой.
Арванхоёрдугаар сард зохион байгуулагдах ЭЕШ-ын бүртгэлийн талаар тухай үед нь мэдээлнэ" гэлээ.